EntertainmentLifestyleЗөвлөгөөЗурхайСонирхолтой

МЭЛХИЙ ордонд төрсөн хүмүүсийн хүмүүн заяаны төөрөг ЗУРХАЙ

МЭЛХИЙ ордонд төрсөн хүмүүсийн хүмүүн заяаны төөрөг ЗУРХАЙ

Мөн чанар – Удам гарлаа барьж уламжлалт юмс, үзэгдлийг магтах дуртай. Өчүүхэн сэтгэл тавьсан хүнтэй амархан найзалж нөхөрлөдөг. Энэхүү хандлага хүмүүсийг тантай нөхөрлөхөд нөлөөлдөг. Хүмүүсийг мэдмэгцээ та тэднийг сэжиглэж холдохыг боддог. Таны зан харилцаанд хачин хоёр тал хослон байдаг. Найз гэж үзсэн хүндээ та халуун дотно өгөөмөр ханддаг мөртлөө бусадтай болохоор хол хөндий байдаг.

Та нэг үед бодсоноо илэн далангүй гаргадаг юм шиг мөртлөө заримдаа яг дотроо бодоод явдаг. Найз хүнтэй нөхөрлөх дуртай юм шиг мөртлөө гэнэт больдог ч бий. Заримдаа биеэ нөөн барьж ганц биеэр амьдардаг хүн шиг байдаг. Таны билэгдлийн тэмдэг бол саран болой, Сарны дүүрэх дундрах нь тантай адил болой. Сар танд баялаг төсөөллийг өгнө. Мөн бусдыг ойлгоход тань туслана. Та сэтгэлийн хөдөлгөөн, дэврэл ихтэй.

Эрүүл мэнд – Юманд санаа зовж шаналах нь таны гол асуудал болно. Та үргэлж төсөөлөн бодож явдаг учраас таны эрүүл мэндэд нөлөөлдөг. Таны ордны билэгдэл цээж ходоодондоо байдаг. Амьсгалын зам болон хоол боловсруулах системээ анхаарч байхад зүгээр. Хоол тэжээлээ журамтай болгож, биеийн тамир хийснээр эрүүл мэндээ сайжруулж чадна.

Ханиалгах, хатгах, багтраа, мэдрэлийн болон өтгөн хатах зэрэг нийтлэг өвчинд нэрвэгдэх талтай. Гол мөрөн тэнгис далай ойр байвал эрүүл мэнд сайн болно. Цаг агаарын солилцоог их мэдэрдэг. Мэлхийн ордныхныг бусад ордныхноос хамгийн урт насалдаг гэж үздэг. Тэд өөрсдийгөө их анхаардаг. Нас ахих тусам гялалзаад л байдаг.

Чухал нас – 7, 14,16, 25, 28, 34, 35, 41, 43, 48, 52. 55, 60, 70, 78, 79 насан дээр тань чухал үйл явдал тохионо.

Ажил мэргэжил – Эрдэм ухаанаасаа илүү сэтгэлийн хөдөлгөөнд их автагддаг учраас боловсрол, мэргэжлийн талаар онцгой бус, өөрийн л нэг оюунтай байдаг. Мэлхийн ордонд түүх, анагаах ухаан хоёр хамгийн сонирхолтой сэдэв байдаг. Жүжигчин, зочид буудал, хүнс тэжээлийн газар ажиглагч, зурхайч, багш, профессор, худалдагч, банкны мэргэжилтэн зэрэг хүнтэй шууд холбоо тогтоох ажил зохистой. Та ухаалаг зальжин учраас сайн худалдаачин болно.

Номын санд их суух, архелогийн сонирхолтой газраар явах их сонирхолтой. Төсөөлөн бодохдоо сайн учир сайн зохиолч болно. Эмч болохыг хүсдэг бол сайн мэс засалч болно. Үнэндээ мэлхийн ордны олонхийг хоол хүнсний мэргэжил их амжилтыг олно. Энэ ордны эмэгтэйчүүд гэрээсээ явуулж болох бие даасан ажилтай болохыг хүсдэг. Тэд дотоод чимэг засал, хувцасны загвар зохиох бүтээхдээ сайн.

Харилцаа холбоо – Бусдыг хайрлахдаа сайн. Хүн таны муу талыг барагтай харж чадахгүй. Гэхдээ л та бүхний мөн чанарт сул тал их бий. Биеэ тоосон, өөрийгөө зөвтгөсөн дэмий зан ихтэй. Их материалист. Өөрийн зорилгодоо татаж оруулахын тулд бусдыг хохироохыг юман чинээ үл санана. Өөрийн өрсөлдөгчид болон хамтран ажиллагсаддаа муучлахад их цаг зардаг. Тэдний ололт амжилтийг дандаа завшааных гэж үздэг боловч онцгой үед та ямар ч хэрэггүй хөгийн амьтан байдаг.

Хайр дурлал

Мэлхийн ордны эрэгтэй – Таны хувьд хайр дурлал бол бие талаа их барьдаг. Энэ хачин биш байгаа биз. Таны сэтгэлийн хөдөлгөөн, төсөөллийг залуурдагч саран захирч байна. Танд даруу тайван их юм шаарддаггүй эмэгтэй таалагддаг. Их яримтгай хүүхнээс бүр дургүйцэж гүйцнэ. Учир нь тэр хүүхэн таны харцанд байгаа хайр дурлалын чимээгүй урсгалыг үл хайхардагаас их ярьдаг болно. Хайр дурлалын асуудал дээр та санаачлага бараг гаргадаггүй. Энэ тань таны төрөлх зантай холбоотой буюу эсвэл цаашид хүүхэн тань таныг санаагаа илчлэхээс өмнө өөрөө илчилсэн байж болно.

Уг нь та хайр дурлалаа үгнээс илүү биед хүрч барихаараа л илчлэх зантай билээ. Гэрлэхээр шийдэх үедээ та цаад хүнийхээ эрдэм ухаанаас илүү биеийн чадлыг нь анхаарна. Та албан тушаалтай хүнийг үл тооно. Таны ажил амьдралд чинь хөндлөнгөөс оролцох гээд байгаа хүнийг та үл тэвчинэ.Суусан хүндээ үнэнч хань болж чадна. Гэхдээ танай эхнэр хэрэгцээ шаардлагыг тань анхааран харж, таны хайр сэтгэлийг жолоодох болно.

Мэлхийн ордны эмэгтэй – Та хүмүүсийн хүлээн авдаг цугларалтанд очих дуртай. Гэвч завсардах болон хорвоогийн асуудлыг ярих дургүй. Нийгэм судлал, эмнэлэг, филосифи сэдвээр тун ойлгомжтой боловсорсон соёлтой хүнд дуртай. Та тархины чадал, ухааныхаа сонирхлоор магтуулахыг илүүд үздэг учраас магтан долигнох эрэгтэйчүүдийн нүднээс зайлсхийхийн тулд түр зуурын байдлаар зориуд хувцаслах шаардлага ч гардаг. Харилцаа холбоондоо үнэнч, мөн цаад хүний тийм байхыг хүсдэг.

Энгийн журамт амьдралд та ханадаг. Та гэрийн сайн эзэгтэй. Та албан тушаал хөөлөө ч гэсэн гэр орныхоо үүргийг бүр орхидоггүй. Нэг их шаардаад байдаггүй ч гэлээ нөхрөөсөө хайр сэтгэлтэй байхыг гордож байдаг. Энэ бол мэлхий ордныхны сул тал мөн.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close