EntertainmentФото мэдээ

SpongeBob SquarePants хүүхэлдэйн дүрүүдийн ард хэн байдаг бэ? (10 зураг)

“Бэлэн үү, хүүхдүүд ээ! Сонсогдохгүй байна шүү!” гэсээр эхэлдэг, мянганы хүүхэд, залуучуудын дурлаж өссөн хүүхэлдэйн кино бол “SpongBob SquarePants” юм. Тэгвэл СпонжБоб, Пайтрик, Скүидвард, ноён Крабс гэх мэт дүрд ямархан хүмүүс дуу оруулсан байдаг вэ?


Энэ онд 20 дахь жилийнхээ ойг тэмдэглэж байгаа бүх цаг үеийн шилдэг хүүхэлдэйн киноны жүжигчидтэй танилцацгаая. Энэхүү хүүхэлдэйн ачаар интернет дэх олон сая мийм үүссэнтэй хэн ч маргахгүй биз ээ.
20 жилийн ойгоо тохиолдуулан SpongeBob’s Big Birthday Blowout буюу “СпонжБобын дуулиант төрсөн өдөр” нэртэй нэг цагийн телевизийн онцгой хөтөлбөр гарах ажээ. Үүнд бодит болон зурмал зураглал хосолсон байх ба 20 жилийн түүхэндээ анх удаа дуу оруулагчид нь бодит хүний дүрд нь тоглох гэнэ.

Ингээд Спонжбобын дүрд дуу оруулсан домог Том Кеннитэй танилц:


Телевизийн тусгай хөтөлбөрт Том ЖимБобын дүрд тоглоно.

Билл Фагербакке. Хүн бүхний хайртай далайн од Пайтрик Стард дуу оруулсан:


Техасаас гаралтай ч Бикини Боттомд байнгын оршин суугаа мэргэн хэрэм Сэнди Чийксийн дүрд Кэролин Лоуренс:


Далайн хамгийн харамч хавч ноён Крабсын дүрд Клэнси Браун:


Тусгай хөтөлбөрт тэрбээр ноён Слабс нэртэй залуугийн дүрд тоглоно.

Мистер Лоуренс арга ядсан Планктоны дүрд дуу оруулсан:

Тэрбээр удахгүй гарах кинонд Чарльзтон нэрээр дүр бүтээнэ.

Эцэст нь Роджер Бампасс домогт миймүүдийн эзэн, насанд хүрэгсдийн зовлонг хамгийн их ойлгодог Скүидвард Тентаклс:

Удахгүй ноён Мэнуард гэгч ярвагар эрийн дүр бүтээх юм.

Түүнчлэн Дэвид Хассельхофф ч эргэн ирнэ. Угаасаа Дэвидгүй СпонжБоб гэж юу байх вэ дээ?


“SpongeBob’s Big Birthday Blowout” кино долдугаар сарын 12-ны Баасан гарагт Nickelodeon сувгаар цацагдах ажээ.

Шошго
Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close