EntertainmentФото мэдээ

Кинонд нэрээ мөнхөлхөөр МӨРӨӨДЛИЙН галбиртаа хүрч чадсан 10 од (10 зураг)

Кинонд тоглоно гэдэг хэдэн мөр цээжилж, камер руу харж уншаад болчихдог ажил биш. Жүжигчид дүрээ амьдруулахын бие бялдараа ч хүртэл орвонгоор нь өөрчлөх хэрэг гардаг. Брижит Жоунсын өдрийн тэмдэглэл кинонд тоглохын тулд Рени Зилвегер 13 килограмм нэмж, эргээд турсныг та мэдэх үү?

Кинонд тоглохын тулд хүч тамираа бүрэн ашигласан Холливудын 10 одын түүхийг хуваалцахаар бэлджээ.

1.Зак Эфрон


Өсвөр насны туранхай хүү байснаа бодвол Зак ч их өөрчлөгджээ. Тэрбээр далайн эргийн хамгаалагчдын тухай өгүүлэх Baywatch кинонд тоглоход биеийн хөгжил нь дээд цэгтээ хүрсэн юм. Далайн эргээр цээж нүцгэн гүйхүйц биетэй болохын тулд Зак биеийн өөхлөлтөө хасаж, зураг авалт бүрийн өмнө Дуэйн Жонсонтой дасгал сургуулилалт хийдэг байсан гэнэ.

2. Крис Пратт


Крис 6 сарын дотор 30 орчим хил хасаж “пивоны гүзээ”-гээ 6 толгой булчингаар сольж чаджээ. Marvel-ын хит “Guardians of the Galaxy”, “Jurassic World” кинонд тоглохын тулд бие галбираа өөрчлөх хэрэг гарсан байна. Нэгэнт ийм дэвшил гаргасных энэ хэвээрээ үлдэх нь гарцаагүй.

3. Пол Радд


Тулаант киноны гол дүрээс хүсэх ганц зүйл бол зураг авалтын туршид эрүүл чийрэг биеэ хадгалах юм. “Хүн Шоргоолж” киноны гол дүрийг бүтээхээр Пол Раддад тамирчин шиг л хатуу, хүчтэй бие хэрэг болсон. Улмаар Радд амттай сайхан бүхнийг хоолноосоо хасаж, бүтэн жилийн турш өдөр бүр эрчимтэй дасгал сургуулилалт хийсэн ажээ. Баатар болоход золиос хэрэгтэй гэж үнэн бололтой.

4. Марк Уолберг


“Pain & Gain” кинонд фитнессийн дасгалжуулагчийн дүр бүтээхэд Уолбергт ердөө хоёр сарын хугацаа үлдсэн байв. Хамтран тоглогч Дуэйн Жонсоны хамтаар өдрийн хэдэн цагийн фитнесст өнгөрөөж завгүй хоёр сарын дараа 18 килограмм жин нэмжээ. Тэрбээр өдөрт 10 удаа хооллож өдий зэрэгт хүрсэн аж. Үүнээс хойш Уолбергийг “бакь” залуу гэж хүн бүр бодох болсон юм.

5. Крис Эванс


Супер баатрын дүр бүтээж байсан болохоор Крис Эвансын бие муугүй байсан. Гэвч домогт Ахмад Америкийн дүрд тоглохоор болсон цаг мөчөөс эхлэн тоглоомыг шинэ шатанд ахиулах шаардлагатай болсон билээ. Эванс кино зураг авалт завсарлах бүрт хоолыг таваг тавгаар нь идэж, дасгал хийдэг байсан юм гэнэ лээ. Зүгээр суухаар зүлгэж суу гэдэг чинь энэ дээ.

6. Райан Рейнольдс


Үүрийн 4:00 цагт босож, “салж унатлаа фитнессдээд”, цээж мах, амтгүй ногоо иднэ. Энэ бол Рейнольдсын Deadpool кинонд тоглохоор өдөр бүр бэлдэж байсан үеийн цагийн хуваарь юм. Тэр хөгжилтэй киног хийх гэж ийм уйтгартай амьдралаар амьдрах ч гэж.

7. Кевин Харт


Дэлхийд танигдсан комедиан болох дардан байсан шиг Кевин Хартын булчингууд ч цаг цагаар томорсон гэхэд хилсдэхгүй. 1.63 сантиметр болохоор биеэ хөгжүүлж “бакь” залуу болохоор тэр эрчимтэй дасгал хийдэг. Одоо тэрбээр марафонд оролцож, эрүүл мэнддээ ихээхэн анхаарах болсон.

8. Жейк Жилленхол


Боксын аварга Саутпоугийн дүрд тоглохдоо Жилленхол бие бялдраа тултал хөгжүүлсэн. Супер биетэй болохын тулд Жейк өдрийн 3 цагийн бэлтгэлээ 6 болгож нэмжээ. Яг тэр үед найз охиноосоо салсан нь үүнээс ч болсон байж мэднэ.

9. Хью Жекман


Комик номын баатар нохой зээхийг амьдруулахын тулд Хью Жекман хоолны хатуу дэглэм барьж, их хэмжээний илчлэг авч, архи, чихрийг хоолноосоо бүрмөсөн хассан байна. Мөн өдөржин ус ууж, цээж нүцгэн зураг авалт хийхийн өмнө шингэнээ нөхдөг байжээ.

10. Ж. К. Симпсонс


“Terminator Genisys”, “Justice League” гэх мэт тулаант кинонд тоглосноосоо хойш Ж. К. Симпсонс эрүүл амьдралын хэв маягт ихээхэн анхаарах болж байж болох хамгийн шилдэг хувилбараараа байхыг зорих болжээ. Өдгөө 62 настай тэрбээр үеийнхэндээ байхгүй урам зориг, хичээл зүтгэл гаргаж мөрөөдөлдөө хүрчээ.

Шошго
Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close