LifestyleЗөвлөгөө

Таны өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх Гайхалтай 10 санаа

Хүн бүрт амьдралын зөв хэв маяг эсвэл асуудлыг шийдэх өөр өөрийн өвөрмөц онцлогууд байдаг шүү дээ. Бид энэ удаад хүн бүрт маш их хэрэг болох өдөр тутмын амьдралыг нь хөнгөвчлөх гайхалтай 10 санааг орчуулж бэлтгэн хүргэж байна.

№1 Хөхний даруулгаа амны хаалт болгон ашиглах

Яаралтай үед энэ арга хамгийн үр дүнтэй байдаг гэнэ. Магадгүй халдвартай бүс эсвэл амны хаалт яаралтай хэрэг болсон үед хөхний даруулгаар амаа хаах боломжтой. Энэ нь Зайлшгүй учрах эрсдлээс таныг шууд аврах юм.

№2 Бэлгэвч хэрэглэн усны хамгаалалт хийх

Бэлгэвч нь үл нэвтрэх бат бөх резинэн материалаар хийгддэг тул үүнийг ашиглан өөрийн төхөөрөмжнүүдийг усанд норхоос хамгаалах боломжтой.

№3 Ундааны лаазаар загас барих

Ундааны лаазыг зөв хэрэглэвэл үр дүнтэй байж мэдэх юм шүү. Та ундааны тагийг зүсээд дэгээн хэлбэртэй болгож мяндсан утсаар лаазтай холбон уях хэрэгтэй. Үүний дараа ундааны лаазны онгорхой хэсэгт боргоцойгоор амыг нь таглаж өгөөрэй. Тэгээд гол руу шидээд үз. Томхон шиг загас бол өөрөө л ороод ирдэг юм байна.

№4 Жижиг хаздаг амьтнаас аврах хялбар арга

Ялаа, шумуул хэдгэнэ гэх мэтчилэн бичил хаздаг балиар амьтдаас өөрсдийгөө хамгаалах дараагийн хялбар арга бол хүүхдийн тос түрхэх юм гэнэ. Энэ нь органик байдаг учир таны арьсанд ямар нэгэн гаж нөлөө үзүүлэхгүй юм байх.

№5 Бараг л гудас болно шүү

Магадгүй аяллаар эсвэл айлд гэнэт хонох гэж байгаа бол аливаа нэг зүйлийг хагархаас сэргийлсэн агаартай гялгар уутыг байнга авч явах хэрэгтэй гэнэ шүү. Энэ нь гэнэтийн үед таныг хатуу гадаргуу дээр унтахад туслана шүү.

№6 Сүүний сав ашиглан ширээний гэрэл хийх

Сүүний саван дотор жижиг гэрлийн чийдэн хийвэл жигд маш гоё тусдаг юм байна. Үнэхээр энгийн бөгөөд агуу санаа байна шүү дээ.

№7 Тосон харандааг лааны оронд хэрэглэх

Тосон харандаа нь шатах бодис агуулдаг учир гэнэтийн шаардлага гарсан үед лааны оронд хэрэглэх нэн тохиромжтой гэнэ шүү.

№8 Түр дугуй нөхөх арга

Ой модон дунд явж байтал таны унадаг дугуйны дугуй гэнэт хагарвал ойр хавьд байгаа навч зүлгийг хоосон хэсэгт чигжин хийж үзээрэй. Үнэхээр гайхалтай үр дүн гарах болно.

№9 Хаалганы хөлдүү бариулыг засах

Соруул ашиглан машины түлхүүрийн нүхийг үлээгээд үзээрэй. Өвлийн цагт таны машины бариул хөлдсөн бол энэ арга хэрэглэснээр таны үлээж буй халуун агаар бариулын нүхэнд үүссэн мөсийг хайлуулах болно. Ингээд л амархан машинаа онгойлгож болох нь байна шүү дээ.

№10 Өрөөний бичил халаалт

Танд 2 ширхэг лаа болон шавар ваар байхад жижиг зайг хөөрхөн халаах боломжтой. Өвлийн цагт зуслангийн байшиндаа очтол маш хүйтэн байдаг шүү дээ. Тиймд гал түлж дулаацхаас урьтан жижиг лаагаа асаагаад дээр нь шавар ваараа хөмрүүлээд тавиарай. Тодорхой жижиг хэмжээг хөөрхөн халаана шүү.

Мэдээллийн эх сурвалж : Lifestyle.mn™

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close