LifestyleЗөвлөгөөЗурхайСонирхолтой

Ид шидийн бөмбөлгүүдээс нэгийг сонгоорой : Таны ирээдүйн талаар сонирхолтой зүйлийг хэлж өгнө

Ид шидийн бөмбөлгүүдээс нэгийг сонгоорой : Таны ирээдүйн талаар сонирхолтой зүйлийг хэлж өгнө

Таны ирээдүйд сайн эсвэл муу ямар зүйлс тохиолдохыг урьдчилан мэдмээр байна уу? Эдгээр бөмбөлгүүдэд хариулт нь бий!

Бөмбөлөг 1 – Хэрэв та эхний болор бөмбөлгийг сонгосон бол энэ нь таныг нууцлаг, эрэл хайгуул хийх дуртай, сониуч зантай хүн болохыг илтгэнэ. Магадгүй таны ирээдүй олон адал явдлаар дүүрэн байх биз ээ. Нэмж хэлэхэд, та яг одоо өөрийгөө таньж мэдэх үе дээрээ явж байна, энэ нь таныг ирээдүйд хэн болохыг тодорхойлох учир буруу зүйл огт биш юм.

Бөмбөлөг 2 – Хэрэв та хоёр дахь бөмбөлгийг сонгосон бол энэ нь таныг цаг ямагт өөрийгөө шинжих дуртай төрлийн хүн гэдгийг илэрхийлж байна. Эцэст нь та дэлхийг өөрчлөхийн тулд өөрийгөө эхлээд өөрчлөх хэрэгтэй юм байна гэдгийг сайн ойлгох болно. Түүнчлэн ирээдүйд таныг удаан хугацаанд зовоосоор ирсэн сэтгэлийн шарх арилж, амар тайван болох бөгөөд энэ нь сэтгэл санаа болон бие организмын хувьд тааламжтай мэдрэмж төрүүлж, амьдралынхаа шинэ хуудсыг бичих хүсэл тэмүүллээр дүүрэн байхад тусална.

Бөмбөлөг 3 – Хэрэв та гурав дахь бөмбөлгийг сонгосон бол энэ нь таныг ирээдүйд эргэн тойрон дахь бүх зүйлстэй дасан зохицож амьдрах хэрэгтэй гэдгийг анхааруулж байна гэсэн үг юм. Энэ жилийн хувьд онцгой болж өнгөрөх бөгөөд удаан хүлээсэн төслөө хэрэгжүүлж эхлэхэд таатай байхаас гадна очихыг хүссэн газраа очиж үзэх сайхан боломж өмнө чинь нээгдэнэ. Юу ч тохиолдсон бай, урагшилсаар байхын давуу талыг ашигла, яагаад гэвэл амьдрал нэг хэвэндээ биш, үргэлж жаргал болон зовлон ээлжилдэг учир ямар ч нөхцөлд бууж өгөлгүй урагшлаарай.

Бөмбөлөг 4 – Хэрэв та энэ бөмбөлгийг сонгохоор шийдсэн бол ирээдүйд таны амьдралд томоохон өөрчлөлт гарах төлөвтэй байна. Энэ нь сэтгэл санааны өөрчлөлттэй холбоотой. Тухайлбал, сэтгэлийн шаналал эсвэл уур бухимдал чинь арилж, таны амьдрал харьцангуй амар амгалан болно. Энэ жил та сэтгэл доторх зовнил, шаналал, сөрөг мэдрэмжээ эмчилж, үгүй хийхэд анхаараарай, хэрэв ингэж чадвал таны өмнө шинэ зам нээгдэнэ. Гэхдээ болох ёстой зүйл болдог гэдгийг ойлгохыг хичээгээрэй гэж зөвлөе.

Бөмбөлөг 5 – Хэрэв та энэ бөмбөлгийг сонгосон бол яг одоо таны амьдралд шийдвэрлэх ёстой олон асуудал байна. Мэдээж хэрэг та бага зэрэг эргэлзэж, заримдаа юу болоод байгааг ойлгохгүй явж байж ч мэдэх юм.Гэхдээ хариулт нь таны нүдний өмнө байна. Ирээдүйд, ойрын хугацаанд таныг аливаа зүйлийг бодитоор харах, амьдралынхаа зам мөрийг олоход туслах туслалцаа хаа нэгтэйгээс ирэх болно.

Бөмбөлөг 6 – Зургаадугаар бөмбөлгийг сонгосон хүмүүсийн хувьд, их юм боддог гэж хэлэхэд буруудахгүй. Заримдаа толгой доторх хэтэрхий их бодлоосоо болж өөрийгөө маш их стресстүүлдэг. Гэхдээ энэ жилээс эхлэн та хэрэгтэй хэрэггүй зүйл дээр дүн шинжилгээ хийх шаардлагагүй юм байна гэдгийг ойлгож авна. Үр дүнд нь таны амьдралд гайхалтай зүйл тохиолдох болно. Тайван, хүлээцтэй, ухаантай, тэвчээртэй байх нь танд цаг ямагт хэрэгтэйг санаарай!

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close