ОдуудФото мэдээ

Harry Potter киноны жүжигчид өдгөө ингэж өөрчлөгджээ /21 фото/

Harry Potter киноны жүжигчид өдгөө ингэж өөрчлөгджээ /21 фото/

Harry Potter киноны жүжигчид өдгөө ингэж өөрчлөгджээ. Хуучны төс байнаа байна нэг л танил байна шүү тиймээ ☺☺ нийтлэл маань таалагдвал шейр хийж бидний ажлыг дэмжээрэй.

Harry Potter болон зохиолч J.K. Rowling-ын тухай бичвэр. Жоохон урт ч гэсэн уншаад үзээрэй, номын нөхөд өө. Санал бодлоо хуваалцаарай, таалагдвал цааш нь #Share хийж түгээхээ битгий мартаарай. 

HARRY POTTER. The boy who lived…

Энэ зохиолтой миний хүүхэд нас салшгүй холбоотой. Ганц миний биш, надаас гадна өөр олон зуун сая хүний хүүхэд нас энэ номтой холбоотой гэдэгт би эргэлзэхгүй байна. Ямар сайндаа “Ten years, 7 books, a generation of believers in magic” гэдэг үг гарах вэ дээ. Үнэхээр ч арван жилд 7 ном бичигдэн дэлхий даяар бүхэл бүтэн ид шидэнд итгэдэг үе бий болсон доо. Цувралын сүүлийн анги болох “the Deathly Hallows”-г Ж.К.Роулинг бичиж дууссанаас хойш хэдийнэ 10 жил өнгөрчээ. Анхны зохиол болох “Harry Potter and the Sorcerer’s Stone” хэвлэгдсэнээс хойш даруй 20 жил өнгөрчээ./Яагаад би энд надаас гадна олон зуун сая хүний хүүхэд насны дурсамж Харритай холбоотой гэдэг дээр итгэлтэй байна вэ гэхээр тус цувралын анхны ном болох “Harry Potter and the Philosopher’s Stone” л гэхэд дангаараа 100 сая гаруй хувь борлогдсон ба 7 цуврал нь нийлээд нийтдээ 450 сая хувь борлогдсон гээд бодоод үз дээ.

Гэхдээ энэ нь зөвхөн оригинал хэвлэл бөгөөд pirate/хуурамч хэвлэлийг оруулахгүйгээр гарсан статистик гэдгийг онцолъё. Цувралын сүүлийн зохиол “Deathly Hallows” нь АНУ-д л гэхэд нээлтээ хийснээс 24 цагийн дотор 11 сая хувь борлогдож дэлхийн хамгийн хурдан зарагдсан номын рекордыг тогтоосон байдаг./Зарим хүний хувьд энэ ном бол зүгээр л нэг “шүүр унаж, шидэт саваа барьсан” хүүхдийн цуврал зохиол. Гэтэл үнэхээр тийм биш юм аа. Harry Potter series бол яалт ч үгүй орчин цагийн “сонгодог зохиол” бөгөөд түүнийг зохиосон Ж.К.Роулинг бол орчин цагийн Шекспир мөн юм . #Modern_Day_Classic #Modern_Day_Shakespeare.Дэлхийн сонгодог зохиол гэхээр зайлшгүй үүнийг дагадаг бас нэгэн сэдэв бол орчуулга, орчуулгын чанар. Орчуулга түүний чанарын асуудал том асуудал болсон цаг тул энэ талаар тусад нь бичвэр бичье. Харин Харри Поттерын адал явдал цуврал дэлхийн 73 хэлнээ албан ёсны зохиогчийн эрхтэйгээр орчуулагдаж 500 сая хувь зарагдсан байна. Цувралын анхны зохиолыг одоо цагт хэн ч ярьдаггүй, мөхсөн хэл Латин, Эртний Грек хэл рүү хүртэл орчуулсан байгаа нь бүр ч сонирхолтой.

Миний хувьд анх хүүхэд байхдаа Британы Лондонд хотод суралцаж байх үедээ анх Харри Поттертой танилцсан. Мэдээж анх адал явдал, ид шидэнд нь дурлан сониучирхан уншиж байсан. Хичээлдээ явахаар, гэртээ харихаар Лондонгийн 2 давхар автобусаар зорчиж байхдаа багагүй хэсгийг нь уншсан даа. Тэгэж л автаж, дурлаж байсан хэрэг. Гэхдээ одоо арван жилийн дараа эргээд бодоход энэ зохиол нь Харри Поттер /half wizard, half muggle/ хэмээх хүүгийн адал явдал, амьдрал тэмцлээр дамжуулж моралын, ёс суртахууны маш том том ойлголтуудыг төдийгүй амьдралын сургамжуудыг уншигчиддаа өгдөг зохиол юм байна гэдгийг анзаарсан.Зохиолд моралын болон философийн олон олон ойлголтууд бас амьдралын сургамжууд нуугдаж байдаг. Эдгээрийн нэг нь анд нөхөрлөлийн тухай.Хүн хэзээ ч амжилтанд ганцаараа хүрдэггүй. Үүнийг Harry Potter болон Ron Weasly, Hermione Granger нарын чин үнэнч нөхөрлөлөөр харуулдаг.

Зохиолыг уншсан хүн бүр чин үнэнч нөхөрлөлийн үнэ цэнийг, нөхөрлөл юун дээр тогтдогийг, заримдаа нөхөрлөл хувь хүнээс ямар их тэвчээр шаарддагыг ойлгуулдаг. Зохиолын турш Harry, Ron, Hermione 3 үргэлж бие биенээ нөхдөг. Жишээ нь цувралын анхны ном болох “Harry Potter and the Philosopher’s Stone” дээр Рон Вийзлигийн шатар тоглох чадвар, Харригийн эр зориг зөн совин, Гермионигийн номноос олж авсан мэдлэг нь тэднийг ялалтанд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.Мөн анд нөхөд, баг хамт олны чухлыг илэрхийлэхийн сацуу хүн ямар ч гарал угсаатай, хэн ч байлаа гэсэн үнэхээр хичээвэл юунд ч хүрч чаддагийг Хермиони охиноор төлөөлүүлэн харуулдаг. Үүгээрээ расизмын эсрэг, арьс өнгө, шашин шүтлэг, угсаа гарлаар ялгаварлан гадуурхахын эсрэг чухал боловсролыг уншигчдад өгдөг.Хермиони нь шидтэний бус жирийн #muggle гэр бүлээс гаралтай хэдий ч зөвхөн шидтэнүүдийн хүүхдүүд суралцдаг Хогвартс сургуульд нэртэй гэр бүлээс гаралтай цэвэр цусны шидтнүүдийн хүүхдүүдийн дунд сурлагаараа толгой цохин цойлж, хамгийн шилдэг нь, жинхэнэ гавал сурагч болж чаддаг.

Энэ бүхэн нь түүний нөр их хөдөлмөр, сахилга бат, зориулалт, хичээнгүй байдлаар олддог. Зохиолын энэ хэсэг нь олон сурагчидад эцэг эхийн үглэхээс илүүтэйгээр гэрийн даалгавраа хийхийн чухлыг ойлгуулсан болов уу.Харри Поттерийн харанхуйн шидтэн Лорд Волдеморттой хийх тэмцэлд Хермиони Гранжерийн олон цагаар, олон шөнө уйгагүй хичээлээ хийж, гэрийн даалгавраа цаг тухайд хийж, зарим тохиолдолд багшийн өгсөн үүрэг даалгавраас давуулан судлаж номын санд олон цагаар суусны үр дүнд олж авсан мэдлэг олонтаа тусаа хүргэдэг. Хермиони бол жинхэнэ номын сайн нөхөр, үлгэр жишээ сурагч юм. Тиймдээ ч Хермиони охин дэлхийн олон олон охид, хөвгүүдийн #role_model болж, номын сайн нөхөр, үзэсгэлэнт Беллийн дүрд тоглох эрхээ авсан байх.Гэхдээ мэдлэг боловсрол дангаар хангалтгүй. Харри Поттерийн хатан зориг, өөртөө итгэх итгэл, зөн совингоо дагах зориг, өөрийн итгэл үнэмшил дээрээ бат зогсох чадвар, шаардлагатай үед өөрийгөө ч золиослож чадах зүрх зоригоор үүнийг харуулдаг. Мэдлэг боловсрол чухал ч, түүнээс илүү сайхан сэтгэл, эр зориг, итгэл найдвар үүнээс чухал, илүү хүчтэйг зохиол харуулна.Товчхондоо, Харри Поттер бол баатарлаг үйл, эр зоригийн тухай зохиол.

Насанд хүрсэн шидтэнүүд Харанхуйн Эзэн Волдемортын нэрийг хэлэхээс хүртэл эмээдэг. Гэтэл насанд хүрээгүй, Хогвартсын сурагч, өнчин хүү Харри Поттер өөрөөсөө хавьгүй илүү хүчтэй, бүх цаг үеийн хамгийн хүчирхэг шидтэн, хүн бүрийн зүрхэнд айдас төрүүлдэг Dark Lord Voldemort болон түүний армийн эсрэг зоригтой тэмцдэг, тэгээд ялдаг.Өнчин хүү Харри Поттер харанхуйн эзэн Лорд Волдемортын эсрэг, түүний хар шид, хүч чадал, дарангуйллын эсрэг зогсож тэмцсэнээр шидтэнүүдийн ертөнцийг удаа дараа авардаг ба эцэст нь долоон голтой Волдемортыг бүрмөсөн дардаг тухай зохиолд гардаг.Үүгээрээ энэхүү зохиол нь шударга ёсны төлөөх, дарлал, дарангуйлал, #tyranny-н эсрэг тэмцлийн тухай өгүүлдэг. Энэ утгаараа Харри Поттер зохиол нь Английн төдийгүй дэлхийн шинэ үеийн хүүхэд залуучуудын ухамсар, хүмүүжил, хандлага, ёсзүй, моральд хүчтэй нөлөө үзүүлсэн гэж хэлж болно.

Тэднээр дамжуулж өнөөгийн шинээр бүрэлдэн бий болоод буй New World Order-т ч хувь нэмрээ оруулсан гэхэд хилсдэхгүй.Үндсэндээ энэхүү зохиол нь Харри Поттероор дамжуулж уншигчдад чи хичнээн хүч чадал бага, сул дорой, эрх мэдэл үгүй байлаа ч гэсэн ямар ч том хүчний эсрэг, шударга бус зүйл, дарангуйлалын эсрэг сайны талд, зөвийн талд зогсох эр зоригтой байхыг, шударга ёсны талд баттай зогсож чаддаг байхыг үлгэрлэдэг. Үүгээрээ энэ ном бол зүгээр нэг саваа барьсан, шүүр унасан шидтэний тухай адал явдалт хүүхдийн зохиол биш уншигчдад зөв буруугийн, сайн муугийн, шударга ёсны тухай мэдрэмжийг өгдөг моралын, суртахууны тухай ном юм.Мөн хүн хичнээн хүч чадалтай, эрх мэдэлтэй, эд баялагтай, захиран тушаах армитай байлаа ч гэсэн сэтгэлийн угтаа буруу бол, буруу арга замаар түүндээ хүрсэн бол муугаар төгсдгийг Волдемортын дүрээр харуулдаг. Сайхан сэтгэл, шударга үнэн эцсийн бөлөгт ялдгийг харуулдагаараа ёс суртахуун, хүмүүжлийн өндөр ач холбогдолтой бүтээл юм гэдгийг ойлгосон.Харри Поттер зохиолоос жинхэнэ English, British үнэр үнэртдэг. Учир нь энэ зохиол нь Британи улс, Английн нийгэм соёлоос урган гарсан бүтээл. Энэ утгаараа энэ зохиол дан ганц зохиолчийн биш Британы соёл, Англи үндэстний хамтын бүтээл гэж хэлж болно.

Зохиол Англи үндэстний оюун санаа, амьдралын хэв маяг, соёл ахуйн шинжийг тусгаж, түүнийгээ гайхалтайгаар илэрхийлдэгээрээ өөрийн үндэсний соёлоо дэлхийд хамгийн сайн сурталчилж чадсан.Энэ утгаараа Харри Поттер зохиол нь ганц зохиолч Роулингийн өмч төдийгүй яг л Бийтлз шиг нийт Британичуудын оюун санаа, ахуй соёлын бүтээл, бүтээгдэхүүн, өмч юм.2012 оны Лондоны Олимпын нээлтээр Британичууд өөрийн үндэстнийхээ хүн төрөлхтний оюун санаа, сайн сайхны төлөө хийсэн бүхнээ харуулахдаа Харри Поттерийг дүрслэн үзүүлсэн. Шекспирийн Гамлет, Оттела, Ромео Жульет зохиолуудтай адил Харри Поттер зохиол нь Англичуудын дэлхийн хүн төрөлхтний оюун санааны өв санд оруулсан том хувь нэмэр мөн.Эндээс харахад аливаа улс, үндэстний дэлхийн оюун санааны өв санд хувь нэмрээ оруулах чадвар нь тухайн үндэстний соёлын хүч, соёлын дархлаа, өнгөрсөндөө бүтээсэн түүхтэй шууд холбоотой мэт. Бидэнд ч бас ийм нөөц буй.Уг зохиолын санаа нь зохиолчийг Лондонгоос Манчестер хот орох трейнд явж байхад нь орж ирсэн гэдэг.

Тэрээр цувралын анхны зохиолоо ажилгүй, өөрийн гэсэн оффисгүй, нийгмийн халамжийн мөнгөөр амьдарч байхдаа нэгэн кофешопын буланд шигдэн сууж бичиж дуусгасан тухайгаа дурссан байдаг. Тэгвэл цувралын сүүлийн зохиолыг Шотландын Эдинбург хотын тансаг зочид буудлын өрөөнд байрлаж бичиж дуусгасан гэдэг. Зохиолчийн толгой дотор бий болсон өнчин хүү Харри Поттер зохиолчийн амьдралыг орвонгоор нь эргүүлсэн нь тодорхой.Хатагтай Ж.К.Роулингийн өөрийнх нь амьдрал өөрөө тэр чигээрээ адал явдал, ид шидтэй гэлтэй. Түүний туулсан амьдрал үнэхээр сонирхолтой, сургамжтай санагддаг. Тэрээр цувралын анхны ботио бичиж дуусгасны дараа номыг нь хэвлэх паблишинг компани олдоогүй гэдэг. 8 хэвлэлийн компани түүний зохиолыг хэвлэхээс татгалзсан хариу өгсний эцэст Британы Блүүмсбери хэвлэлийн компани хэвлэхийг зөвшөөрч “уншигчдад хүрч, амжилттай хүрэх магадлал тун бага” гэсэн сануулгатайгаар зохиогчийн эрхийн төлбөрийн урьдчилгаанд ердөө 2500 паунд өгсөн байдаг.

Тэгвэл түүний Харри Поттер цуврал зохиол санаанд оромгүй амжилтанд хүрч тэрээр дэлхийн анхны бөгөөд цорын ганц номын салбараас төрсөн долларын тэрбумтан зохиолч болсон юм. Үүнээс ч сонирхолтой нь тэрээр өөрийн сайн дураараа тэрбумтнуудын жагсаалтаас гарч өөрийн хөрөнгийн ихэнхийг буяны байгууллагуудад хандивласан байдаг. Энэ нь түүний өөрийн туулсан амьдрал, үзсэн зовлонтой холбоотой. Тэрээр өөрөө залуудаа нөхрөөсөө салж, ганц бие эх, өрх толгойлсон эмэгтэйн амьдралаар амьдарсан тул өөрийн хөрөнгийн дийлэнхийг ганц бие эхчүүд, эмэгтэйчүүдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудад хандивласан гэдэг.Мөн зохиолоо бичиж байх үедээ зохиолч мөнгө төгрөг хомс, маш ядуу тарчиг амьдарч байсан тул хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ганцхан кофе аваад кафед сууж сууж номоо бичдэг байсан гэдэг. Заримдаа нэг аяга кофе авах ч мөнгө байхгүй үе түүнд олон байсан гэдэг.

Зохиолоо хэвлэлийн компаниуд руу хувилж явуулах каноны мөнгө хүртэл байгаагүй тул тэрээр өөрөө зохиолоо бичгийн машинаар дахин дахин шивээд /typing/ хэвлэлийн компаниуд руу явуулж байсан гэдэг. Тиймдээ ч түүний зохиол өөлөх юмгүй, яг бодит мэт төгс авцалдаатай шидтэний ертөнцийг бүтээж чадсан байх. Энэ тухай уншаад надад дахин дахин хуулж бичихдээ зохиолч өмнө нь анзаараагүй алдаа мадгаа олж, улам засч сайжруулсаар, зохиолоо улам бүр төгс төгөлдөр болгож байсан байх хэмээн бодогдсон.Үнэхээр ч тэрээр зохиолдоо шидтэний цоо шинэ өөрийн гэсэн соёлтой, яамтай /Ministry of Magic/, сургуультай /Hogwarts School of Witchcraft and Wizardry/, сонинтой /Daily Prophet/, шуудантай /Owls/, спорттой /Quidditch/, Олимптой /Triwizard Competition/, шоронтой /Prison of Azkaban/, гадаад харилцаатай бүгд хоорондоо авцалдаатай ертөнцийг бүтээсэн байх.

Энэхүү шидтэний ертөнцөд юу ч болж болно. Уншигчийн төсөөлөн бодох чадварыг жинхэнэ утгаар хөгжүүлж, төсөөллийн хязгааргүй хүчийг уншигчид мэдрүүлдэг. Вов, ийм зүйл байж болдог юм байна, ийм байж болох юм байна гэдгийг уншигчдад харуулж уншигчийн сэтгэхүйг хөгжүүлэхийн хажуугаар уншигчидад ёсзүйн, ёс суртахуун, моралын төдийгүй амьдралын хичээлийг заадаг.Жишээлбэл өнчин хүү Харри Поттер болон элэг бүтэн Роны амьдралаар гэр бүлийн үнэ цэнэ, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, эцэг эхийн хайр, ах дүүсийн /Ron Weasly’s twin brothers and younger sister Ginny Weasly etc/ амин харилцааны талаар харуулдаг.Агуу зохиолыг үргэлж дагадаг нэг зүйл бол кино. Кино урлаг хэдий урлаг урлагын дотроос хамгийн агуу нь ч гэсэн гэлээ, номыг олон зүйлээрээ гүйцэхгүй. Уншигчдын хувьд сайн ном зохиолыг кино нь гүйцсэнгүй, зохиолдоо дөхөж ч очсонгүй гээд гонсгор байх нь элбэг байдаг. Үүнтэй би санал нийлдэг. Угаасаа ч кино нь номоо гүйцэх аргагүй юм.

Гэхдээ энэ талаар дараа тусад нь жич бичвэр бичиж оруулъя./Агуу зохиолыг дагаж кино нь яригддаг бол, киног дагаж хөгжим яригддаг. @Harry Potter film series-ын хөгжим нь үнэхээр гайхалтай. Энэ кино яг л ид шидийн гэмээр хөгжимтэй. Уншигч та бүхэн дараа киног нь үзэхдээ хөгжимд нь жаахан анхаарал тавиад үзээрэй./Харин Харри Поттер цувралын киноны хувьд мөн 10 жилийн туршид 8 анги кино Холливуудэд хийгдсэн ба цувралын сүүлийн зохиол болох “The Deathly Hallows”-ыг хоёр хэсэг болгон хийсэн. Киноны бүх дүрүүдэд Британи жүжигчид тоглох шаардлагыг зохиолч тавьсан гэдэг.

Үүгээрээ зохиолч олон Британи жүжигчидэд өөрийгөө харуулах, олон танигдах, од болох боломжийг олгосон буянтай.Harry Potter, Hermione Granger нарын дүрд тоглосон Daniel Radcliff, Emma Watson нар одоо бидний сайн мэдэх жүжигчид болсон.Эмма Ватсон гэхэд бид бүгдийн сайн мэдэх “The Beauty and the Beast” хүүхэлдэйн киноны номын сайн нөхөр, сайхан сэтгэлт, үзэсгэлэнт бүсгүй Беллийн дүрд тоглосон нь зохиогчийн буян гэлтэй. Жирийн хүн цаг үеэ даган амьдардаг бол агуу хүн цаг үеэ тодорхойлдог гэдэг үг байдаг.

Тэгвэл зохиолч үнэхээр зохиолоороо цаг үеэ тодорхойлсон гэхэд хилсдэхгүй.Энэ дашрамд нэгэн сонирхолтой зүйлийг та бүхэнтэй хуваалцахад Харри Поттер цувралын дөрөв дэх анги “the Goblet of Fire” дээр Харри Поттерийн анхны хайр Ази охин Cho-гийн дүрд тухайн үед Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа элчин сайдын яамны ажилтны ойрын хамаатан, Монголын олны танил улстөрч эрхмийн дүү охин тоглох шахсан гэдэг. /Хувь хүний эрхэнд халдахгүйн тулд энэ удаа нэрийг нь дурдаад яахав гэж бодлоо./ Хэрвээ тухайн дүрд тэр Монгол охин тоглосон бол Монголчууд бидний бахархалыг төрүүлэх байсан гэдэг нь гарцаагүй. Тэр охин Холливудэд хөл тавьсан анхны Монгол жүжигчин болох байлаа. Харамсалтай нь киноны бүх дүрүүдэд Британы иргэн жүжигчид тоглох ёстой гэдэг Ж.К.Роулингийн шалгуурыг даваагүй тул тэрхүү дүрд Хятад гаралтай Шотландын иргэний харьяалалтай, Хонг Конгийн баян бизнесмений охин Katie Leung тоглосон гэдэг тухай сонсож байсан юм.

/Энэ тухай би охины хамаатны хүмүүсээс төдийгүй гадны хүмүүсээс сонсож байсан тул худал мэдээлэл гэж бодохгүй байна. Учир нь түүний сурч байсан Лондон дахь Монгол Улсын ЭСЯ-ны ойролцоо байдаг тус сургуульд би бас 2004-7 оны хооронд суралцсан бөгөөд намайг сурч байхад тухайн үед надтай хамт сурч байсан тус сургуулийн багш сурагчид, Англи хүүхдүүд бас энэ тухай ярьж байсан юм./Харри Поттер цувралын киноны тухай нэгэнт хөндсөн юм чинь киноны тухай цөөн хэдэн статистик мэдээлэл өгье.

Харри Поттер зохиолоор Холливуд 2001-2011 оны хооронд 10 жилийн турш 8 анги кино бүтээсэн ба тус зохиол нь зөвхөн киногоороо 8 тэрбум долларын ашиг олсон бөгөөд нь энэ Box Office-т Индиан Жонсын адал явдал цуврал, Карибын Далайн Дээрэмчид трилоги, Жеймс Бондын 22 анги цуврал, Оддын Дайны 6 анги цуврал гэх мэт бүх цаг үеийн алдартай цуврал филмүүдээс ч илүү их ашиг, орлогоороо урд жагсдаг юм байна.Бид 1990 онд социализмоос капиталист нийгэм рүү шилжсэн цагаас хойш бүхнийг мөнгөөр хэмжих дүгнэх хандлагатай болсон. Тэгвэл ганц нэг мэдээллийг мөнгөн дүнгээр хүргэе гэж бодлоо.Оюуны хүчээр, оюуны бүтээлээр ямар их баялгийг бүтээж болдгийг зохиолч Роулинг төдийгүй Англичууд дэлхий нийтэд харуулсан.

Harry Potter бүтээлийн франчайзингийн нийт үнэлгээ нь 2016 оны байдлаар 25 тэрбум доллар гэж үнэлэгдсэн. Тэгвэл манай улсын нийт эдийн засгийн хэмжээ буюу ДНБ нь ердоо 12,5 орчим тэрбум доллар. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг бол манай улсын 3 сая иргэний, бүх аж ахуй нэгж, компаниудын бүтээсэн нийт баялагийн хэмжээ. Тэгвэл ОРГҮЙ ХООСНООС нэг зохиолчийн толгой дотор ОЮУНЫ ХҮЧЭЭР бий болсон энэ бүтээлийн үнэлгээ манай улсын ДНБ-ээс 2 дахин их байгаа нь сонирхолтой ч юм шиг, санаа зовмоор ч юм шиг.Яаж ганц ном бүхэл бүтэн улс, үндэстний ДНБ-с өндөр үнэлгээтэй байгаа талаар товч тайлбар хийхгүй бол болохгүй байх гэж бодож байна. Харри Поттер зохиол нь өнгөрсөн хорин жилийн дотор дэлхий даяар үнэнч фенүүдтэй болсон ба фенүүд нь олон янзын клубууд байгуулж, хөдөлгөөнүүдийг өрнүүлэх болсон.

Үндсэндээ дэлхий даяар ид шидэнд итгэдэг, Харри Поттерийн fan-dom үүссэн гэсэн үг.Тэгвэл энэ зах зээл дээр дөрөөлж Xbox, PlayStation-ы 8 төрлийн видео тоглоом бүтээгдсэн ба бусад 400 төрлийн Харри Поттертой холбоотой бүтээгдэхүүнийг бизнес эрхлэгчид үйлдвэрлэсэн ба бүгд зохиолч авхай Ж.К.Роулинг хатагтайд лицензийн төлбөр төлдөг.Лиценз гэдэг нь зохиогчийн эрхийн төлбөр гэсэн үг. Энэ бүхэн зохиогчийн эрхийг хамгаалсан, оюуны өмчийг дээдэлсэн барууны хууль эрхзүйн орчинтой холбоотой. Ер нь Англосаксоны Англи, Америк гэх мэт ингэж дэлхий дахиныг хөгжлөөрөө түүчээлж араасаа дагуулж /бас дарлаж/ яваа нь тэдний шинэ юм бүтээсэн, шинийг бүтээсэн хүмүүсийн эрхийг хамгаалдаг тогтолцоотой шууд холбоотой.

Энэ нь шинэ зохиол бүтээл төдийгүй инноваци, техник, технологи, ШУ-ны шинэ шинэ нээлтүүд хийгдэх урьдач таатай нөхцөл юм.Bill Gates манайд төрсөн бол компютер форматлагч, Mark Zuckerberg манайд төрсөн бол РС ажиллуулдаг залуу байх байсан гэдэг онигоо байдаг.Тэгвэл Роулинг манайд төрсөн бол нэг сайтын сэтгүүлч л байх байсан байх. Яагаад ийм сөрөг бичиж байна гэхээр манайд гайгүй гэсэн зохиолчдынхоо сор болсон зохиол бүтээлийг хуурамчаар хэвлэн ашиг олдог, зохиогчийн эрхийг ичгүүргүйгээр зөрчсөн хэргүүд удаа дараа гарах болсон. Энэ бүхнийг цэгцлэх цаг нь болсон.

Гэхдээ энэ тухай дараа мөн тусад нь бичье. Эргээд сэдэв рүү оръё.Ид шид ингээд зогсоогүй. Гайхамшиг үргэлжилсээр л байгаа. Саяхан Харри Поттерын адал явдлаас өмнөх үйл явдлыг харуулах “Fantastic Beasts and Where to Find Them” Холливудын кино гарсан. Энэ филмийн зохиол нь цаашид үргэлжилж залуу Albus Dumbleldore-н амьдралыг харуулах ба түүний дүрд алдарт жүжигчин Johnny Depp тоглох тухай мэдээ гараад буй. Мөн Harry Potter and the Cursed Child” театрын бүтээл гарсан.Энэ мэт бичээд байвал маш их зүйл байна. Бичвэр маань аль хэдийнэ маш урт болсон тул ингээд энэ удаагийн бичвэрээ дуусгая. Дээр дурдсан сэдвүүдээр дараа дахин уулзъя, номын нөхөд минь.

Ид шид байдаг гэдэгт итгээрэй. Сайн сайхан, шударга үнэн үргэлж ялдаг гэдэгт бүү эргэлзээрэй, найзууд аа.

Show More

Төстэй мэдээ

1 сэтгэгдэл

  1. medeelel mash ikh taalagdlaa. uneheer saihan buteel daraagiin tsuvraliig n tesen yadan huleedeg. bid ch ursdiin tuuh soyltoi holbogduulsan saihan buteel tuurvih zojiolchidiig gargaj irmeer bgaan. manai kinonuud mash muu zohioltoi bdg n haramsaltai sansgddag. zohiolchid arhia baga uuj ajla sain hiimeer bnaa.kk

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close
Close