НийгэмОдууд

Жүжигчин Ж.Алтаншагайгийн гэргий Одонтой ээж боллоо

Жүжиглэх авьяас, хувийн амьдралаараа ч олонд хүндлэгдээд байгаа хүн бол “Фантастик” продакшны жүжигчин, МУСТА Ж.Алтаншагай. Тэгвэл түүний гэргий н.Хулан өнөөдөр /2019.06.01/ Алдарт эхийн хоёрдугаар одонгоо энгэртээ зүүжээ. Хос өдгөө дөрвөн охинтой юм. Жүжигчин залуу одоогоос хоёр жилийн өмнө  NTV телевизийн “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлэгт оролцох үеэрээ анх аав болж байсан үеийн сэтгэгдлээ ийнхүү ярьж байлаа.
Тэрбээр “Эрэгтэй хүний авдаг анхны мэдрэмжүүд дундаас хамгийн гоё нь аав болох мэдрэмж. Би маш их айж байсан. Хорин настайдаа хоёр ихэр охинтой болсон. Нэг ч удаа хариуцлагаас бултах бодол төрж байгаагүй. Эцэг болох амархан, аав болох хэцүү” гэж ярьжээ.

Яагаад ингэж хэлэх болсноо тайлбарлахдаа “Эр хүн бол маш тэвчээртэй байх хэрэгтэй. Амьдралд юу эс тохиолдох билээ. Бид хоёрт анх амьдрах байр байгаагүй. Мөнгө ч байгаагүй, юу ч байгаагүй. Би өөрөөсөө маш их ичиж байсан. Заримдаа айлын банз хулгайлах үе ч гарч л байсан. Хүүхдэдээ хэрэглэсэн памперсыг нь эргүүлээд хэрэглүүлж байхдаа би маш их харамсаж байсан. Гэхдээ хичээсэн, болсон. Өдөр шөнөгүй хөдөлмөрлөх болсон. Хүүхдүүдээ амгалан унтаж байхыг нь харах хамгийн сайхан. Найз охиноо хүүхэдтэй нь хаячихсан залуу харж байвал нэг л юм хэлье. Хүүхдээ гаргаад хоол идээд сууж байгааг нь л хар. Чи тэндээс маш том юм мэдэрнэ дээ. Өөрөө ээжээс төрсөн бол эргүүлээд эмэгтэй хүнийг хайрлах хэрэгтэй. Аав болж чадахгүй юм бол яах гэж айлын охиныг эргүүлээд байгаа юм бэ? Энэ надад их эмзэг тусдаг. Миний эхнэр хамгийн том ажил хийдэг. Хүүхдүүдээ хардаг. Биеэ хувааж гурван охин төрүүлж өгсөн хүнээс би юу хүсэх билээ. Түүний хажууд миний хийж байгаа ажил өчүүхэн жижиг зүйл. Би түүгээр маш их бахархаж явдаг” хэмээн ярьж байсан юм.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close