ДэлхийСонирхолтойТехнологи

Тува дахь Хүннүгийн булшнаас олдсон “iPhone”

Тува дахь Хүннүгийн булшнаас олдсон “iPhone”

Археологич Павел Леус тэргүүтэй судлаачид Тувад орших Ала-Тей эртний оршуулгын газраас Хүннүгийн үеийн эмэгтэйн булшийг илрүүлснээ мэдээлжээ. Уг газар нь Оросын хамгийн том цахилгаан станц болох Саяно-Шушенскийн усан цахилгаан станцын Енисей мөрний урсгал дээр байгуулсан хиймэл нуурын дунд оршдог арал юм.

Уг нуур нь жил бүрийн тав болон зургаадугаар сард усгүй болж ёроол нь ил гардаг бөгөөд энэ үеэр Ала-Тейд хуурай газраар хүрэх боломжтой болдог ажээ. Ихэнх үед усан дор оршдог тул эрдэмтэд “Оросын Атлантид” гэж нэрлэдэг байна. Ала-Тейд хүрлийн үеэс эхлээд Чингис хааны үе хүртлэх олон булш бунхан хадгалагддаг.

Сүүлд археологичид эндээс Хүннүгийн үеийн эмэгтэй хүний булш илрүүлсэн юм. Сонирхолтой нь уг булшинд орчин үеийн гар утсыг санагдуулам бүсний арал хадгалагдаж байжээ. Археологичид булшинд байсан эмэгтэйг “Наташа”, бүсний арлыг нь “iPhone” гэж албан бусаар нэрлэсэн байна. 18 см урт, 9 см өргөн үнэт чулуун бүсний арлыг янз бүрийн шигтгээ суулгаж чимэглэсэн байжээ. Мөн энэхүү булшнаас эртний Хятадын зоос гарсан байна.

Уг зоосыг анх цутгаж байсан цаг үеийг тооцвол булшны насыг дээд тал нь 2,137 орчим жилийн өмнөх гэж тооцоолжээ. Малтлагыг Оросын Газарзүйн Нийгэмлэгийн санхүүжилтээр Швейцарь дахь Евразийн Хайгуулын Нийгэмлэгийн тусламжтай гүйцэтгэсэн байна.

Source : https://ikon.mn/n/1o25

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
Close
Close