LifestyleЗөвлөгөөСонирхолтой

Аливаа зүйлсийг хурдан, үр дүнтэй сурах 12 арга

Аливаа зүйлсийг хурдан, үр дүнтэй сурах 12 арга

Оюутан, сурагч, Магистр, доктор, хэлний сургалтын алинд нь ч суралцагч бай чамд хичээлдээ аль болох бага цаг зарцуулаад, ажилдаа түлхүү анхаарах хэрэгцээ байгаа байх. Эдгээр 12 аргыг ашиглаж тархиныхаа мэдээлэл тогтоон барих чадварыг сайжруулаарaй

1. Даалгавраа хийж, мэдээллийг цээжилж байхдаа эргэн тойрондоо ямар нэг танил бус үнэр цац. Тэгээд шалгалтаа өгөхдөө тэр үнэрээ ахин нэг цацаарай. Бидний үнэрлэх мэдрэмж, санах ой хоёр хоорондоо их ойрхон байрладаг.

2. Эсвэл их сонин амттай бохь зажилсан ч болно.

3. Шалгалтанд орохынхоо өмнө шпи болгож ашиглана гэж бодоод жижигхэн цаасан дээр хамгийн хэрэгтэй томьёо, дүрмүүдээ тэмдэглэ. Түүнийг ашиглахгүй байсан ч тэвдсэн үедээ чухал зүйлсийг түргэн санахад хэрэг болно.

4. Дуу хураагуур дээр бичсэн лекцээ сонсож байхдаа ард нь пост-рок хэлбэрийн аяыг аяархан тавь. Энэ нь чамайг уйтгартай ярианд ч анхаарлаа төвлөрүүлэхэд туслах болно. Sigur Ros, Tycho, Autechre зэрэг хамтлагийн бүтээлүүдээс туршаад үзээрэй.

5. Бага хугацаа үлдсэн бол дуу хураагуур дээр бичсэн лекцээ хоёр дахин хурдасгаж сонсоорой. Audacity, VLC media player зэрэг программ дээр худасгах үйлдэл бий. 6. Уншихад хамгийн хялбар фонт бол Times New Roman юм. Санаж авахад илүүдэхгүй.

7. Компьютер дээрээ Cold turkey программ татаж аваад суралцах хугацааныхаа туршид анхаарал сарниулж, цаг үрэгч сошиал вебсайтуудыг (facebook, twitter) блок хий.

8. Ямар ч хичээлийг төгс ойлгохын тулд хэн нэгэнд түүнийг зааж өгөх хэрэгтэй. Өөрийгөө багшийн оронд тавиад үзвэл чи сурагчдаа ойлгомжтой тайлбарлахын тулд авсан мэдээллээ тархиндаа хоёр дахиа боловсруулах хэрэгтэй болно. Энэ бол шалгарсан арга юм шүү.

9. Хүн нэг долоо хоногт сурсан юмныхаа талыг дараа долоо хоног гэхэд мартаж байдаг. Гэхдээ 20 минут тутамд сая уншсан, сурсан зүйлээ гүйлгэж хараад өөртөө товчхон дүгнэлт хийгээд байвал түлхүүр санаануудыг мартагнахгүй байхад тусална.

10. Google дээр “site:edu [хичээлийн нэр] exam” гэж бичээд өөр сургуулиудын тухайн хичээлээр сурагч, оюутнуудаасаа авч байсан шалгалтын жишээнүүдтэй танилцаж болно.

11. Тэмдэглэгээ хийхдээ олон өнгийн бал ашигла. Энэ нь чиний визуал сэтгэлгээнд сайнаар нөлөөлнө. Хичээлийн дэвтрийг чинь ч уйтгартай харагдуулахгүй.

12. 25 минут тутамд 5 минутын завсарлага ав. Үүнийг Помодорогийн арга барил гэж нэрлэдэг. Утсан дээрээ цаг тавьж байгаад 25 минут тутамд 5 минутын завсарлага аваад байвал чи 8 цагт хийх зүйлээ 6 цагийн дотор дуусгах болно

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close