СонирхолтойФото мэдээ

Жүжигчин Х.Намууны экс шинэ амьдрал зохиожээ

Жүжигчин Х.Намууны экс шинэ амьдрал зохиожээ

Жүжигчин Д.Хүрэлхүү “Тагнуулч аав” хэмээх кино хийж охин Х.Намууныгаа гол дүрд тоглуулсан цаг саяхан. Энэ киногоор жүжигчин Д.Хүрлээгийн охин олны танил болсон гэхэд болно. Х.Намуун МУИC-ийн эдийн засгийн сургуулийг татварын нягтлан бодогч мэргэжлээр төгссөн хэдий ч аавыгаа дуурайсан урлагийн авьяастай нэгэн.

Ийнхүү кино урлагт хүч сориод амжсан тэрбээр 2014 онд найз залуугаараа “Микс” хамтлагийн дуучин Гүнчээ буюу О.Гүнчин-Ишийг сонгож байв. Хос хоёр жил гаруй үерхсэний эцэст хоёр тийш болсон гэдэг. Тэгвэл Гүнчээ өдгөө АНУ-д амьдарч байгаа бөгөөд эхнэртэй болж, бүл нэмэн охинтой болсон нь аз жаргал бэлэглэх болсныг өөрийн цахим хуудсаараа дамжуулах болжээ.

Харин жүжигчин Х.Намууны хувьд гоо сайхны бүтээгдэхүүний брэндтэй гэдгийг охид, эмэгтэйчүүд бүгд мэдэх байх. Түүний бизнес тун амжилттай яваа. Тэрбээр хамгийн сүүлд Орос залуутай үерхэж байгаад салжээ.

Source : https://news.mn/r/2196096/

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close