LifestyleГоо сайханЗөвлөгөөЭрүүл мэнд

Сайхан харагдах гэсэн далдын хүсэлд автсан охид, бүсгүйчүүд үүнийг уншаарай

Сайхан харагдах гэсэн далдын хүсэлд автсан охид, бүсгүйчүүд үүнийг уншаарай

Хөөрхөн, сайхан харагдах гэсэн далдын хүсэл мөрөөдөлд автсан охид, бүсгүйчүүд наашаа суугаарай. Хэрэв таны хүзүү, нүүр чинь үрчлээтээд, үргэлж залуугаараа байх гэсэн хүслийг чинь мохоогоод байвал гэрийн нөхцөлд хамгийн хялбар, эрүүл аргаар үрчлээтэй тэмцэж болдог гэдгийг “Долоон сарнай” үсчин, гоо сайхны салоны гоо засалч Ш.Энхжаргал танд зөвлөж байна.

Юуны өмнө та өглөө бүр шүршүүрт орж заншаарай. Ингэхдээ хүзүүгээ хүйтэвтэр усаар байнга шүрших хэрэгтэй. Үүний үр дүнд арьс тань чангарч, дөнгөж үүсч буй өнгөц үрчлээ мэдэгдэхүйц арилна. Харин шүршүүрт орсныхоо дараа хүзүүндээ заавал тэжээлийн тос түрхээрэй. Мөн нүүрэндээ бүлээн жин тавьж байх хэрэгтэй. Ингэхийн тулд дөрвөөс зургаа давхарласан марлийг халуун усанд дүрж, мушгиад хоёроос дөрвөн минут нүүрэн дээрээ тавина.

Дараа нь хүйтэн усаар эсвэл давстай усаар угааж илнэ. Энэ дүрмийг баримталж чадвал та үрчлээтэх асуудлаас ангид байж чадна. Харин дараа нь унтахынхаа өмнө өөрийнхөө арьсанд тохирсон нүүрний тос түрхээрэй гэдгийг сануулъя. Нүүрний тосонд нунтаг давс хольж, давстай хэсгийг нүүрний үрчлээ их суусан хэсэгтээ түрхэн хоёроос дөрвөн минут байлгаад бүлээн усаар угааж тосоо түрхвэл сайн. Гоо сайхандаа анхаардаг бүсгүйчүүд өндөр дэр дэрлэж унтахаас татгалзаарай. Харин биеийн тамираар хичээллэхийг илүүд үзэх хэрэгтэй.

Муухай эмэгтэй гэж байдаггүй. Харин залхуу эмэгтэй л гэж байдаг гэсэн үг бий. Эрүүл мэндээ, гоо сайхнаа арчилж тордож, хамгаалж чадвал ямар ч эмэгтэй сайхан харагдаж чадна. Хэрэв та дараах дадал зуршлыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж чадвал өдөр бүр сайхан харагдаж, хамгийн гол нь арьс тань эрүүл байж чадна. Сайхан болохын тулд залхуурч үл болох зүйлс.

-Нүүрний будгаа арилгаж, арьсаа цэвэрлэхгүй унтаж болохгүй. Энэ таны арьсыг хэд хоногоор хөгшрүүлдэг.

-Нүүрээ будах бүртээ хүзүүндээ ч бас тос түрхэж, чийгшүүлэхээ мартаж болохгүй.

-Усанд орсны дараа заавал биеэ тосолж бай. Арьсны нүх сүв онгойсон үед тосолвол илүү сайн чийгшүүлж, арьс залуу хэвээрээ байх болно.

-Үс арьс шиг л амьтай гэсэн сурталчилгаа байдаг биз дээ. Ядаж хоёр долоо хоногтоо нэг удаа үсэндээ тэжээлийн тос түрхэж, чийгшүүлэх хэрэгтэй.

-Гар бохир үед нүүрнийхээ арьсанд хүрэхээс зайлсхийж бай. Нүүрний арьс өвчилж, элдэв таагүй зүйл гарахад хүргэдэг нэг шалтгаан нь бохир гар юм шүү.

-Нунтаг энгэсэг, гоо сайхны багсаа цэвэрлэхээс хэзээ ч залхуурч болохгүй. Өдөржин гадаад орчинтой харьцсан нүүрэнд ямар хэмжээний тоос тортог, бохирдол тогтсон нь тодорхой. Гэтэл түүнд хүргэсэн багс, поролоныг цэвэрлэхгүй удаавал хогийн шүүрнээс ялгаагүй л болно шүү дээ.

-Гоо сайхны хэрэглэлтэй адилхан нүүрэндээ, арьсандаа байнга хүргэдэг алчуур, ор дэрний хэрэглэлээ тогтмол угааж, цэвэр байлгах хэрэгтэй. Учир нь, хүний арьсны гуужсан хэсгүүд бидний нүдэнд харагдахгүй тэнд наалдаж, хадгалагдаж үлдсэн байдаг учраас түүнээс нь салгаж цэвэрлэх хэрэгтэй.

-Өглөө ажил сургуульдаа яараад дөнгөж үсээ угаасны дараа нойтон хэвээр нь гараад явчихдаг үе цөөнгүй. Тэгвэл энэ нь үс гэмтээж, хугарамхай болгохоос гадна толгой шалтгаангүйгээр өвддөг болгох эрсдэлтэй.

-Орой нүүрээ цэвэрлэсний дараа шөнийн тос түрхэж байх нь арьс арчилгааны хамгийн чухал хэсэг юм. Мөн хоёр долоо хоног тутам тэжээлийн маск тавихаа мартаж болохгүй.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close