EntertainmentLifestyleДэлхийТехнологиФото мэдээ

Дэлхий ертөнц 1000 жилийн дараа ямар болох бол ?

Хэдэн жилийн өмнө “Oxford”-д тавьсан илтгэлдээ Стивен Хокинг “Хүн төрөлхтөнд дахиад 1000 жил л үлдсэн” гэж хэлсэн. Харин хүн төрөлхтний ирээдүй бүдгэрэх, гэрэлтэхийн аль нь болохыг таамаглах тийм ч амар зүйл биш болов уу. Ямартай ч 3017 онд дэлхий ямар болсон байхыг сонирхъё.

Нано технологиор эрчим хүч болон бохирдлын асуудлыг шийднэ. Уг технологиор байгаль орчны өөр олон асуудлыг шийднэ. Ус, агаарыг мөн цэвэршүүлнэ.

1000 жилийн дараа дэлхий дээрх нийт хэлний 90 хувь нь устана гэсэн эрдэмтдийн тооцоо бий. Энэ нь цагаачлалтай холбоотой.

Цэвэр усны асуудал хурцадмал байдалд орно. Эрдэмтийн тооцоолсноор хүн төрөлхтний тоо буурсан нөхцөлд л асуудал ноцтой байдалд хүрэхгүй аж.

Хүний сонсох, харах чадварыг сайжруулах эмчилгээний чанар огцом сайжирна. Хүний биеийн хиймэл эрхтнүүд ч их эрэлт хэрэгцээтэй болох нь. Мөн хараагүй хүмүүст зориулсан өндөр чанартай хиймэл нүд бий болно.

Ухаалаг компьютерын чанар огцом сайжирна. Ийм компьютерын тусламжтай сансар огторгуйг судлан, машиныг хүн жолоодох шаардлагагүй болох аж.

Нэг мянганы дараа гэхэд хүн төрөлхтний дэлхийгээс өөр газар амьдрал хайсан хайлт үр дүнгээ өгсөн байх болно.

Хүний дух өргөсч, нүд томрон, арьны өнгө өөрчлөгдөнө. Одоогоор эрдэмтэд эцэг, эхчүүд ирээдүйд төрөх хүүхдийнхээ гадаад төрхийг сонгож болох талаар судалгаа хийж байгаа.

Тэрбумтнууд хөгшрөлтийг удаашруулах, эсвэл бүр зогсоох аргыг олоход сая сая долларын хөрөнгө оруулдаг. 1000 жилийн дараа дорвитой нээлт хийгдэнэ гэж үзэж байгаа.

Бидний амьдрах гэр орон илүү технологижсон байх болно.

Source : brightside.mn

Comments

comments

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close
Close