LifestyleГоо сайханЗөвлөгөөНийгэмСонирхолтойЭрүүл мэнд

Тамхиа багасгах хамгийн үр дүнтэй арга

Тамхиа багасгах хамгийн үр дүнтэй арга

Тамхи таван нас хороодог гэж ярьдаг хэрнээ эрчүүдийн 60 хувь нь тамхи татдаг гэсэн статистикийн тоо бий. Мөн дунд сургуулийн хүүхдүүдийн найман хувь нь тамхи худалдан авч, ихэвчлэн гэртээ нууж татдаг, 80.9 хувь нь нас харгалзахгүй тамхи худалдан авдаг гэсэн судалгаа байдаг. Ийм хүмүүсийг насаар нь авч үзвэл 13 настай хүүхдүүдийн 14.1, 15 насныхны 23.5, 16 насныхны 37.8 хувь тамхи татдад байна.

Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдийн хэлснээр 15-64 настай эмэгтэйчүүдийн 6.9 хувь, эрэгтэйчүүдийн 48 хувь нь тамхи татдаг. 13-15 настай охидын 13.3 хувь нь тамхи татаж байна. Үүнээс үзэхэд өсвөр насны охид насанд хүрсэн эмэгтэйчүүдээс хоёр дахин их тамхи татдаг аж. Өдөр ирэх бүр залуужиж буй тамхины хэрэглээнээс татгалзах, тамхи татдаг бол багасгах талаар эмч зөвлөж байна.

1. Тамхиа хаяхыг хүсч байгаа шалтгаануудаа жагсаа – Танд тамхиа хаях олон шалтгаан байгаа. Эрүүл мэнд, тамхинд зарж буй мөнгө, найз нөхөддөө үлгэрлэх гэх мэт. Ямар ч шалтгаан байсан дараа нь тамхи татахыг хүсэх үед бодол санаанд чинь гарч ирэх тийм дүрслэлийг бий болго. Ийм жагсаалтыг аль болох олныг нүдэнд ил харагдах газар байлгах хэрэгтэй.

2. Тамхиа зогсоох өдрөө сонго – Өдрөө товлох нь таны өөртөө өгсөн амлалтаа биелүүлэх хэрэгсэл юм. Тамхины дараах амьдралдаа бэлэн болох, хамгийн ойрын өдрийг сонго. Энэ өдөр ойр байх тусам та хүслээ биелүүлэх илүү чадвартай байх болно.

3. Тамхийг орлох шинэ үйл ажиллагааг төлөвлө – Хүмүүсийн тамхинд буцаж ордог шалтгаан нь зуршил болсонтой холбоотой байдаг. Тэд кофе юм уу цайтай хамт, ажлын завсарлагааны үеэр татаад сурчихсан байдгаас болдог. Та тамхи татдаг байсан цагтаа түүнийг орлох өөр шинэ зүйл олох хэрэгтэй. Идэвхтэй хөдөлгөөн их үр дүнтэй байдаг. Найзтайгаа хамт алхах, эсвэл спортоор хичээллэх гэх мэт.

4. Никотиныг орлох эмчилгээний арга – Энэ бол тамхи татахыг хүсэх үед никотины бага хэмжээний тун авах арга юм. Никотины хэмжээг аажмаар бууруулснаар цаашид никотин ямар ч шаардлагагүй болох хүртэл явагддаг. Энэ нь зуршлаа багасгахад туслах, таныг дур хүслээ хянаж сургана.

5. Өөрийгөө шагна – Тамхинаас татгалзахын сайн тал нь та их мөнгө хэмнэж чадна. Тамхи хямд биш бөгөөд та өдөрт хэд хэдийг татдаг байх. Тэгвэл тамхинд зарцуулах мөнгөө цуглуулаад эртнээс хүсч байсан зүйлээ худалдаж авах зорилго тавь. Тамхи татахын эсрэг эерэг бодолтой болсныхоо төлөө өөрийгөө урамшуулах нь чухал.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close