EntertainmentLifestyleДэлхийОдуудСонирхолтойФото мэдээ

Үнэтэй машин унадаг 12 алдартай эмэгтэйчүүд

Алдартнууд том харш, хувийн арал, солиотой үдэшлэгүүд, нүд хужирласан хувцас өмсөж амьдрахыг илүүд үздэг. Гэвч тэдний дунд үнэтэй унаанд мөнгө зарцуулах эмэгтэйчүүд тун ховор. Дараах жагсаалтанд дурьдагдах оддын ихэнх нь өөрийн хүч хөдөлмөрөөрөө олсон мөнгөө үнэтэй машин авахад зарцуулсан юм. Тиймээс тэднийг бүү шүүмжлээрэй. Хэрэв та тэдний оронд байсан бол яг л тэдэн шиг алхам хийх байсан, тийм биш гэж үү?

12. Адриана Лима – Porsche Panamera S Hybrid Бразилийн гоо бүсгүй, бүх цаг үеийн хамгийн халуухан загвар өмсөгч болсон юм! Мэдээж хэрэг тэр их хэмжээний төлбөр авдаг. Лима шашин шүтлэгт итгэдэг нэгэн бөгөөд “гэрлэхээсээ өмнө ямар ч бэлгийн харьцаанд орохгүй” гэх нэгэн дүрмийг мөрддөг ажээ. Тэрээр Porsche Panamera S Hybrid унадаг боловч зарим алдартай хамтрагчидтайгаа харьцуулбал арай хямд машин авчээ. Энэ машин 100 000 $ орчим үнэтэй.

11. Холли Берри – Aston Martin V8 Vantage Холли Берри бол яриангүй бүх цаг үеийн хамгийн гайхалтай, бишрэн шүтмээр жүжигчин билээ. Тоо томшгүй олон кинонд мартагдахын аргагүй дүрүүдэд тоглосон жүжигчин маань өөрийн Aston Martin–даа маш их хайртай гэнэ. Энэ бол гайхамшигт V8 Vantage. Энэ машин 110 000 $ орчим үнэтэй.

10. Майли Сайрус – Maserati Quattroporte Өөрийгөө дуу шуугианы хатан хаан болгосон од – Майли Сайрус. Жүжигчин, дуучин маань янз бүрийн зодоон цохион, маргааны эзэн болж явдаг. Бага насандаа Холливудад хөл тавьсан охиныг өөр юу хүлээнэ гэж. Хүн бүрийн мэдэхгүй нэг баримт бий. Майли тахикардитай, түүний зүрх хэвийн хэмжээнээс илүү хурдан цохилдог. Саяхан түүний 100 000 $-ын үнэтэй Maserati хулгайлагджээ. Аз болоход Лос-Анжелесийн цагдаа нар түүний машиныг олж өгсөн юм.

9. Николь Шерзингер – Bentley Continental GT Pussycat Dolls-ын гишүүн асан одоо ганцаараа дуулахыг илүүд үзэх болжээ. Тэрээр өөрийн гоо үзэсгэлэнгээрээ эрчүүдийг галзууруулсан хэвээр байгаа юм. Николь зөвхөн дуу хоолойгоороо бус мөн зарим зан чанараараа J.LO-той төстэй. Тэрээр хөгшрөхийг хүсдэггүй нэгэн! Дуучин маань өөрийн Бентлидээ маш их хайртай. Хэдий Николь удаан хугацааны турш F1-ийн од Льюис Хэмилтонтой болзож байсан ч тухлаг машиныг илүүд үздэг юм байна.

8. Кайли Женнер – Ferrari 458 Italia Кайли зарим алдартнуудтай адил баян чинээлэг гэр бүлд төрөх хувь тавилантай байжээ. Бага наснаасаа тэрээр дуусашгүй их үдэшлэгт наргиж, өөрийн эргэн тойронд мөнгөө хайр гамгүй цацаж өсжээ. Кайлийн 18 насны төрсөн өдрөөр түүнд 2.7 сая $ үнэтэй байшин худалдаж авч өгсөн. Мөн түүнд автомашины бүхэл бүтэн парк бий. Үүнд Rolls Royce Ghost, Mercedes G63, Ferrari 458 Italia багтана. Сүүлийн үед Кайли 240 000 $-ын үнэтэй Феррари унаж байгаа юм байна.

7. Женнифер Лопез – Bentley Continental GTC Convertible Хатагтай ноёд оо, итгэнэ үү байна уу өөрсдөө л мэд. J.Lo одоо 46 настай. Түүний үрчлээ цаг хугацаанд захирагддаггүй юм шиг, түүний өгзөг ч татах хүчинд захирагддаггүй байх. Хоёр хүүхдийн ээж болсон дуучин маань өмнөхөөсөө ч илүү сайхан болжээ. Ямар ч тохиолдолд түүний гайхалтай биед тансаг машин хэрэгтэй. Хатагтай маань 250 000 $ үнэтэй гоёмсог Bentley Continental GTC унадаг.

6. Леди Гага – Audi R8 GT Өөрийн өвөрмөц чанараараа Lady Gaga орчин үеийн поп ертөнцөд нэгэн төрлийн ер бусын хатан болж чадсан юм. Гага машин сонгохдоо бусдын анхаарлыг татахгүй байхаар шийджээ. Audi R8 ягаан Lamborghini шиг биш ч түүний GT цувралын загвар 333 ширхэг л үйлдвэрлэгдсэн. Энэ нь түүний машин ховор гэдгийг нотолж байгаа юм. Машины үнэ 162000 $.

5. Rihanna – Porsche 911 Turbo S Барбадосын бор арьст гоо үзэсгэлэн, загварлаг хувцаслахаас гадна загварлаг унааг эрхэмлэдэг нэгэн. Тэрээр 17 настайдаа супер од болж байсан түүхтэй. Рианна ихэнхдээ өөрийн Porsche 911 Turbo S-г унадаг.

4. Ким Кардашян – Ferrari F430 Бидний дуртай оддын нэг. Хэрхэн түүнийг ийм алдартай болсныг зөвхөн бурхан л мэдэх байх. Гэхдээ Ким алдар нэр, эд баялагтай болохын тулд хэцүү бэрх замыг туулсан нэгэн юм. Ferrari F430 бол амжилттай байхын тулд дээд боловсрол тийм ч хэрэгтэй зүйл биш гэдгийн нотолгоо юм. Энэ машин маш хурдан давхидаг ба 187 000 орчим долларын үнэтэй.

3. Ники Минаж – Lamborghini Aventador Lil ‘Wayne-ий хамгийн амжилттай нээлт бол яриангүй Ники юм. Ники өөрийн үсний адил машинаа ч неон өнгөөр будах дуртай. Тэр ч байтугай дугуйгаа ч мартана гэж байхгүй шүү. Ники мөн өөрийн гоо сайхны мэс заслуудаараа алдартай бөгөөд Барби охинд ягаан өнгө хамгийн их зохих байх. Энэ тюнинг машинд дурлагсдын ихэнхийг нь зүрхний шигдээсээр явуулж мэднэ шүү. Ламбо 400 000 орчим долларын үнэтэй.

2. Парис Хилтон – Rolls Royce Ghost Энэ их эд баялгийг олж авахын тулд энэхүү авьяаслаг бүсгүй (дуучин, жүжигчин, реалити шоуны од, …) яг юу хийв? Юу ч хийгээгүй ээ, тэр ингээд л төрчихсөн юм! Тэр чинь дэлхийн 5 одтой зочид буудлын сүлжээний өв залгамжлагч шүү дээ. Одоо Парис Парисын гудамжаар 250000 $-ын үнэтэй Rolls Royce Ghost хөлөглөн давхиж байгаа. Түүнийг 16 насны төрсөн өдрөөрөө үүнээс ч их мөнгө зарцуулсан гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.

1. Бейонсе – Mercedes-Benz SLR Үүнийг түүний нөхөр Jay-Z-гийн бэлэг гэж бодож болох ч Бейонсе гэрлэхээсээ өмнө ч алдартай, баян нэгэн байсан юм. Энэ машин 500 000 $-ын үнэтэй! Ер нь бол Бейонсе энэ брэндийн үнэнч фен юм. Түүний гаражинд 6 ширхэг Мерседес байгаа гээд бод доо. Бейонсе яахын аргагүй авьяаслаг, сайхан эмэгтэй мөн.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close