НийгэмСонирхолтойФото мэдээ

Шинэ гүүр сайхан болж гээд л баярлаж сууна уу? Харин би уйлмаар байна…

Шинэ гүүр сайхан болж гээд л баярлаж сууна уу? Харин би уйлмаар байна...

ШИНЭ ГҮҮР САЙХАН БОЛЖ ГЭЭД Л БАЯРЛАЖ СУУНА УУ? ХАРИН БИ УЙЛМААР БАЙНА.
Энэ бол шууд колончилох технологи шүү дээ.  Ядуу оронд хүчирхэг улсууд эхлээд зээл өгдөг. Гэхдээ орлого авчрах аж үйлдвэрт нь биш харин зам, гүүр, нисэх буудал зэрэг шууд орлого авчрахгүй дэд бүтцийн төсөлд нь зээл өгдөг.  Төслийн гүйцэтгэлд нь зээл олгогч орон өөрийн орны компаниар гүйцэтгүүлэх нөхцөлтэйгээр олгодог.

Ингэснээр уг зээлд олгогдсон мөнгө нь буцаад олгогч улс руугаа урсаад явчихдаг. Үр дүнд нь уг ядуу орон маань баахан гоё замтай, гүүртэй, бөөн өртэй хоцордог. Тэр орны иргэдийн орлого нэмэгдэхгүй. Ядуу хэвээрээ үлддэг. Хэсэг хугацааны дараа зээл олгогч улс өрөө нэхдэг. Өрөө төлж чадахгүй бол байгалийн баялаг, орд газруудаа өг гэдэг.

Эсвэл газар нутгаасаа өг гэдэг. Өгөхгүй гэвэл эдийн засгийн хориг тавих юмуу цэрэг оруулаад булааж авдаг. Энэ колончилох шинэ технологийг анх Барууны орнууд Африк ба Латин Америк дээр бүрэн хэрэгжүүлсэн. Одоо хятадууд бас дэлхийн энд тэндгүй, манайд ч бас хийж байна.
Тажикстанд тэд тэгсэн.

Энэ гүүрийн зээлийг хятадууд өгсөн, гүйцэтгэлийг нь Хятадын компани хийсэн. Гэтэл манайхан “гүүр ямар болж вэ” гээд л сууж байдаг. Ард түмэн минээ!  Төрөөс одоо зам гүүр бүү нэхээч дээ!  Аж үйлдвэрүүд нэх!

Ингээд гадныханд өрөнд орсоор колони нь болж л дуусна.

Эх сурвалж : https://www.facebook.com/photo.php?fbid=913511122367547&set=gm.2486936994878380&type=3&theater&ifg=1

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close