EntertainmentLifestyleАялалБизнесДэлхийЗөвлөгөөНийгэмСонирхолтой

Гадаадынхан Монголчуудын, ялангуяа хөдөөнийхний найрсаг зочломтгой занг ашиглаж сурсан байна

ГадаадынханМонголчуудын, ялангуяа хөдөөнийхний найрсаг зочломтгой занг ашиглаж сурсан байна

Гадаадынхан манай Монголчуудын, ялангуяа манай хөдөөнийхний найрсаг зочломтгой занг ашиглаж сурсан байна. Vvргэвч vvрээд хөтөч авахгvйгээр, жуулчдын баазаар дамжихгvйгээр, бvvр хоол хvнс, унаандаа ч мөнгө төлөхгvйгээр vнэгvй амарч, газар ус vзэж болно гэж бодож байна. Бодохоор ч тогтохгvй тийм туршлага нэвтрээд, яваад байна. Гэтэл гадаадад жуулчид заавал жуулчдын товчоогоор дамжих, ядаж хөтөчтэй явж байх, системтэйгээр дэлгvvр хоршоо захаар орж юм худалдаж авах маршруттай байдаг.

Тэгэж байж тэр улс, жуулчлалын компаниуд, бэлэг дурсгалын дэлгvvрvvд, vндэсний vйлдвэрлэгчид аялал жуулчлалаас мөнгө олно. Жуулчдын товчоогоор дамжиж, хөтөчтэй явах нь тэдний амь насанд ч аюулгvй. Монголчууд бид нар гадаадад, жишээ нь Германд vvргэвч vvрээд аялая гэвэл ёстой vхсэн баасаараа хаа ч хамаагvй айлд хонож, хоол ундаар дайлуулж, автобус таксинд vнэгvй явна даа! Аз таарвал хувийн унаанд дайгдаж явж болно. Тэр болгон хувь хvн замын хvнийг авахгvй. Эд нар, жишээ нь германчууд хvнийг дугаарлаж харьцдаг. Манайхан шиг гадаад л бол эвий минь, хөөрхий минь өлсөж, цангаж, ядарч байгаа байлгvй гэж хэзээ ч өрөвдөхгvй.

Тэр хvний яаж ядарч яваа нь тэдэнд тvй ч хамаагvй. Германд герман хvн дээдийн дээд. Дараа нь америкчуудад, баруун европчууддаа (энд франц, англи, австри, швед, норвеги, голланд гэх мэтийн орнууд орно) хөл алдана. Дараа нь япончууд, австраличууд орно. Дараа нь зvvн европынхон. Тэгээд эд нарын хэлдгээр 3- дагч орныхон буюу ази, африк, араб гэх мэтийн хvмvvс бас оросууд орно. Тэрийгээ бvvр албандаа дэс дараагаар нь кодлоод ялгачихсан байдаг. 3-дагч орны хvн өөрийн орны хvнтэй хамт явбал арай гайгvй харьцна.

Энэ герман хvн энэ гадаад хvний төлөө vг хэлж байгаа болохоор герман хvнийхээ эрх ашгийг бодож бид тантай хvн шиг харьцаж байна гэх маягаар хандана. Герман хvний vзэл бодол, хvсэлт, гомдол санал юун тvрvvн сонсогдож, хэлцэгдэж, шийдвэрлэгдэж байж дараа нь гадаад хvний эрх vvрэг яригдана. Гэхдээ тэр гадаад хvн vvргээ гvйцэтгэсэн байж байж, эрхтэй болно. Гадаад хvн ганцаараа явбал, дээрээс нь хэл усгvй бол “энэ муу гуйлгачин яах нь вэ?!” гэж л харьцна, хардана, сэрдэнэ. Монголчууд бид нар гадаадын жуулчидтай муухай, бvдvvлэг харьцах хэрэггvй, болох ч vгvй.

Яагаад болохгvй вэ гэвэл, жуулчид татахаа бодох хэрэгтэй. Эд нар шиг худлаа эелдэг байх хэрэгтэй. Мөнгийг нь хууль ёсоор авахын тулд өнгөн дээрээ эелдэг байх хэрэгтэй. Монголчууд болохоор дургvй бол дургvйгээ л харуулчихдаг. Эд нар болохоор хичнээн дургvй ч, мөнгийг нь л авч байвал худлаа инээж, эелдэг ярина, дотроо бол “муусайн гадаадын гуйлгачид” гэж бодоостой. Малчиддаа бид хэлэх хэрэгтэй юм. Хэрэв хоол ундаар зочломоор байгаа бол юун тvрvvн сайн санаатай, сайхан зантай монголчууддаа хамаг юмаа барь. Гадаадынхантай найрсаг харьц, харин юу ч битгий vнэгvй өг! Битгий vнэгvй хоол унд ег!

Манай ойролцоо өөрийнхөө майханд хонож болно, гэртээ хонуулахгvй гэж хэл. Манай ойр хоносон бол шанд нь манайхаас хоол унд, цагаан идээ худалдаж ав гэж хэлэх ёстой! Ойр хонуулнаа гэдэг чинь хамгаалалтандаа авч байнаа гэсэн vг. Зарж байгаа хоол ундаа хямд vнэлэх ёсгvй. Хэт vнэтэй бас биш. Ямар ч гадаад айл монголчуудыг гэртээ битгий хэл, хашаандаа ч хонуулахгvй гэдгийг сана. Эд нар бид нарыг дугаарлаж харьцаж байгаа юм чинь бид нар яагаад болохгvй гэж?

Бид нар Монголчуудаа эхний ээлжинд тавьна, дараа нь монгол туургатнаа. Дараа нь Монголд найртай бодлого явуулдаг улсын жуулчдыг гэх мэтээр ялгаж болно шт. Жолооч нар ч гэсэн зам дээр гар өргөөд зогсож байгаа хvvхдээ тэвэрсэн монголоо авдаггvй байж, авахаараа vхэх гэж байгаа юм шиг мөнгө нэхдэг байж, vvргэвчтэй гадаад зогсож байвал сvйд болоод л авдаг, мөнгө төгрөг ч нэхдэггvй юм байна лээ. Битгий өөрөө өөрсдийгее доош нь хийж, гадаадынхныг тахиад байгаач!

Source : https://www.facebook.com/ebyzyofficial/photos/a.280614752300186/465064557188537/?type=3&theater

Show More

Төстэй мэдээ

1 сэтгэгдэл

  1. za tiim yadargaatai omhii sanaatai bh hereg bn uu, bid ueiin ued zochlomtgoi nairsag saihan nuudelchin soyoltoi bj irsen humuus, saruul uhaanaar handah heregtei. medeej davruulj bolohgui gehdee saihan chanraa geej bolohgui

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close