НийгэмОдуудСонирхолтойФото мэдээ

ДУУЧИН Б.АМАРХҮҮГ ТҮҮНИЙ ХАМГИЙН САЙН НАЙЗ НЬ ЦАГДААД БАРЬЖ ӨГЧЭЭ…

ДУУЧИН Б.АМАРХҮҮГ ТҮҮНИЙ ХАМГИЙН САЙН НАЙЗ НЬ ЦАГДААД БАРЬЖ ӨГЧЭЭ...

Сүүлийн үед урлаг, соёлын одууд хар тамхины хэрэгт ихээр холбогдож, шийтгүүлэх болжээ. “Айс топ” хамтлагийн Коби буюу С.Чулуунбаатар, дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа болон “Guys”, “A-capella” зэрэг хамтлагийн дуучид гээд хар тамхинд холбогдсон урлаг, соёлынхны цуваа хөвөрнө.

Ингээд зогсохгүй спортынхноос улсын начин Ц.Улаанхүү мөн холбогдож, 11 жилийн ял сонссон юм. Эдгээр олны танил эрхмүүдийг өсвөр насны хүүхэд, залуус даган дууриах нь элбэг. Гэвч тэд ийн муу үлгэр дууриалал үзүүлж буй нь харамсалтай.

НЭМЭЛТ : Дуучин Б.Амархүүг нэг сарын хугацаатай цагдан хорихоор боллоо. Тодруулбал, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан аж.

Энэ талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас тодруулахад ” Б.Амархүү нь 2019 оны есдүгээр сарын 19-ны 00.00 цагийн үед Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн, хадгалсан байдалтай баривчлагдсан. Одоогоор хураагдсан бодис, биологийн дээж /шээс/ ШШҮХ-д хүргэгдсэн, шинжилгээ хийгдэж байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна, илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
эх сурвалж: https://news.mn/

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close