LifestyleГоо сайханЗөвлөгөөСонирхолтойЭрүүл мэнд

Аньс жимсний итгэмээргүй ашиг тус

Аньс жимсний итгэмээргүй ашиг тус

Манай орны ихэнх нутагт аньс 9-10 сард бүрэн боловсорч дуусах бөгөөд түүнийг аньсны комбайн гэж нэрлэгддэг нэг талдаа ямааны самтай төсөөтэй шүднүүд бүхий савраар юмуу гараар түүдэг. С витамин маш ихээр агуулдаг. Аньсыг цусны даралт ихдэх үед алирсны навчтай хамт буцалгаж хандлаад 50 мл-ээр өдөрт гурван удаа уух, эсвэл түүний навчны хандыг зөгийн балтай хольж доорхи хэмжээгээр ууж хэрэглэнэ.

Хэрэглэх заавар – Ханиад хүрэх, цэр ховхрохгүй үед аньсыг дангаар юмуу навчийг нь буцалгаад халуунаар нь өдөрт гурван удаа 100 мл-ээр уухад дээрх өвчин эдгэрнэ. Ханиадтай үөд хөх дэгд, аньсыг 2:1 харьцаагаар хольж буцалгаад хэрэглэвэл түргэн эдгэрнэ. Элэг устахад боролзгоны шар цэцэгтэй хольж буцалгаж хэрэглэнэ. Ходоодны салстын үрэвсэл, гэдэс гүйлгэх зэрэгт аньс юмуу түүний навчийг буцалгаж, хөргөөд, хоолны өмнө 100 граммаар, өдөрт гурван удаа уухыг эмч нар зөвлөсөн байдаг.

Бөөр үрэвсэх үөд аньсыг алирс, тэхийн шээг, хонин зээргэнэ зэргийг адил хэмжээгээр хольж хандлаад 30-45 хоног өдөрт гурван удаа, тухай бүрт 150 грамм усанд хийж буцалгаж хэрэглэнэ.Хий хавагнах, хөл, гарын үөэр өвдөх зэрэгт аньс, түүний навчийг 100 мл усанд хоолны нэг халбагыг хийж буцалгаад өдөрт гурван удаа хэрэглэнэ. Аньсны навчийг түүж авах хамгийн тохиромжтой хугацаа 6 дугаар cap. Түүсэн навчаа сүүдэр газар тавьж хатааж хадгална.

Харин жимсийг шилэн саванд хийгээд өнгөн үеийг нь далдартал элсэн чихэр хийж сэрүүн байранд юмуу, хөргөгчийн доод хэсэгт тавьж хадгална.

Индианчууд цусан дахь хорыг гадагшлуулах гэж хэрэглэдэг байсан гэдэг. Аньс нь С амин дэм, каротин агуулдаг учраас амин дэмийн дутагдал, ходоодны хvчил багасгах, даралт бууруулах, шээс хөөх, амны хөндийн vрэвсэл дарах, ханиад намдаах ,хаван бууруулах ,цусан дахь хлестриныг багасгах vйлчилгээтэй. Мөн хий ханиалга, амьсгалын замын vрэвсэлт өвчний vед шvvсийг нь уух жимсээр нь идэхэд тустай. Аливаа жимсний хvний биед vнэт тустай vнэт элментийг бvрэн дvvрэн авахын тулд хоол идсэнээс хойш 30минутын дараа ууж байх хэрэгтэй.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close
Close