LifestyleЗөвлөгөөЭрүүл мэнд

Хүйтэн усанд орж эд эсээ сэргээх нь олон давуу талтай.

Хүйтэн усанд орж эд эсээ сэргээх нь олон давуу талтай.

Хүйтэн шүршүүр нь арьсыг цочроож, бие махбодь, эд эсийг сэргээн, гоо сайханд ч мөн сайнаар нөлөөлдөг. Түүнээс гадна байгалийн өвчин намдаах, булчин чангалах үйлчилгээг давхар үзүүлдэг байна. Ийнхүү бид та бүхэндээ хүйтэн шүршүүрт орохын давуу талуудыг танилцуулья.

Эд эсийг сэргээдэг – Хүйтэн шүршүүрт орсноор биеийн эд эс бүхэн сэргэж, маш сэргэг, сэргэлэн цовоо болдог. Гэвч тэсгим хүйтэн устай болгоомжтой харьцах нь зүйтэй. Халуун өдөр, хэт хүйтэн шүршүүрт орох нь булчинг цочроож сөрөг нөлөө үзүүлж болохыг санаарай.

Сэтгэл гутралаас сэргийлнэ – Үнэхээр итгэмээргүй сонсогдож байгаа ч, эрдэмтэд хүйтэн ус нь биднийг сэтгэл гутралаас сэргийлж, аз жаргалтай болгодог гэх судалгааг гаргажээ. Учир нь хүйтэн ус нь цусны эргэлтийг сайжруулж, тархины цусан хангамжыг нэмэгдүүлдэг байна.

Үсний ургалтыг нэмэгдүүлнэ – Хүйтэн ус нь үсний ургалтыг нэмэгдүүлж, өвчлөлийг багасгадаг байна. Ялангуяа бороо, голын усаар үсээ угаавал, үс маш түргэн ургадаг.

Цусны эргэлтийг түргэсгэдэг – Энэ нь бидний эд эсийг сэргээхээс гадна, цусны эргэлтийг нэмэгдүүлж, биеийн дулааныг эрчимтэй нэмэгдлүүлдэг байна. Тиймээс биеийн температурын огцом өсөлт нь биеийн дархлаа, муу эд эсийг үхүүлэх чадвартай болдог ажээ.

Өвчин намдаадаг – Бид хуруу болон гараа түлсний дараа хүйтэн урсгал усанд гараа дүрж, норгодог шүү дээ. Энэ нь ч учиртай юм. Хүйтэн ус нь өвчин намдаах, мэдээ алдуулах үйлчилгээг давхар үзүүлдэг.

Арьс зөөлөн, толигор болно – Хүйтэн усаар нүүрээ угаах, арьсаа цочроож байх нь хөгшрөлтийн явцыг удаашруулах, арьсны уян хатан чанарыг cайжруулдаг ажээ.

Булчинчангалдаг – Тамирчид болон спортоор хичээллэдэг хүмүүс, бэлтгэл хийсний дараа хүйтэн шүршүүрт хэдхэн минут биеэ шүршээд гардаг шүү дээ. Энэ нь тэдний эд эс, булчинг чангалж, илүү эрүүл чийрэг, чанга биетэй байхад нь тусалдаг аж.

Тайвшруулна – Хүйтэн бүлэвгэр ус, голын ус нь таныг тайвшруулж, биеийг амраадаг. Ялангуяа ийнхүү усад орсны дараа дулаан хөнжилдөө унтвал, илүү бат бөх, гүн нойрсдог байна.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close