LifestyleЗөвлөгөөЭрүүл мэнд

Юм л бол батга гарчих гээд байдаг арьстай бол үүнийг уншаарай

Батгаших өвчтэй хүн өлөн хоосон явж ядарч сульдаж болохгүй

-Бактерийн эсрэг үйлчилгээтэй саванг байнга хэрэглэж болохгүй. Учир нь хүний биед зохих хэмжээний нян байх ёстой атал түүнийг оргүй устгаад байвал өөр өвчний нян арьсанд үржих боломжийг олдог муу талтай

-Батгаших өвчтэй хүн өлөн хоосон явж, ядарч сульдаж болохгүй

-Энгэсэгнийхээ порлоныг байнга угааж, сольж эсвэл нэг удаагийн хөвөн бөмбөлгийг хэрэглэ

-Хүний арьс амьсгалах, тос ялгаруулах, агших, сунах чадвартай, мөн гуужин унаад нөхөн төлжигддөг чухал эрхтэн учир арьсны өвчнийг эдгээхгүй удах нь биеийн дархлааг сульдааж халдварт өвчнөөр өвчлөх үүдийг нээдэг

-Нүүрээ байнга халуун усанд угаавал арьс суларч эрт хөгширдөг ба арьсны нүхжилт ихсэж барзайх шалтгаан үүддэг

-Тослог арьстай хүмүүс нүүрээ сүүн шингэнээр цэвэрлэх, тэжээлийн тос түрхэх, крем тавихаас зайлсхийх

-Өөх тос, давс ихтэй, халуун ногоотой хоол хэрэглэх хориотой

-Архи тамхи хэрэглэж, бэлгийн харьцааны дэг журамгүй амьдрал нь батгыг сэдрээн цаашлах гол хүчин зүйл болдог

-Кофе, чихэр ихтэй гурилан бүтээгдэхүүн болон хүч тамир сэргээх бэлдмэл хэрэглэх хориотой

-Агааргүй халуун бүгчим орчин батгыг ихэсгэдэг. Иймээс ажлынхаа өрөө, тасалгааны салхивчийг онгойлгон, цэвэр агаарыг сэлбэж байгаарай

-Өдөн дэр ноолууран хөнжил, хэрэглэх нь мөн сөрөг нөлөөтэй

-Батгатай хүн нэн түрүүнд гоо сайхны бараагаа өөртөө тохируулан зөв сонгох нь зүйтэй

-Нүүрээ угаахдаа халуун биш хүйтэн усаар угаагаад дараа нь бүлээн усаар булхаарай

-Мөн мөсөөр арчих нь батганы нүхийг агшаахад сайн нөлөөтэй

-Яаж ч арчлаад засал авдаггүй батгыг та улам үрэвсүүлж хүндрүүлэхгүйн тулд гэрийн арчилгаагаа түр орхиод юунаас үүдэлтэй болохыг нь мэргэжлийн хүнд хандаж оношлуулах шаардлагатай.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close