LifestyleЗөвлөгөөЭрүүл мэнд

Шүдний өвчин намдаах ардын арга

Шүдний өвчин намдаах ардын арга

Шүдний эмчид очино гэж бодож явсаар байтал нэг л өдөр тэсэхийн аргагүй өвдөж эхлэхэд бид шүдний эмнэлэг зорьдог. Харин тэр хүртэл шүд өвдөх нь ямар их зовиур, шаналал авчирдгийг бид бүгд мэдэх байх. Тиймдээ ч яснаас шүд, махнаас нүд гэдэг. Иймд энэхүү нийтлэлээрээ шүдний өвчинг намдаах ардын аргуудаас хуваалцаж байна.

  • Шүд өвдөж байгаа талынхаа гарын эрхий болон долоовор хурууны завсарын арьсанд 7 минут орчим мөс хүргэх
  • Өргөст хэмх өвдөж буй шүдэн дээрээ тавибал хэсэг зуур өвдөлт намддаг. Үүнд анхаарах гол зүйл бол өргөст хэмхийг хөргөгчинд хөргөсөн байх хэрэгтэй бөгөөд хэрчмээ ойр ойрхон солиорой.
  • Өвдөж буй шүднийхээ ойролцоо чинжүүний гааны навч тавиад хэсэг байлгана. Дараа нь үүнийгээ нулимаад амаа давстай усаар зайлах хэрэгтэй
  • Төмсний хальснаас нь цэвэрлэн нимгэн хэрчиж шүдэндээ зуух

Хүчтэй өвдөлтөнд ванилийн хандыг шүднийхээ өвдөж байгаа хэсэгтээ цацвал түргэн өвдөлт намдана

  • Хумс сармисыг шүдэндээ тавьбал өвчин нь алга болдог
  • Бага зэрэг гахайн өөх авч өвдөж буй шүднийхээ харалдаа буйл, хацар хоёрын завсар тавина. Өөхийг өвчин намдтал 15-20мин байлгах бөгөөд удаан хугацаанд дахиж өвдөхгүй.
  • Шүд өвдөж байгаа талын чихэнд таван салааны үндэс хийж, өвчин намдтал байлгана. Хагас цаг, цагийн дараа л намдана.
  • Жижиглэж хэрчсэн бөөрөлзгөний навч, гааны навч, ЗО гр орчим дарсны цууг шилэн саванд хийгээд 3 өдөр байлгана. Энэхүү хандаар амаа зайлна.

Шүдний завсраар ор­сон хоол хүнсний үлдэг­дэл, амны хөндийг сайтар цэвэрлэ.

  • Архи том балгаад өвчтэй шүдэн дээрээ хэсэг хугацаанд байлга. Энэ үед буйл архины зарим хэсгийг шингээн авч, шүд мэдээ алддаг.
  • Мөс хүлх. Түүнчлэн өвчтэй шүдэн дээрээ бо­лон хацар дээрээ өдөрт 3-4 удаа 15 минутын турш мөс тавь.
  • Өвчтэй хэсгээрээ хоол хүнсээ бүү зажил.
  • Анальгин, баралгин, седалгин зэрэг өвчин нам­­даах эм зуу. Харин аспи­­­рин хэрэглэхгүй байх хэ­рэг­­тэй. Энэ эм өв­чин нам­даах үйлчилгээ муу­тай.
  • Бүлээн жин огт тавьж болохгүй. Энэ эмчилгээ нь байдлыг улам муутгаж, цаашид эмчилгээ авахгүй болгож мэднэ.
  • Сармис, чинжүү хоёрыг хольж нухаад зуу.
  • Цагаан гаа, гавар хоёрыг хольж зуураад өвдөж буй шүдэндээ зуу.
Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close
Close