EntertainmentLifestyleЗөвлөгөөЗурхайСонирхолтой

ОРДУУД ЮУНД ДУРГҮЙ ВЭ ТЭДНИЙ ҮЗЭН ЯДДАГ ЗҮЙЛ НЬ ЮУ ВЭ?

ОРДУУД ЮУНД ДУРГҮЙ ВЭ ТЭДНИЙ ҮЗЭН ЯДДАГ ЗҮЙЛ НЬ ЮУ ВЭ?

ОРДУУД ЮУНД ДУРГҮЙ ВЭ БУЮУ ТЭДНИЙ ҮЗЭН ЯДДАГ ЗҮЙЛ НЬ ЮУ ВЭ? #ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

ХОНЬ – Энэ ордны хүмүүс маш сайн зохион байгуулагчид байдаг. Тиймээс тэдний амьдралд хөндлөнгөөс оролцон амьдралыг нь заах гэж оролдож буй хүмүүст дургүй.

Тэдний дургүй зүйлс: Цөхрөлтгүй оролдох – Хэзээ хаана уулзахаа мэдэж байх үед надад үүнийг байн байн сануулах. Зохион байгуулалтгүй байдал – Хийх ёстой зүйлийг нь бичиж өгөөд байхад юу хийхээ асуух. Үргэлж тусламж гуйдаг хүмүүс – Улиралдаа нэг удаа ч юм уу тусламж гуйж байвал би дуртай тусална. Хувцаснаас муухай үнэр үнэртэх – Энэ нь хүнийг ойлгоход саад учруулдаг. Дарангуйлал – Намайг битгий шах. Би үүнийг хэрхэн хийхээ сайн мэднэ. Харгис байдал – Хүн шиг байх хэрэгтэй. Сул дорой хүмүүсийг ад үзэгчид – Шударга байж дээрэлхэх хэрэггүй. Нэгэн хэвийн, уйтгартай Өнгөрснөө дурсагчид – Хонины ордны хүмүүс үргэлж урагш харж явдаг, тиймээс бусдын өнгөрсөн түүх түүнд хэрэггүй.

ҮХЭР – Үхрүүд өөртэй нь санал бодлоо хуваалцдаггүй хүмүүст таагүй ханддаг.

Тэдний дургүй зүйлс: Бусдын дарамт – Надад юу хийхийг минь битгий заа. Тэвчээргүй байдал – Намайг битгий яаруул. Эв хавгүй хувцаслалт – Хувцас гэдэг зүгээр л нүцгэн биеийг халхлах зүйл төдий биш. Уйтгартай яриа, яриаг нь таслах – Хэрүүл маргаанд тийм ч дуртай биш. Бие нь их үстэй хүмүүс – Хүй нэгдлийн үе ард хоцорсон шүү дээ. Хэт хөдөлгөөнтэй – Юу хийж байгаа нь мэдэгдэхгүй урдуур хойгуур гүйхийн оронд зай тавиад өгвөл баярлана. Шуугиан таригч – хийх зүйлээ чимээгүй хийж, цааш алх. Хов жив нэр төрийг үгүй хийдэг. Үргэлж өвддөг хүмүүс – Үхрүүд залхуу учраас ийм хүмүүст тусалдаггүй.

ИХЭР – Хэн нэгэн түүнийг орлоход тэд дургүй. Нэг жүжигчинтэй театр – энэ тэдэнд зориулагдсан үг юм.

Тэдний дургүй зүйлс: Хүндлэлгүй – Ихрүүд нэр хүндтэй байх хэрэгтэй. Бүдүүлэг-тэнэг-уйтгартай Саад бологчид Тэднийг шүүмжилж буй хүмүүс Бусад хүмүүсийн түүх – учир нь тэдэнд энэ дэлхийд үлдээх түүх бий. Өөрөөс нь илүү дээр хүмүүс – Ихрүүдээс илүү өндөр зүйл бол зөвхөн уул юм. Намайг хэн ч биш болгохыг оролдвол би ч бас тэгэх болно. Нууцлаг – чи надад бүгдийг хэлэх болно! Өөрөө юу! Эсвэл би туслах уу?! Сул дорой, хүчгүй хүмүүс – тэд ихрүүдийн хувьд үргэлж хоёрдугаарт. Үнэнч шударга – Ихрүүд өөрийнх нь талаарх үнэнийг хэлж буй хүмүүсийг үзэн яддаг.

МЭЛХИЙ – Хоёр нүүр гаргах хандлагатай хүмүүст дургүй.

Тэдний дургүй зүйлс: Цэвэрч мэт дүр эсгэгчид, Гэр орноо цэвэрлэдэггүй хүмүүс – тэд өөрсдөө гэрсэг, цэвэр цэмцгэр байдаг тул бохир заваан суудаг хүмүүст дургүй. Нээлттэй байдал – надад чиний нууцыг сонсох хүсэл алга, би өөрийнхөө тухай чамд юу ч ярихгүй. Хурдан шийдвэр гаргагчид – аливаа зүйлийг маш нухацтай бодож байж шийд гаргадаг. Зам дээр гүйцэж түрүүлэх – ийм тохиолдолд маневр хийх шаардлагатай болдог. Тэд маневр хийх дургүй. Хариуцлагагүй – амласан бол хий. Чанга инээдэг хүн – Мэлхий баяр хөөрөө ингэж гаргадаггүй тул дургүй.

АРСЛАН – Тэднийг тэнэг гэж бодон хуурахыг оролдож буй хүмүүст дургүй.

Тэдний дургүй зүйлс: Хошин шогийн мэдрэмжгүй хүмүүс. Амьдралд гомдоллогсод. Ямар нэг зүйлийг өөрчилмөөр байгаа бол чи өөрчил. Шунал. Арслангууд өгөөмөр нэгэн байдаг тул бусдын ийм хандлагад таагүй ханддаг. Атаархал. Тэдэнд хайртай бол итгэ. Итгэхгүй бол өөр нэгнийг хайж ол. Бүдүүлэг. Тэд ч бас бүдүүлэг загнаж чадна шүү дээ. Цагаа олоогүй дуудлага. Түүний хувийн цаг бол халдашгүй. Тэр хэн рүү хэзээ залгахаа өөрөө шийддэг юм.

ОХИН – Охины ордныхон салан задгай хүнд дургүй. Түүний гэр бүлийн гишүүд дунд салан задгай хүн байвал тэр түүнтэй харьцахгүй байж чаддаг.

Тэдний дургүй зүйлс: Бохир гутал. Гутал тэдний хувьд сэтгэл зүрхний толь гэсэн үг. Зочломтгой бус байдал. Тэд их зочломтгой. Сониуч. Тэд өөрсдөө хүсвэл ярина. Харин хүсээгүй үед тэднийг шахах хэрэггүй. Муухай шүд. Энэ нь тэдэнд муухай мэдрэмж төрүүлдэг. Сахилгагүй хүүхэд. Үргэлж дуу чимээ гарган, юм бодоход саад болдог. Хямдхан сүрчиг. Муухай зүйл үнэрлэн хамт байхыг хүсэхгүй. Хямдхан, чанаргүй хоол хүнсээр дайлдаг хүмүүст дургүй. Надад ганцхан л ходоод бий, тиймээс би түүнийг муутгамааргүй байна.

ЖИНЛҮҮР – Тэд өөрсдөө нөхөрсөг, найрсаг хүмүүс тул бүдүүлэг хэрцгий хүмүүст дургүй.

Тэдний дургүй зүйлс: Бохир болон загварлаг бус хувцас. Хувцас дээд зэрэглэлийнх байх ёстой. Хямдхан зуушны газар. Бууз, хуушуур, пирошки минийхээр бол хямдхан зүйл. Хямдхан бэлэг, хямдхан цэцэг. Надад хайртай гэдгээ хайруулахын тулд их мөнгөтэй байх хэрэгтэй. Тэгж чадахгүй бол чиний хайр зүгээр л хоосон үг болж таарч байна. Хийх зүйлийг минь надад заадаг хүмүүс. Яагаад надаар хийлгэж байгаагаа тайлбарла, үгүй бол өөрөө хий. Гаж, этгээд. Дэлхий ертөнц гоё сайхан байх ёстой. Хэрүүл. Хэрэлдэж байгаа хүн бүгд тэнэг. Өөрийнхөөрөө амьдрахад саад бологч хүмүүс. Энэ миний хувь тавилан, би өөрөө шийднэ. Уйтгартай хүмүүс.

ХИЛЭНЦ – Хилэнцүүд амар тайван байдлыг нь алдагдуулагч, сахилга батгүй хүмүүст дургүй.

Тэдний дургүй зүйлс: Асуултаар булагчид. Ямар ч хэрэггүй зүйлийг чухалд тооцон учир шалтгааныг олж гүн ухаантан шиг загнах хэрэггүй. Өшөө авах чадваргүй хүмүүс. Хэн уучлалт гуйж байна. Тэр сул дорой нэгэн. Түүний саналыг авч хэлэлцдэггүй хүмүүс. Миний зөв бусад нь буруу гэсэн ердөө хоёр л төрөл бий. Эмч. Хилэнцүүд өөрийгөө хэрхэн эмчлэхээ сайн мэддэг. Мухар сүсэгтэн болон хоёр нүүр гаргагчид. Аливаа асуудалд өөрийн хүчийг ашиглахгүйгээр өөр хэн нэгний тусламжийг авна гэдэг нь сул доройн шинж. Шүүмжлэл. Намайг шүүмжлэхийн оронд өөрийгөө л анхаар. Өөртөө итгэлгүй. Дүр эсгэгчид. Чи юу хийнэ, тэрнийхээ шанг өөрөө л амсах болно. Бие муутай хүмүүс. Бусдын өмнөөс шаналах хэрэггүй. Яагаад гэвэл чиний төлөө хэн ч шаналахгүй. Мөрөөдөгчид. Хилэнцүүд өөртөө бодит зорилго тавьсан бол түүндээ хүрэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөдөг. Тиймээс хоосон мөрөөдөж, ид шид хүлээн сууж байгаа хүмүүсийг ойлгодоггүй.

НУМ – Тэд аливаа зүйлийн гол цөм нь болсон хүмүүс байдаг. Тиймээс тэдний амжилтаас хуваалцаж буй хоосон толгойтнуудыг үзэн яддаг.

Тэдний дургүй зүйлс: Мэдлэгтэй хүмүүс. Тэд бүх асуудалд хамгийн түрүүнд саналаа хэлэх ёстой ба түүний санал асуудлыг шийдэх гарц болох ёстой. Хоосон амлалт. Амласан л бол биелүүл. Будаа идэгчид. Би чамд өгөөш өгнө. Харин чи загасаа өөрөө бариарай. Уйтгартай. Надтай хамт байх нь чамд хөгжилтэй байдаг бол чи надтай хамт байх хүн биш гэсэн үг. Муухай царайтай хүмүүс. Нумын ордныхон гоо сайхныг таашаагч хүмүүс байдаг. Тиймээс тэд муухай зүйлсийг харах нь бүү хэл бодох ч дургүй. Амьтанд хайргүй хүмүүс. Гэртээ шувуу тэжээдэг хүмүүстэй нөхөрлөх хэрэгтэй. Бусдын зөвлөгөө. Тэд өөрөө өөртөө л зөвлөгөө өгдөг хүмүүс. Бие даасан байдал. Хэрвээ тэд хэн нэгэнд нөлөөлж чадахгүй бол түүнийгээ үзэн ядаж эхэлдэг.

МАТАР – Аливаа зүйлд хайхрамжгүй ханддаг хүмүүст тэд дургүй. Тэднийг материаллаг зүйлд ч тэр, нийгэмд ч тэр байр суурийг нь сайжруулахыг хүсэх үед хайхрамжгүй, үл тоосон зан гаргаж байвал матрууд тэднийг үзэн яддаг.

Тэдний дургүй зүйлс: Нийгэмд эзлэх байр суурь бага хүмүүсийг хүндэлдэггүй. Хувь хүнийг илэрхийлэх үзүүлэлтүүд дутмаг байх. Ажлын амжилт, үнэтэй машин, үнэтэй цаг, брэнд зүйлс гэх мэт хэрэглээгээр нь тухайн хүнийг үнэлдэг. Зорилгогүй амьдардаг хүмүүс. Юу хүсдэгээ мэддэггүй зүгээр л амьдардаг хүмүүст дургүй. Эрх чөлөөг нь хязгаарлагч зүйлсүүдийг үзэн яддаг. Захиран тушаах байдал. Матрынханд юу чухал, юу чухал бишийг ярьж, юу хийхийг заах гэж оролдоод ч хэрэггүй. Төлөвлөгөөгүй амьдрагсад. Матрууд төлөвлөгөөгөө 100 жилээр бичдэг. Тэдний төлөвлөгөөг нураах гэсэн хэнийг ч замаасаа зайлуулах болно. Ажилд саад бологсдод дургүй. Олон үгтэй, чалчаа хүмүүс Залхуу хүмүүс. Хэрвээ өөрөө залхуурч байгаа бол надад бүү саад бол.

ХУМХ – Тэд хүчирхийлэл, дарангуйллыг үзэн яддаг. Тэднийг ямар нэгэн зүйлийг хүчээр хийлгэх гэж оролдвол гал түймрээс зугтаж буй мэт зугтаж оддог.

Тэдний дургүй зүйлс: Урвалт, хууран мэхлэлт. Ихэнх хумхууд ойр дотны хүмүүсээ уучилж чаддаг хэдий ч тэдэнд дахиж итгэдэггүй. Дэг жаяг. Хумхуудын мөнхийн дайсан. Дутагдлыг нь байнга сануулахад. Би өөрийнхөө сул талыг сайн мэддэг, алдааг минь надад байнга сануулах хэрэггүй. Тоос болон ноосноос харшилтай тул гэртээ байлгахыг хүсдэггүй. Уруу татах. Чамд итгэхийг хүсэхгүй байхад намайг ятгаж уруу татах гэсний хэрэггүй. Тэднээс мөнгө зээлэх талаар асуух хэрэггүй. Цонхон доор хашгиралдах. Бор шувууг ч хүртэл алчихаж чадна. Хуучинсаг үзэлтнүүд. Түүнийг туршиж, саад болж байгаа хүмүүсийг тэр дайснуудынхаа тоонд оруулдаг. Өөрийн гэсэн бодолгүй хүмүүс.

ЗАГАС – Итгэлгүй хүмүүс загасны ордныхныг бухимдуулдаг. Тэдний итгэлийг алдсан хүмүүсийг тэр яаж ч мэднэ.

Тэдний дургүй зүйлс: Худал хуурмаг зүйлс. Өчүүхэн жижигхэн хууралт тэднийг галзууруулах шахдаг. Тэдэнд итгэхгүй байгаа хүмүүст дургүй. Загасны ордныхон өөрөө ч сайн мэдэхгүй зүйлийг ярьж түүнийгээ зөв гэж батлахын тулд амаа урахаас ч буцахгүй. Согтууруулах ундаанд дурлагсад. Тэр өөрөө хамт хэрэглээгүй л бол согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүст дургүй. Өөртэй нь хамт ажиллахыг хүсэхгүй байгаа хүмүүст дургүй. Мэдлэггүй хүмүүс. Надтай ярих зүйл байхгүй бол миний цагийг бүү үр. Би чамд хайртай гэж хэлвэл чи надад мөн тэгж хэлэх ёстой. Бохир сав суулга. Сав суулгыг өөрийн хүссэн үедээ биш бохирдсон даруйд нь угаах хэрэгтэй. “Шар шувуу”–нуудад дургүй. Учир нь тэд эрт босохыг л чухалд тооцдог.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
Close
Close