EntertainmentLifestyleГоо сайханЗөвлөгөөЭрүүл мэнд

Ямар эмэгтэйчүүд ганцаараа өтөлдөг вэ?

Ганцаараа өтлөж магадгүй найзаа MENTION

Судалгаанаас үзэхэд ихэвчлэн дээд боловсролтой, гоо үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд нөхөрт гарахгүй уддаг нь тогтоогджээ. Энэ нь мэдээж олон шалтгаантай. Юуны өмнө тэд боловсрох албан тушаал ахих асуудлыг тэргүүнд тавьсан байдаг. Тиймээс эрчүүдийн зүгээс ирэх алив санал санаачлагыг хойшлуулах, хүлээзнэх сонирхол давамгайлах аж. Ийм бүсгүйчүүдийн бага, идэр насны амьдрал голдуу ямар ч бэрхшээлгүй, бүгдийг бодож, төлөвлөсөн байдаг.

Сайн сургууль өндөр цалинтай ажил, албан тушаалын шат, сайхан байшин гэхчилэн бүх зүйл схемийн дагуу явагддаг. Эр хүн ч энэ схемд нь орсон байдаг. Эрчүүдийн зүгээс ирэх анхаарал бахдалд сэтгэл ханасан, ийм л байх ёстой гэж боддог. Өөртөө хэт итгэлтэй ийм байдал хандлага нь нэг хүн дээр сонголт хийх, анхаарал төвлөрүүлэх нь саад болох нь бий. Золгүй дурлалын түүх тэдэнд харш юм. Ийм “дээгүүр” эмэгтэй голж хаяна гэдэг тэдний хувьд байж болзошгүй асуудал. Бодолд нь ч тийм юм байх ёсгүй.

Гэтэл идэр залуу насандаа золгүй дурлалтай учрах нь тийм ч муу биш аж. Энэ нь яг салхин цэцэг өвчинтэй адил юм. Хэдий чинээ ийм зүйлтэй учрана төдий чинээ эмэгтэй хүн эрчүүдтэй харьцах туршлага сууж дархлааждаг. Тэд сонголт хийх арганд суралцаагүй. Төлөвлөсөн эрчүүдээс өөр хувилбарын эсрэг хүйстэн тооцоонд нь бараг ороогүй байдаг нь мөн бэрхшээл үүсгэдэг аж. Амьдралд дандаа өө сэвгүй “Ханхүү”-чүүд байдаггүй шүү дээ. Мөн тэд эр хүний онцлогийг мэддэггүй. Эрчүүд гуйсан бүсгүйгээ хүлээх, хойшлуулах дургүй байдаг. Бараг бүгд тийм. Тэд өөр сонголт хийдэг.

****************************

17 жилийн дараа газар доороос амьд гарчээ

Хятадын баруун нутагт 17 жилийн өмнө рихтерийн шаталбараар 7,8 баллын хүчтэй газар хөдөлж, 118 уурхайчин газар дор дарагдаж байжээ. Тэр цагаас хойш уурхайн зарим хэсгийг хаасан байна. Гэтэл саяхан уурхайн хаасан зарим хэсгийг сэргээх үеэр нэгэн амьд үлдсэн уурхайчинг гарган авчээ. Тэр үхлийн урхинд 17 жилийг өнгөрөөсөн байв. Аврагдсан уурхайчин 59 настай Чунг Ваи байсан бөгөөд биеийн байдал нь маш муу байдалтайгаар эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа ажээ.

Газар хөдлөлтийн үеэр уурхай модон бэхэлгээтэй хонгил нуран Чунгаас бусад уурхайчин амь үрэгджээ. Салхивчийн нүхээр цэвэр агаар орж ирж байсан нь түүнийг амьд үлдээсэн байв. Мөн уурхайд хоол хүнсний томоохон нөөц хадгалагдаж байсан нь түүнийг өлсгөлөнгөөс аварчээ. Хүнс нь дуусахад тэр харх, хөвд идэж байсан гэнэ. Ийм хүнд нөхцөлд удаан хугацаанд амьдарсан нь ер бусын тохиолдол болж байна.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close
Close