Зөвлөгөө

БЯСААТАЙ тэмцэх 12 УХААЛАГ арга

Бясаа өдрийн гэрлээс нуугдаж, зай завсар чигжихээ мэдэхээр ухаантай хорхой, тиймээс дутуу үнэлж болохгүй. Монголчууд бясаа арилгахын тулд лам залж ном уншуулдаг байсан гэхээр ангижрахад ямар хэцүү нь ойлгомжтой. Аз болж бид тэднээс ухаантай байж чадна. Байгаль, шинжлэх ухаан хоёрын тусламжтай бясаанаас салах олон арга бий. Гол нь юу хийхээ л мэддэг байх хэрэгтэй.
Орон гэрээ бясаанаас салгах энгийн аргуудыг танилцуулж байна.

1.Уураар хөөх


Уураар гэрээ утах үр дүнтэй аргын Virginia Tech компанийн Шавж судлалын албанаас танилцуулжээ. Уур бясааг нуугдсан газраас нь гаргадаг ба өндөр хэмийн уураар үлээвэл устгах ч боломжтой юм байна.

2. Үсний сэнсээр үлээлгэх


Дээр дурдсанчлан бясаа халуун хэмд тэсвэргүй. Халуун уур байхгүй бол оронд нь үсний сэнсээ халуун үлээлгээрэй. Бясаа өндгөө зөөвөрлөж чаддаггүй болохоор энэ аргаар ангижирч болно. Давуу тал гэвэл хүмүүсийн харшилтай цацлага, химийн бодис хэрэглэх шаардлагагүй юм.

3. Хоёр талтай наалтууз наах


Бясааны зугаалдаг замыг олж хоёр талдаа цавуутай наалтууз наагаарай. Ингэвэл бясаа скотчинд наалдаж, уух цус байхгүйгээс өлбөрч үхэх болно. Эсвэл наалдсан үед нь бяцалсан ч болно, наалтуузаа ойр ойрхон солихоо мартуузай.

4. Хувцсаа өндөр хэмд хатаах


Дэлгүүрээс цоо шинэ хувцас авсан ч бай угааж, өндөр хэмд хатаах хэрэгтэй. Ингэснээр хувцасны оёдол, хэрээс дотор нуугдсан бясаа гарч, устана. Нэг удаа угаагаад зогсохгүй дор хаяж хоёр долоо хоног давтах хэрэгтэй.

5. Силика гель цацах


Шинэ гутал, хувцас, хүнсний бүтээгдэхүүн дотор байдаг ууттай бөмбөлгүүдийг мэднэ биз дээ. Тэднийг хадгалаад хорхой шавж хатаагч болгон ашиглах боломжтой. Судалгаагаар энэхүү гелэн бөмбөлгүүд бясааны савраас липидийг сорох чадалтай бөгөөд ингэснээр хорхой цангаж, хатаж үхдэгийг тогтоожээ.

6. Бохир хувцсаа уутанд хадгалах


Хувцсаа угаахын өмнө болон дараа гялгар уутанд хийж хадгалснаар бясаа өмссөн хувцаснаас нүүж орохоос хамгаална.

7. Хуурай мөсөөр хавх хийх


Хуурай мөснөөс ялгарах нүүрстөрөгчийн давхар исэл шавжыг татах болон устгах хүч чадалтайг Рутгерсын их сургуулийн эрдэмтэд тогтоосон. Яг л гэрэлд татагдаад цахилгаанд цохиулдагтай адил гэж болно. Хуурай мөсөө тагтай саванд хийж ёроолыг нь талькаар тойруулбал бясаа гарч чадахгүй гацаж устана.

8. Алимны цуун цацлага хийх


Алимны цуунд агуулагдах хүчил бясааны мэдрэлийн системд муугаар нөлөөлдөг тул гэртээ найруулж, цацлагын саванд хийж хэрэглэх боломжтой. Нэмэлт шингэн шаардлагагүй, шууд л бясаа руу цацаж болно. Түүнчлэн үүдний хаалга, босго, цонх гэх мэт хорхой шавж орох магадлалтай газруудаар цацаж урьдчилан сэргийлээрэй.

9. Чинжүү, орегано, цагаан гаа холих


Бас нэг үр дүнтэй цацлагыг гар доор материалаар хялбархан хийх боломжтой. Халуун чинжүү, орегано, цагаан гаа гурвыг устай хольж бас л шүршдэг саванд хийж бясаатай газраар цацна. Ореганогийн хурц үнэр, халуун чинжүү, цагаан гааны амттай нийлмэгцээ бясааг хиаруулж чаддаг аж.

10. Амин тос хэрэглэх


Америкийн шавж судлалын нийгэмлэгээс хийсэн судалгааны үеэр амин тосон суурьтай Bed Bug Patrol, EcoRaider нэртэй хоёр бүтээгдэхүүн туршилтын хугацаанд бясааны 90 хувийг арилгаж чаджээ. Байгалийн гаралтай эл бүтээгдэхүүнд гераниол, розмарин, гаа, корица, сэрүүн гаа, эвгенол, башир цэцэг болон лемонграссын амин тосны оржээ. Цацлага хийхийг хүсвэл лаванда, сэрүүн гааг устай хольж саванд хийгээд шүрших боломжтой.

11. Завсар зай, нүх сүвээ чигжих


Бясаа хөрш айлаас онгорхой нүх сүвээр дамжиж нэвтэрдэг тул ногоон карт өгч болохгүй. Онгорхой юм юу л байна бүгдийг нь силикондож, замаскадаж далдлах хэрэгтэй. Цонх, хаалга, хана, разетканы нүх, паарны шал руу орсон хэсэг гээд анхаарах хэрэгтэй газар олон байгаа. Ялангуяа хөрш айл, подвалд засвар хийх үеэр их нүүдэл хийж орж ирдэг билээ.

12. Хар хушганы цай хэрэглэх


Хар хушганы цайнд агуулагдах юглон гэгч бодис бясаа устгах чадалтай. Цай болгож уусныхаа дараа хэрэглэсэн дүрлэгээ бясаатай, өндөгтэй газруудад байршуул. Эсвэл цайгаа шүршэгчний саванд найруулаад цацах боломжтой. Алимны цуутай хольвол илүү үр дүнтэй.

Шошго
Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close