LifestyleНийгэмОдуудСонирхолтойФото мэдээ

БУРХАД ШУНАСАН ХАНЬ МИНЬ

БУРХАД ШУНАСАН ХАНЬ МИНЬ

<<#БУРХАД_ШУНАСАН_ХАНЬ_МИНЬ>>

Бурхадын атааг хөдөлтөл хань минь намайг хайрласан

Буруу бүхнээс холдуулан үүрээд зөндөө алхсан

Алганых нь хонхорхойд би эрхэлж нялхарч суухдаа

Амьдын орчлонд үүрд ингэж явах юм шиг санасан

Нүгэлт орчлонд хань минь хэтэрхий цагаадаад

Нүүгээд өнгөрөх амьдралд дэндүү үнэтэйдээд

Хүн хүний дундаас ховорхон байсан юм болохоор

Хөөрхий миний ханийг бурхад шунаад авчихсан юм 😔

Хар бараан бүхний өөд өвдөг сөгдөөгүй

Хань минь хүний сайн нь байсан юм

Хатуу хүтүүгийн өлмийд эвхэрч нугарч унаагүй

Хань минь өөрөө хүний хайлан байсан юм

Эрлэгийн эгдүүг хүртэл хань минь намайг энэрсэн

Ийм жаргалыг амталж үзэхийг хүстэл нь би хайрлагдсан

Энэ бие минь халамжинд өлгийдүүлж өргөгдөж явсан

Эдийн бус ханийн сайныг тэгэхэд би амссан

Бурхад шунаж буг атаархтал хайрласаан хань минь

Бүх дэлхий нийлээд ч нөхөж чадахгүй ээ чамайг минь

Хүний орчлонд байхад дэндүү цагаадсан ханийг минь

Хүйгээ тасалсан эх дэлхий буцаагаад аваад явчихсан….

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close