LifestyleГоо сайханЗөвлөгөөСонирхолтойЭрүүл мэнд

Хоорондоо үл зохицох идээг идвэл хор болж амь биед аюул учруулна. Үүнд:

Хоорондоо үл зохицох идээг идвэл хор болж амь биед аюул учруулна. Үүнд:

  • Бүрэлдээгүй тараг идээд архи уувал хор болно
  • Загасны мах идээд сүү уувал гэдэс өвдөнө.
  • Элдэв жимс идээд сүү уувал ходоодонд согог учирна.
  • Царцуу боов боорцогтой тараг хольж идвэл ходоод муудна.
  • Мөөгийг гич хэмээх үрийн тосонд бүү хуурч ид. Хор болно
  • Тахианы мах идээд мараг пиво уухыг хориглоно. Аюул болно.
  • Бал үрийн тос хоёрыг хамтад нь бүү хэрэглэ.
  • Сонгиныг болтай хамт идвэл гэдэс тасарна.
  • Тарвас боов боорцог хамт идвэл шар огино.
  • Загасны мах тахианы өндөг хоёрыг хамт хэрэглэвэл ходоодны эдгэшгүй өвчин тусах аюултай.
  • Зэс саванд шинэ тос хийж 10-аас илүү хоног байлгах нь хортой.
  • Шар тос идээд араас нь сүү уугаад исгэлэн бүхнийг идэх, зөгийн бал, ургамлын тосны хувьд тэнцүү хольж идэх, шараад удаан хадгалсан мах харш болно.

Санамж: Эрүүл чийрэг гоо сайхан, залуу насаа хадгалж үлдэхийн тулд 1-2 удаагийн хоолыг алгасах буюу бүтэн өдрөөр мацаг барих зуршил эзэмшвэл маш сайн. 1-2 хоног хоолноос татгалзах нь зүрхэнд болон бусад эрхтнүүдэд маш сайн амралт болдог. Иим өдрөө хүйтэн нэрмэл ус уух хэрэгтэй. Хэрэв халуун юм уумаар байвал нэг аяга ногоон цайг бага зэрэг зөгийг балтай хольж ууж болно

*************************************

ЭЛЭГ ЦӨСНИЙ ХЯМРАЛТАЙ БОЛ, ЯНШУЙ ХООЛОНДОО ХЭРЭГЛЭЭРЭЙ

Яншуй: Эрхэмсэг амтлагч. Ялангуяа шөлтэй хоолыг гойд сайхан амт оруулдаг. Давсаг бөөрний өвчин, ядаргаанд яншуйг эмийн журмаар хэрэглэсээр иржээ. Өдөр бүр яншуйтай хоол иддэг хүн хөнгөн шалмаг, тамир тэнхээ сайтай болдог байна. Яншуйг хоол хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд тустай төдийгүй түүгээр гоо сайхны бүтээгдэхүүнийг орлуулж болно.

Жишээлбэл, гэрэлтсэн, гоё нүдтэй болохын тулд яншуйг жижигхэн хэрчинэ. Нүдээ аниад хэрчсэн яншуйгаа зовхин дээрээ тавиарай. Дээр нь чийгтэй марль эсвэл хөвөн тавих хэрэгтэй. 15 минутын дараа зовхио буцалсан бүлээн усаар угаана. Энэ гайхалтай маск мөн зовхины арьсыг чангаруулж, толигор болгодог. Харин доод зовхинд төмсөөр маск тавих хэрэгтэй. Түүхий төмсийг үрж, дээр нь 2 цайны халбага гурил, 2 цайны халбага сүү нэмээд холино. Ингээд маск бэлэн болно.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close
Close