ЗөвлөгөөСонирхолтой

Г.Угалзцэцэг: Охиноо төгс тамирчин болно гэдэгт итгэдэг

Г.Угалзцэцэг: Охиноо төгс тамирчин болно гэдэгт итгэдэг

Бодибилдингийн спортын олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн охин М.Мойлоо ээжийнхээ мэргэжлийг өвлөж байгаа билээ. Түүний охин одоо 22 нас хүрч байгаа аж. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Охин маань удахгүй 22 нас хүрнэ. Ээжтэйгээ олон улсын хоёр тэмцээнд оролцож, Дэлхийн аваргаас “Junior” буюу залуучуудын бикини ангилалд хүрэл,Хятадад болсон олон улсын тэмцээнээс хүрэл, Улсын аваргын залуучуудад алт, Оюутны аваргын мөнгө, IFBBProQualifierMongolia тэмцээний хүрэл гээд чамгүй олон медалыг хүртсэн

Намайг дөрвөн цаг бэлтгэл хийвэл тэр таван цаг бэлтгэл хийдэг,нэг килограмм хасвал 1.5 килограмм хасдаг. Түүнд минь шаргуу, хөдөлмөрч зан бий. Удахгүй 22 нас хүрч насанд хүрэгчдийн бикини ангилалд өрсөлдөх болно. Охиноо хамгийн төгс, үзэсгэлэнтэй, мятаршгүй бикини моделын тамирчин болно гэдэгт итгэдэг” гэжээ.

М.Мойлоо нь АШУҮИС-ийг 2018 онд төгссөн юм. Мөн тэрбээр бодибилдингийн спортоор хичээллээд хоёр жил болж байгаа бөгөөд “бикини” ангилалд -60 буюу 160 см-аас доош ангилалд өрсөлддөг юм. Тэрбээр 2018 онд Тайландaд болсон Бодибилдинг, фитнессийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий “Women’s Model bikini” төрөлд хүрэл медаль хүртэж байжээ.

Мөн 2019 онд 28 дахь удаагийн Бодибилдинг фитнессийн улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн эзнээр тодорсон билээ.

Source : https://news.mn/r/2194255/

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close