LifestyleГоо сайханЗөвлөгөөЭрүүл мэнд

Өдөрт 2-4 литр ус уухын ашиг тус

Өдөрт 2-4 литр ус уухын ашиг тус

Ус их уух нь эрүүл мэндэд тустай гэж бүгд ярьж, бичиж байна. Харин бидний биед ус яаж нөлөөлдгийг та мэдэх үү?Ядаргаа: Ус бол бие организм дахь энергийн хамгийн чухал эх үүсвэр. Ус дутагдахад бодисын солилцоонд нөлөөлж хүн сулбайж, ажлын чадвар буурч, ядарна.

Даралт ихсэх: Цусны 92% нь ус байдаг. Бие усгүй болоход цус өтгөрч зүрхэнд ачаалал өгсний улмаас даралт ихэсдэг.

Астма, харшил: Бие усгүйдэх үед байгаа бага зэрэг усыг биед хувиарлаж тараах үүрэгтэй гистамины ялгарал огцом өсдөг. Гистамин нь харшил өдөөгч бодис юм.

Холестерин нэмэгдэнэ: Бие усгүйдэхийн хэрээр холестерины ялгарал нэмэгдэнэ.Шээсний зам бөөрний өвчин: Ус дутагдахад биед хортой бодисууд хуримтлагдана. Үүний уршгаар элдэв бактери үржих таатай нөхцөл бүрдэж салстуудыг гэмтээж өвчин үүсгэдэг.

Өтгөн хаталт: Хоол тэжээлийн хольцыг бүдүүн гэдсээр дамжих замд нь уусан ус аажмаар шимэгдэн, өтгөн ялгадас үүсдэг. Бие усгүйдэхийн хэрээр гэдэс хэтэрхий их ус шимж авсны улмаас таны өтгөн хатдаг.

Үе мөч өвдөх: Мөгөөрсөн эдэд их хэмжээний ус агуулагддаг. Үений хэвийн үйл ажиллагаанд ус их ач холбогдолтой. Ус дутагдахад үе мөч өвддөг.

Таргалалт: Ус эсүүд рүү тэжээлийн бодисууд хүргэж задралаас үүссэн бүтээгдэхүүнүүдийг биеэс гаргадаг. Биед ус дутагдахад тухайн организм хортой бодисуудаа гүйцэд гаргаж чадалгүй, өөхөн эсэд хадгалан үлдээдэг.

Арьсны өвчин: Биед ус дутагдахад арьсаар ялгарч гардаг биологийн гаралтай хорт бодисууд гүйцэд биеэс гарч чадахгүйгээс арьсны элдэв өвчин үүсэх ба арьс цагаасаа эрт үрчийнэ.

Хоол боловсруулалт: Биед ус дутагдахад ходоод шаардлагатай хэмжээний шүүс ялгаруулж чадахгүйгээс хоол хүнснээс ашигтай бодисоо шингээж авч чадахгүй хүн таргалж хөөдөг. Ус чийг дутагдсанаас ходоодны салст бүрхэвч үрэвсэж, шархлаа үүснэ.

Бидний биеийн 75% нь уснаас тогтдог. Тэгэхээр хүн өдөрт дунджаар найман стакан ус уух хэрэгтэй. Биеийн тамираар хичээллэдэг, жирэмсэн, өвчтэй хүмүүс, хөхөөр хооллодог эхчүүд үүнээс илүү их ус уух хэрэгтэй. Насанд хүрсэн хүн амьсгал, хөлс, ялгадсаар өдөрт дунджаар арван стакан ус алддаг. Өглөө босонгуутаа шууд нэг аяга ус ууж заншаарай.

Өглөө, өдөр, оройн хоолныхоо өмнө хоёр аяга ус ууж хэвшвэл илүүдэл жингээсээ сална. Хүйтэн ус калор илүү шатаана. Ам чинь цангаж байна гэдэг нь та усны дутагдалд орж байгаагийн шинж юм. Тиймээс цангааг чихэрлэг ундаагаар тайлахаас илүү ус уух хэрэгтэй.

Source : www.golbis.com

Хэрвээ та биеийн 9 гол үзүүлэлтээ үзүүлж ЖИН нэмэх, Жин хасах, Жин барих талаар ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зөвлөгөө авахыг хүсэж байвал ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ-ын зөвлөх ЗОЛЗАЯА-тай 9980-9859 дугаараар холбогдоорой. Танд амжилт хүсье

Comments

comments

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close
Close