EntertainmentLifestyleФото мэдээ

Загварын ертөнцийн дүрмийг ЭВДСЭН ОНЦГОЙ 10 модель (10 зураг)

Загвар өмсөгч болоход хамгийн чухал зүйлс юу болохыг хүмүүсээс асуугаад үзээрэй. Өндөр, 40 килограммаас ихгүй жинтэй, хөөрхөн царай гэх мэтээр үргэлжилнэ. Тэгвэл энэ бүхэн хоцрогдсон гэдгийг баттай хэлэх байна.
Хэвшмэл шалгуурыг нураан гарч, загварын ертөнцийг шат ахиулсан загвар өмсөгчдийн түүхийг хуваалцахаар бэлджээ.

Винни Харлоу


Винни Харлоу витилиго хэмээх арьсны будагч бодисонд өөрчлөлт ордог ховор өвчтэй. Үүнээс болж хүүхэд насандаа “тахь”, “үнээ”-гээрээ дуудуулж их шарх амссан. Түүний хувьд сул тал байсан зүйл нь мөрөөдөлдөө хүрч, алдар нэр хүртэхэд нь тусална гэж санаагүй биз ээ. “Америкийн шинэ топ модель” нэвтрүүлэгт оролцсоноос хойш Винни дууны клипэнд тоглож, загварын тайз, сэтгүүлийн нүүрэнд гарах болсон юм.

Эллисон Харвард


Түүний том алаг нүд, хурц будалт сурагч охин байхаас нь л нийгмийн сүлжээнд алдартай болгосон. Сургуулиа төгсөөд Эллисон Виннийгийн адилаар “Америкийн шинэ топ модель” нэвтрүүлэгт орж хоёрдугаар байранд орсон билээ.

Диандра Форрест

Африк-Америк гаралтай, Бронкс дүүргийн ядруу айлд төрж өссөн тэрбээр хүүхэд байхдаа өнчин хэмээгдэж ихээхэн дээрэлхүүлдэг байжээ. Нэрт зурагчин Шамеер Хан түүнийг гудамжинд алхаад явж байхад нь анзаарснаар бүх зүйл өөрчлөгдсөн гэдэг.

Жиллиан Меркадо

Жиллиан булчингийн дистрофи хэмээх генийн өөрчлөлтөөс үүдсэн гажигаас болж 17 жил тэргэнцэрт суусан. Тэрбээр загварт дурлаж блог нээсэн нь богино хугацаанд амжилт олсон юм. Жиллиан удалгүй загварын шоуны эхний эгнээний үзэгч болж, яван явсаар загвар өмсөгч болжээ.

Тесс Холлидей


Тесс хүүхэд байхаасаа л загварын ертөнцөд дурлаж, модель болохыг мөрөөдсөн гэнэ. Гэвч 165 см өндөртэй, мяраалаг болохоор ямар ч боломж байгаагүй гэж болохоор байлаа. Одоо тэрбээр нэр алдартай модель болж, Vogue сэтгүүлийн нүүрэнд ч хүртэл гараад амжсан юм.

Брунетт Моффи


Брунетт Моффигийн амжилт тун санамсаргүй байдлаар эхэдсэн. Тодруулбал, түүний найз өөрийн зурагчин найз залуу болох Тайлер Лебоноос Моффигийн зургийг POP сэтгүүлд зориулан авч өгөхийг гуйжээ. Гэтэл маш сайхан зурагнууд гарч нэгийг нь сэтгүүлийн нүүрэндээ тавьсан байна.

Амазон Ийв


Амазон Ийв бол 2 метр гаруй өндөр бүсгүй бөгөөд дэлхийн хамгийн өндөр загвар өмсөгчийн цол зүүсэн. Загварын карьер нь эхлэхээс өмнө Ийв дасгалжуулагч, тамирчин байжээ. Австралийн Zoo Weekly сэтгүүлийн тэргүүн нүүрт гарсан, мөн American Horror Story цуврал кинонд тоглосон цагаасаа эхлэн загварын ертөнцөд хөл тавьсан гэнэ.

Дафна Сельфе


Хэрэв та загвар өмсөгчид тэтгэвэрт эрт гардаг гэж бодов байвал наадахаа Дафнад хэлээд үз. Энэхүү үзэсгэлэнт бүсгүй 20 настайгаасаа л Vogue, Harper’s Bazaar, Vanity Fair тэргүүтэй сэтгүүлд зургаа авахуулдаг байсан. Өдгөө тэр 88 настай ч нэр хүнд нь замхраагүй хэвээр байна. Загварын тайзнаа алхаж, дотуур хувцасны сурталчилгаанд хүртэл тоглодог гээд л бод.

Шон Росс


Диандра Форрестын л адил Шон албин өвчтэй. Үүнээс гадна өвөрмөц хамраасаа болж хүүхдүүдэд багагүй дээрэлхүүлж өссөн гэдэг. Гэсэн ч Шон бууж өгөөгүй юм. Бүжиглэж, дуулж, загвар өмсөгчийн ажлаа 16 наснаасаа эхэлсэн билээ.

Виктория Модеста


Эмч нарын буруугаас болж Виктория төрөх үедээ зүүн хөлдөө гажиг авсан. Үүний дараа нийт 15 хагалгаанд орсон ч тусыг эс олж хөлөө тайруулахаар шийдсэн аж. Модесто өдгөө алдартай загвар өмсөгч, дуучин болж, мөрөөдлийг юу ч зогсоож дийлэхгүйг баталж яваа.

Мелани Гейдос


Мелаин эктодермальний дисплазиа хэмээх генийн ховор өөрчлөлттэй төрсөн. Энэ өвчин яс, мөгөөрсний хөгжилд сөргөөр нөлөөлдөг ажээ. Гэсэн ч энэ түүнийг бүх цаг үеийн хамгийн өвөрмөц загвар өмсөгч болоход саад хийж чадаагүй юм.

Шошго
Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close