НийгэмОдуудСонирхолтойФото мэдээ

Дуучин Ану буюу Уранхолбоогын гайхам хуримын зургаас

Дуучин Ану буюу Уранхолбоогын гайхам хуримын зургаас

“Гала” хамтлагт харьяалагдаж олонд танигдсан дуучин Ану буюу Ч.Уранхолбоо өнөөдөр хуримаа хийжээ. Тэрээр цахим хуудсандаа хуримын нандин зургуудаа дэлгэсэн байна. “Хурим. Амьдралд минь ганц тохиох нандин мөч. Таван охин минь гэрч болсон гайхамшигтай мэдрэмж төрүүлсэн хурим болж байна. Өнөөдрийг минь хамт бүтээлцэж байгаа бүх хайртай хүмүүсдээ баярлалаа” гэж фэйсбүүк хуудсандаа бичжээ. Түүний хуримын зургийг хүлээн авч үзээрэй.

Дуучин Ану: Таван охинтой болчихоод хурим хийх ёстой байжээ
“Гала”-ын Ану хэмээн одоо ч охин бүсгүйчүүдийн хайр хүндэтгэлийг хүлээдэг дуучин Ч.Уранхолбоо хуримаа хийхээр болжээ.

Тэрбээр нөхөртэйгөө найман жил ханилж, таван сайхан охины ээж болсныг хүмүүс мэднэ. Учир нь тэрбээр олны танил бусад хүмүүсийн бодвол харьцангуй нээлттэй амьдралтай нэгэн. “Завгүй ээж” нэртэй блог хөтлөн түүгээрээ олон нийттэй аль болох ойр байхыг хичээдэг нэгэн.

Тэрбээр “Таван охинтой болоод хурим хийх естой байжээ гэж бодож сууна. Нөхрийгөө хурим хийе гээгүй байсан бол хийхгүй гээд шийдчих байсан байх. Бүх зүйл утга учиртай, өөрийн гэсэн цаг хугацаатай ирдэг” хэмээгээд хуримын даашинз, бөгж, урилга зэргээ захиалчихсан. Одоо хуримын өдрөө хүлээх л үлдсэн тухайгаа өөрийн цахим хуудсаараа үзэгч, сонсогчиддоо дуулгажээ.

Таван охины ээж, танхилхан үзэсгэлэнтэй бүсгүйнхээ гэр бүлд сайхан бүхнийг хүсэх л үлджээ.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close
Close