EntertainmentLifestyleЗөвлөгөөЗурхайСонирхолтой

ХУМХЫН ордонд төрсөн ХҮМҮҮСИЙН хүмүүн заяаны төөрөг ЗУРХАЙ

ХУМХЫН ордонд төрсөн ХҮМҮҮСИЙН хүмүүн заяаны төөрөг ЗУРХАЙ

Мөн чанар – Хүн төрөхдөө чөлөөтэй төрсөн бол ямарч нөхцөлд чөлөөтэй амьдрах ёстой гэсэн гүн ухаанд итгэдэг. Зохион байгуулах чадвартай, өрнүүн сэтгэлтэй, учир шалтгааны ухаантай зорилго чиглэлээ тогтоож чадах хүсэл зоригийн чадалтай, амьдралдаа бодитой хандах хүн. Хүний ёсонд бат итгэж олон улсын найрамдлын үзэл бодолд их итгэлтэй. Үүний хамтаар байгаль орчин, байгаа юмыг түүнийг үзэгдэлтэй нь хамт хайрладаг. Гайхамшгийн тайлагдаагүй үзэгдэл бүхэнд баясаж үе шат бүгд дээр нь хөвж байдаг.

Маш их найзархаг бөгөөд маш олон хүн танина. Тэгэхдээ тэдний хэн нэгтэй нь ч ойр холбоо тогтоохоос айна. Жожигдуу байхыг илүү аюулгүй гэж боддог. Бусдад амар итгэдэггүй. Үүн дээр итгэхгүй, сэжиглэх хардах гэсэн асуудал байдаггүй, зөвхөн л ойр холбоо тогтоох хэрэггүй л гэж боддог аж. Сэтгэлийн гүн хөдөлгөөнтэй байж чадах авч хайртай хүн, ойртсон хүндээ үргэлж бодит байдлаар ханддаг. Маш их өгөөмөр тусархуу. Хумхын ордон өөрийгөө болон бусдыг инээлгэж чадна.

Эрүүл мэнд – Хөлний шагайн хавиар өвдөх буюу гэмтэл олж мэдэх эмзэг газар юм. Удаан хол алхах дуртай. Цусны эргэлт уушигны өвчин тусаж болохоос гадна үе мөчний өвчнөөр өвдөж болох юм. Цусны даралт ихсэх асуудал гарах болно. Эрүүл мэнд ерөнхийдөө сайн, урт наслах горьдлоготой.

Чухал нас – 14, 18, 28, 32, 42, 46, 56, 60, 70,74 болон 84 насан дээр амьдралын чухал уйл явдал тохиолдох болно.

Ажил мэргэжил – Ажил амьдралаа сонгохдоо мэргэжлийнхээ чухлыг ихэд бодож шинээр санаачлан үзэх болон эх үндсийг олж тавих бие даан ажиллахыг чухалд үздэг. Үечилсэн буюу нэг хэвийн өдөр тутмын ажиллагаанд дургүй. Энэ нь нөөц чадаптай хувийн чанараа илэрхийлэх хаалт болдоггүй сайн талтай. Ердийн юмнаас хамаагүй гадуур байдаг тийм зүйлийг сонгодог. Ажил мэргэжлээ сонгоход таны хувийн сонирхол, дур хүсэл орлого, мөнгө олохоос илүү чухал байдаг. Гэгээрэл соёл, хүний үйл ажиллагааны бүх хэлбэр мэргэжил боломжтой. Гайхамшигт сэтгэл мэдрэлийн эмч зохиолч уран барилгач хот төлөвлөгч шинийг санаачлагч, нээгч нар голдуу энэ ордонд төрсөн байдаг. Улс төрийн асуудал эрхэлдэг зарим нь нам, засгийн байгууллагад дээд тушаал эзэлдэг.

Харилцаа холбоо – Сайн холбоо харилцаантай байхыг үргэлж хичээж байдаг ч энэ талаар дутагдал доголдол бий. Бусдыг шинэчлэн өөрчлөхийн төлөө ажиллаад гэр бүлийнхээ гишүүдийг ч үл тоох хандлагатай. Хувийн амьдралын зовлон зүдгүүр доройтолд ч санаа тавихгүй, бусдын төлөө явж байдаг. Шударга бус явдалтай байнга тулалдаж зарим үед үл зохилдох хэргийг ч дэмжиж тусалдаг цаг их гарна.
Ертөнцийн өмчирхөх ёсноос ангид хүн гэдэг сэтгэгдэл бусдад төрүүлдэг мөртлөө ертөнцийн тав тухыг эдэлдэг нь эргэлзээгүй. Үзэл бодлоо хамгаалахдаа маш гөжүүд зөрүүд. Хоёр дахь авгайтай байх бодолтой. Хумхын ордныхон хайртай, сэтгэлтэй болсон хүнээ шалгаж магадлах нь их. Хүнийг шархалсан зүрхтэй хохироох нь байдаг.

Хайр дүрлал

Хумхын ордны эрэгтэй хүн – Бусдыг өөртөө татах дээд чанартай гэж боддог. Үнэнч царайлаг хүүхэнд дуртай. Эрэгтэй эмэгтэй хүний харилцаа холбоо бол зөвхөн бие нийлэхэд биш бие сэтгэл зүрхээрээ хайлж нийлэхэд байдаг. Энэ харилцаа холбоо тогтвортой байх ёстой гэж үздэг. Анхныхаа учрал юмуу гэрлэлтэд энэ бодлоо огоорсон байж магадгүй. Гэхдээ үүндээ хэзээ ч харамсаагүй, хэнийг ч зэмлээгүй. Харин гэрлэхээр нэг шийдсэн бол үнэн хайртай үнэнч нөхөр болж чадна. Та эхнэртэйгээ тэгш байдлаар харилцахыг хүсдэг.
Гэрлэсэн бол үнэнч бус зан гаргадаггүй юм байна. Ханьдаа бие сэтгэлээ бүрэн зориулж түүнийгээ өөртөө бүрэн татаж чадна.

Гэрлэнэ гэдэг бол хүнд бүх юмаа баглуулж хүлүүлнэ гэсэн үг биш та өөрөө чөлөөтэй байж өөрийнхөө замаар явж хийх гэсэн юмаа хийх ёстой гэж үздэг. Таныг эзэгнэж, асуудалд тань таны эхнэр орох гээд байвал дургүй юм байна. Та гэр бүлийнхээ гадуур байхыг хүсдэг аж. Энэ зан тань ханиа эвдэж магадгүй. Хумхын ордныхон хүнийг анхаардаггүй юм байна гэдэг сэтгэгдэл эхнэрт тань төрж улмаар гэр бүл бутарч мэднэ. Эрх чөлөө, харилцан ойлголцох явдал бол гэр бүл баттай нэг баталгаа мөн. Гэхдээ ертөнцөд энэ их ховорхон юм.

Хумхын ордны эмэгтэй – Аль ч талаараа бусдыг татаж сэтгэлд нь хоногших инээмсэглэлтэй. Өөрийнхөө сайныг мэддэг бөгөөд дунд зэргээр магтуулах дуртай. Хүнтэй суусандаа үргэлж баясгалан хөөртэй явдаг. Хайр сэтгэлийг нэг их шаардаад байдаггүй. Бэлгийн ажлаас илүү их юм гэрлээгүй эмэгтэй насан эцэс болтлоо ганцаар явж болох талтай. Тэгэхдээ бие даан ажиллах чадалтай байх болно. Ядуу зүдүү хэрэгцээтэй хүнд тус болох гэж цаг хүчээ их зардаг.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close