LifestyleЗөвлөгөө

Ямар хүмүүс наснаасаа залуу, оворгүй харагддаг вэ?

Ямар хүмүүс наснаасаа залуу, оворгүй харагддаг вэ?

Та “мелатонин” дааврын тухай урьд нь сонсож байв уу? Энэ нь хүний нойрыг хариуцаж, залуу сайхнаараа байхад тусладаг бөгөөд хөгшрөлтийг удаашруулж, эрч хүчээр сэлбэх олон гайхалтай ач тустай байна. Тус гормон нь, хүнийг унтаж байхад буюу 23:00-03:00 цагийн хооронд ялгардаг. Мөн хоолыг залгих үед “триптофан хүчил”-ийг ялгаруулдаг аж. “Мелатонин” гормонийг ялгаруулах үйлчилгээтэй хоол хүнс болон амин дэмүүд олон байдаг бөгөөд тэдгээрийг та унтахын өмнө идвэл, сайн унтаж амарч чадахаас гадна, илүү эрүүл, залуу болох юм.

Ямар хоол хүнс идвэл сайн бэ? Шөнө, оройн цагаар хүний мэдрэлийн систем тодорхой шалтгааны улмаас стресстэх нь бий. Харин “мелатонин” гормон ялгарснаар уг стрессийг үгүй хийх ач тустай юм. Үүний тулд сүү, далайн гаралтай хоол хүнс, тахиа болон цацагт хяруулын мах, загас, элэг, өндөг, бяслаг, овъёос, жигнэсэн төмс, хүнсний ногоо, бүйлс, хулуй, үр болон гадил зэрэг хоол хүнсийг хэрэглэж хэвшээрэй.

Унтлагын өрөөгөө зөв тохижуулах Гэхдээ орондоо орохын өмнө ямар нэгэн хоол хүнс идсэний хэрэггүй. Харин үүний оронд зөгийн балтай сүү юм уу эсвэл, ургамлын гаралтай цай уугаарай. Ингэснээр “мелатонин” гормонийг сайтар ялгаруулах болно. Түүнчлэн унтлагын өрөөгөө зөвхөн ая тухтай унтахад зориулан тохижуулах хэрэгтэй бөгөөд зурагт, гар утсаа хол байлгахыг хичээх хэрэгтэй юм. Ман унтлагын өрөөнийхөө агааржуулалтыг сайн шийдэж өгөөрэй. Өөрөөр хэлбэл, гадаа дулаахан үед цонхоо онгойлгох эсвэл, агааржуулалтын системээ ажиллуулахыг танд зөвлөе.

Эм уух Эмийн сангуудаар “мелатонин” гормоныг эм болгон худалдаалах нь бий. Гэхдээ мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөгөөр хэрэглэх ёстой болохыг анхаараарай. Мөн спортоор хичээллэх нь сайн нөлөө үзүүлдэг аж.

“Мелатонин” гормонийн бусад ач тус “Мелатонин” гормон нь хүний биед хэрэгтэй “антиоксидант”-аар баялаг бөгөөд дараах байдлаар сайн нөлөөг эрүүл мэндэд үзүүлдэг байна. Үүнд :

  • Эрч хүчийг сэргээнэ
  • Биеийг нөхөн сэргээнэ
  • Хавдар, пестицид зэрэг өвчнөөс сэргийлнэ
  • Хорт хадвар тусахаас хамгаална
  • Хөгшрөлтийг удаашруулна
  • Дархлааны системийг сайжруулна
  • Жингийн тэнцвэржилтийг хангана
  • Стресстэхээс сэргийлнэ
  • Сэтгэл санааг өөдрөг болгоно
  • Цусан дахь холестеролын хэмжээг бууруулна
  • Цусны даралтыг бууруулж, толгойн өвчнийг намдаана
  • Зүрхний хэм алдалтыг зогсооно
  • Яс сийрэгжихээс сэргийлнэ.Та дээрх эерэг нөлөөллүүдийг мэдрэхийг хүсч байвал, согтууруулах төрлийн ундаа болон өөх тос ихтэй хоол хүнс, тамхи зэргээс татгалзах хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close