ЗөвлөгөөНийгэм

Солонгост ажилдаг Индүүчин залуугын яриа /танд нэгийг бодогдуулах биз/

Солонгост ажилдаг Индүүчин залуугын яриа /танд нэгийг бодогдуулах биз/

Эхнэртэйгээ хамт Солонгост ажилдаг байлаа. Заримдаа хагас бүтэн сайнгүй өдөрт мянга хэдэн зуун цамцыг нэг ч суулгүйгээр зогсоогоороо индүүдэхээр ядраад ажиллаа хийж байгаад зогсоогоороо дуг хийчихнээ 😂Тэгсэн нэг удаа бас зүүрмэглэчхэж👊 түсс гээд явчихсан сэрсэн чинь манай Ким дарга дэргэд намайг зохичхож.-Хөөөөе нохойн гөлөг минь ажил хийж чадахгүй бол зайл гэцэн зогсож байдаг байгаа 😱 Ажлаа хийж байсан бүх хүмүүс наашаа хараастай 😟 Эхнэр маань хүртэл харж байна 😟

Тэгэхээр бушаахан.- Уучлаарай даргаа дахиж алдахгүйг хичээж ажиллах болно нэг удаа өршөөн үү 🙏 гэж гуйгаад халагдалгүй өнгөрч билээ.Үгүй яахав эхнэрийнхээ хажууд цохиулсан залуу хүн хөгшин даргыг хэмхэртэл эргүүлж цохиод. Эсвэл эхнэр маань хүрч ирээд. Манай нөхрийг зодлоо гэж орилж хашгирч. Тэгээд хоёулаа хөтлөлцөөд гудамжинд гарч өөр ажил хайж болох л байсан л даа. Гол нь гол зорилго маань юу билээ? Яах гэж ганц нярай охиноо унтаагаараа идэж байсан мээмийг нь сугалж орхиж гарч ирээд энэ хүртэл явсан билээ? … Юу ч тохиолдсон тэвчиж гараад.

Оронд нь цаг хугацаа мөнгө төгрөгийг хожно гэж яс махнуудад маань шингэсэн байсан юм.Тэгээд завсарлагааанаар эхнэр маань хүрч ирээд хацрыг маань илж үзээд. Яасан гайгүй юу гээд инээмсэглэлтэй нулимс мэлмэрүүлэхээр нь -Даргыг ууртай байгаа дээр уурлуулаад яг алуулах байх гэсэн харин ч ашгүй гайгүй өнгөрлөө 😬гээд инээмсэглэсэн болох гэсэн харин түрүүн даргад цохиулахдаа мэдрээгүй өвдөлтийг эхнэрийнхээ нулимсыг хараад зүрх маань мэдэрч би бараг уйлах шахаж билээ.Тэгсний хүчинд мэдээж бооцоонд байсан бүх хонжвороо авч чадсан.

Тэгээд одоо энд бахархалтайгаар зогсож байна даа✌️Тэгэхээр одоо боддог юм тэр чанартай улсын чанга даргын хүчинд бид тэсвэр, тэвчээр, хатуужил гэдийг сурчээ гэж 🤔Дүү нар минь 👨‍👩‍👦‍👦 амьдрал зохионоо гэдэг амар ажил бишүү /амьдралын нь үүдэнд зовлон байвал дотор нь жаргал заавал байх ёстой / 💵мөнгө олно гэдэг амар ажил бишүү 💣юу ч тохиолдсон 🛡тэвчээрээр давж гарна 🛫зорилгодоо үнэнч байх сэтгэл санааны өндөр бэлтгэл хэрэгтэй шүү гэж ах эгч хоёрынх нь зүгээс зөвлөж байна 🤗🤗Хамтдаа босгосон амьдрал хамгийн хүчтэй 💪💪 С.Батмөнх

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close
Close