LifestyleДэлхийЗөвлөгөөЗурхай

Ванга эмээ 2019 оны талаар хэрхэн зөгнөсөн бэ?

Ванга эмээ 2019 оны талаар хэрхэн зөгнөсөн бэ?

Тэрээр 1911 онд Болгар улсад, төрсөн дэлхий дахинд зөнч Ванга эмээ гэдгээрээ алдартай билээ. Ванга 1996 онд 85 насандаа насан эцэслэжээ. Олон чадварлаг зөнч бидний дунд байсан хийгээд өдгөө амьдарч байгаа хэдий ч далдыг хардаг хүмүүс дундаас хүн төрөлхтний дунд түүн шиг нэрээ мөнхөлж чадсан хүн хэд байдаг билээ. Түүний хэлсэн зүйлсийг олон хүн судалж, заримынх нь санаа зовдог. Тэр чинээгээр бид нэгийг бодож хоёрыг тунгаах цаг болсныг сануулах мэт. Харин заримын хувьд итгэл найдвар өгөхүйц зүйлсийг хэлдэг билээ. Ингээд тэрээр 2019 онд дэлхийд юу юу болохыг хэлсэн талаар сонирхъё.

-Ванга манай дэлхий анх ямар байсан тэр хэлбэр рүүгээ шилжих үйл явцдаа орж эхэлнэ гэсэн. Энэ үйл явц 3000 он гарах дөхөх үед дуусна хэмээжээ.

-Дараачийн таван жилд байгаль дэлхий тойрог замаа өөрчлөхтэй холбоотойгоор хэд хэдэн галт уул идэвхжин, зарим нь дэлбэрч, томоохон хэмжээний газар хөдлөлтүүд болон үерүүд болно.

-2019 онд хүмүүс шинэ төрлийн түлш гаргах. Байгалийн баялаг жил ирэх тусам шавхагдсаар байгаа билээ. Байгалийн баялгийг тэнцвэртэй ашиглах үүднээс эрчим хүчний салбарт шинэ хувьсгал гарах аж. Өндөр хөгжилтэй орнууд хамгийн бага өртгөөр байгалийн бус шинэ төрлийн түлшийг гаргах болно.

-Шинэ төрлийн түлш гарсанаар эрдэмтэд болон инженерүүд шинэ төрлийн тээврийн хэрэгслийг зохион бүтээх ажээ. Энэ нь хямд үнэтэй, илүү хөнгөн жинтэй, хурдан байх болно. Энэ төрлийн авто машиныг хүмүүс ч сайшаана хэмээжээ.

-Олон жилийн өмнөхтэй харьцуулахад дэлхийн байгалийн баялаг, гол мөрөн зэрэг зүйлийн хэмжээ багасч бохирдол нэмэгдэх болсон. Энэ хэрээр байгаль дэлхий илүү түрэмгий хандлагыг үзүүлж эхэлнэ хэмээж. Дэлхийн дулаарлаас үүдэлтэй олон тооны үер, хар шуурга, ган, гал түймэр, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт зэрэг болно.

-Европын олон оронд хувьсгалт сэтгэлгээ газар авна. Санхүү, эдийн засгийн хямрал нүүрлэж, байгалийн баялгийн хомсдол үүсэхийн хирээр олон улсын тавцанд ОХУ, БНХАУ хоёрын байр суурь өснө.-Хорт хавдрыг анагаах эм гаргаж чадах ажээ.

-Цөмийн дайнд хүргэж болзошгүй том зөрчилдөөн үүсэх боловч эцэст нь энхийн аргаар асуудлыг зохицуулж чадах ба энэ нь Хятад улсыг бүр хүчирхэгжүүлэх болно. Хятад АНУ-аас илүү хүчирхэг болно.

-Африк тивд цэвэр ус болоод хоол ундны хомсдол үүсч, тахал гарч болзошгүй байна. Үүнээс болж хүмүүс амгалан тайван, аюулгүй газар нутгийг зорин тэмцэх болно. Хүмүүс бөөнөөр нүүдэллэн шилжих хөдөлгөөн гарч эхэлнэ. Тэдний шилжих газар нь Европын төв хэсэг, эсвэл Сибирийн тайга байж болох магадлалтай аж.

Ванга өөр юу зөгнөсөн бэ?

-Тэрээр 2025 он гэхэд хоол хүнсний хомсдол, өлсгөлөн гэж үгүй болно гэжээ.

-2033-2045 оны хооронд Хойд мөсөн далайн мөс бараг гүйцэд хайлж далайн төвшинг эрс нэмэгдүүлнэ.-Муслимууд Европыг удирдаж дэлхийн эдийн засаг сайжирна.

-2262-2304 оны хооронд хүмүүс цаг хугацаагаар аялна. Францууд улс оронд нь суурьшсан муслимуудтай тэмцэнэ.

-Хүмүүс сарны нууцыг илрүүлнэ.

-3815-3878 оны хооронд иргэншлүүд нурж хүмүүс харанхуй бүдүүлэг болно. Харин шинэ шашин гарснаар хүмүүс буцаж соёлжино.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close
Close