Гоо сайханЗөвлөгөөЭрүүл мэнд

Загас тэжээх нь олон олон ашиг тустайг та мэдэх үү?

Загас тэжээх нь олон олон ашиг тустайг та мэдэх үү?

Загас тэжээх нь ямар ашигтай вэ?

Аквариум нь орчныг гоё сайхан харагдуулаад зогсохгүй өөр олон талын ач тустай. Өнөөдрийн бидний завгүй, стресстэй өдөр дутамын амьдралд эмгүй эмчилгээ л гэсэн үг. Ажил төрөл, мөнгө төгрөг, үл ойлголцол гэх мэт олон зүйлсээр бид өдөр болгон бөмбөгдүүлж байдаг. Энэ нь нойргүйдэлт, мэдрэлийн ядаргаа, сэтгэл гутрал болон хувирдаг.

Харин эрдэмтдийн судалгаагаар хүн усан доторх дүр зургийг ажиглах үед эндорфин хэмээх гормоны түвшин нэмэгддэгийг тогтоожээ. Энэ нь хүнийг жаргалтай байгаа мэт мэдрэхэд тусалдаг гормон юм гэнэ. Энэ гормон нь хүний ядаргааг тайлж, цусны даралт бууруулж, сэтгэлийн зовиур шаналгааг арилгах нөлөөтэй. Мөн хүүхдэд ямар сайн нөлөөтэй вэ? Хүүхдийн төвлөрөх чадварыг нэмэгдүүлнэ, тайвшруулна мөн аквариумтай өрөөнд хүүхэд тайван бөх унтдаг.

Хууч өвчтэй настай хүмүүст харин Архаг хууч өвчтэй, өвчин намдаах эм байнга хэрэглэдэг хүмүүст зарим нэг ховс, өвчин намдаах эмийн нөлөөнөөс илүү үйлчилгээ үзүүлж чаддаг байна.

*************************

Стрессдэж, ядарч туйлдсан үедээ эдгээр хүнсийг хэрэглээрэй

Нарийн боов – Гурилан бүтээгдэхүүн ходоодыг хурдан дүүргэдэг увидастай. Та стрессдэж, ядарсан үедээ ходоодондоо тохируулан гурилан бүтээгдэхүүнийг хэрэглэж, эрч хүчээ сэлбэх хэрэгтэй.

Хар шоколад – Ядарсан үед таны эрч хүчийг хормын төдийд нөхөх зүйл бол хэдхэн ширхэг хар шоколад юм.

Нэрс – Та уурлаж, бухимдсан үедээ нэрс хэрэглээрэй. Нэрсний тансаг амт таны сэтгэлийг засах болно.

Жүржийн шүүс – Хүйтэн жүржийн шүүс танд яг л сэргээш шиг үйлчилнэ.

Киви – Их ачааллын дараа та ганцхан ширхэг киви идээрэй. Хормын төдийд үр дүнг нь мэдрэх болно.

Цай – Байгалийн гаралтай, ургамлын гаралтай цайг байнга ууснаар та хэзээ ч уурлаж бухимдахгүй. Мөн стрессээс ангижрах болно.

Самар – Ядарч, сульдсаны улмаас тархи маш их туйлдаж бас ядардаг. Энэ үед та самар идээрэй. Тархины ядарсан судсыг самар сэргээнэ.

************************

Хүний сэтгэлийг хамгийн их татдаг өнгийг тогтоожээ

Эрдэмтэд хүний сэтгэлд хамгийн их нөлөөлж, анхаарлыг нь ихээр татдаг өнгийг тогтоожээ. Энэ өнгө нь эмэгтэй хүнд ялангуяа их “үйлчилдэг” аж. Улаан өнгийн хувцас, эд хэрэглэлтэй эмэгтэйг харсан хүмүүсийн анхаарал өөрийн эрхгүй түүн дээр төвлөрсөн байдаг гэнэ.Эрэгтэй хүмүүсийн хувьд улаан өнгө нь байгалиасаа эрч хүч оруулж, анхаарлыг нь татдаг байна.

Бусдад хамгийн их сэтгэгдэл төрүүлдэг өнгийг тогтоохоор эрдэмтэд олон жил ажилласан билээ. Янз бүрийн туршилт, судалгаа шинжилгээний ажил хийсний эцэст улаан өнгө хүнд амжилт дагуулж, эрч хүч оруулдаг болохыг тогтоожээ.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close