EntertainmentОдуудСонирхолтой

Хайр дурлалд одгүй Солонгос алдартнууд

Хайр дурлалд одгүй Солонгос алдартнууд

Хэдийгээр нэр алдар, хөрөнгө мөнгөөр дутаагүй ч хүний амьдралын хамгийн чухал зүйл болох хайр дурлалд “одгүй” оддыг нэрлэж байна.

Choi Ji Woo – “Анхны хайр”, “Өвлийн хайрын дуу” зэрэг киногоор солонгост төдийгүй Азийн орнуудад жинхэнэ “од” болсон Choi Ji Woo хэний ч хайрыг булаасан сайхан эмэгтэй. Хөгшид хүүхдэд эгээтэй охин нь , ээж нь мэт ханддаг Choi Ji Woo эрчүүдийн тал дээр багагүй асуудалтай гэгддэг. 2000 оны эхээр хамтран тоглогч Чан-Ву буюу Bae Yong Jun-тай болзож эхэлсэн ч ааш муутай болохоороо таарч тохироогүй салжээ.

2007 онд “Air City” кинонд хамт тоглосон жүжигчин Lee Jin Wook-тай гурван жилийн турш болзсон юм. Гэвч олон нийтийн сүлжээгээр тэдний харилцааг ихэд сонжиж, бүхнийг дэлгэж байсан тул харилцаагаа төгсгөсөн гэдэг. Жүжигчин Choi Ji Woo 2011 онд SBS телевизэд өгсөн ярилцлагандаа, хайр дурлалын асуудлаа ахин хэзээ ч олон нийтэд дэлгэхгүй, бас энтертайнмент ертөнцийн эр хүнтэй ахин болзохгүй гэж ярьжээ.

Oh Ji Ho – “Maids” киногоороо алдартай царайлаг жүжигчин Oh Ji Ho хоёр ч удаа амрагийн харилцаа нь бүтэлгүйтжээ. Анхны хайраа өгсөн дурлалт бүсгүйдээ болзох санал тавих гэж таван жил хүлээсэн гэдэг. Гэлээ ч өнөөх бүсгүй нь жүжигчин эрийг хуурснаар тэдний харилцаа төгсгөл болсон аж. Хоёр дахь удаагаа ч Oh Ji Ho-д аз тохиосонгүй. Шинэ хайр дурлал нь олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн бай болсноор төгсчээ.

Lee Tae Sung – “The Playful Kiss” киноны од Lee Tae Sung үнэнч хайраа өгсөн бүсгүйгээ олноос ихэд нууцалж гэрлэлтээ батлуулж амжсан гэдэг. Хосуудыг хүүхэдтэй болсноос нэг жилийн дараа л олон нийт Lee Tae Sung гэрлэж хүүтэй болсон гэдгийг мэдсэн байдаг. Хосууд нижгэр хурим хийхээр төлөвлөж байсан ч жүжигчин эр цэргийн албанд татагдсанаар амьдрал нь орвонгоороо эргэжээ. Хуримын ёслол ч цуцлагдаж, Lee Tae Sung гэргийтэй хүүхдээ хэн нь өсгөх тал дээр шүүхээр заргалдаж эхэлсэн байна.

Jang Na Ra – “Сэргэлэн охин Янг Сунь” киноны од жүжигчин Jang Na Ra бол “цус сорогч”. Солонгост хөгширдөггүй, овор багатай эмэгтэйчүүдийг ийн нэрлэдэг аж. Дунд сургуулийн сурагч байхдаа жүжигчин мэргэжилтэй аавтайгаа хамт кинонд тоглосноор уран бүтээлийн зам нь тавигдсан. Тэрбээр найз залуутайгаа тун утгагүй шалтгаанаас болж салсан хэмээн ярьсан байдаг. Залуустай тэр бүр нэр холбогдоод байдаггүй “өхөөрдөм” жүжигчин бүсгүй 36 настай. Тэрбээр 37 нас хүртлээ жүжиглэнэ, түүний дараа гэрлэнэ хэмээн ярьсан байдаг аж. Түүнд насны хань ижлээ сонгоход нэг жил л үлджээ.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap