БизнесНийгэмСонирхолтойФото мэдээ

СЭТГҮҮЛЧ ХҮҮХНЭЭС БОЛЖ ДАШБАЛБАР АГСАН ТЭСЭХИЙН АРГАГҮЙ ДАРАМТАНД ОРЖ БАЙЖЭЭ

СЭТГҮҮЛЧ ХҮҮХНЭЭС БОЛЖ ДАШБАЛБАР АГСАН ТЭСЭХИЙН АРГАГҮЙ ДАРАМТАНД ОРЖ БАЙЖЭЭ

Монгол үндэстний төлөө, газрын төлөө цогтой тэмцэгч, яруу найрагч О.Дашбалбар агсан таалал төгссний 20 жилийн ой болох гэж байна. Тэрээр 1999 оны 10 сарын 16-нд мөнх бусыг үзжээ. Энэ хүн амьд байхдаа ингэж хэлдэг байж: Элбэгдорж Монголыг сүйрүүлнэ, удахгүй Монголд “газрын төлөөх дайн” эхэлнэ, бэлчээр газрыг түрээслэх, хувьчлах, хашаалах хууль гарна, газар харийнхны мэдэлд орно, Монголд үй олон хятадууд суурьшина, эцэстээ монгол хүнд гишгэх газар байтугай уйлах тавилан олдохгүй болно.

Тэр ард түмэндээ ингэж хэлээд гав ганцаараа тэмцэж байлаа. Гэсэн ч тухайн үед энэ хүний тэмцлийг бараг хэн ч ойлгоогүй байдаг юм. Гэтэл өнөөдөр түүний анхааруулсан бүхэн үнэн байсныг бид харж байна, Бид хожимдож ойлгожээ. Даан ч харамсалтайяа. Энэ хүний тэмцлийг монголчууд ойлгоогүй, бас маш их хавчин зовоож байсан.

Бүр нас барахын өмнөхөн нэг сэтгүүлч хүүхэн ярилцлага авах гэж очоод, дараа нь намайг хүчиндэх гэлээ хэмээн хэвлэлээр нийгмийг шуугиулж, түүнийг асар их дарамтанд оруулсан байдаг. Даан ч эрээ цээргүй, цензургүй аашилсан шүү тэр хүүхэн. Энэ хүний амьдралыг захиалгат, шантаажны сэтгүүлзүй гүтгэн доромжилсоор сүйдэлсэн юм.

Эх сурвалж : https://www.facebook.com/gashuununen2017/photos/a.140148476679144/381174412576548/?type=3&theater

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close