EntertainmentLifestyleГоо сайханДэлхийНийгэмСонирхолтойФото мэдээ

Үс залгуулагчдын үсийг хаанаас нийлүүлдэг вэ?

Үс залгуулагчдын үсийг хаанаас нийлүүлдэг вэ?

Урт сайхан үстэй болохыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж үгүй байх. Баяр ёслол, үдэшлэгт урт сайхан үстэй эмэгтэйчүүдийг бусдын анхаарлыг илүү татдаг нь судалгаанаас харагддаг. Тэгвэл манайхан гэлтгүй дэлхий өнцөг булан бүрт эмэгтэйчүүд дээрх шиг арга хэмжээнд оролцохдоо үсээ уртасгуулах буюу үс залгуулдаг байна.

Тэгвэл сүүлийн үед нэлээд эрэлттэй бизнесийн тоонд ороод буй энэ үйлчилгээнд ашигладаг бүтээгдэхүүн буюу үсийг хаанаас нийлүүлж хэрхэн бэлтгэдэг нууцыг олон улсын сэтгүүлчид дэлхий нийтэд цацлаа. Хүн ам их, ядуу буурай, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй тийм газраас үсийг тонн тонноор нь Хятад уруу нийлүүлдэг байна.

Энэтхэгт эрэгтэй, эмэгтэй, хүүхэд гэлтгүй хүмүүсээс үсийг нь бага үнээр худалдан авч, тэндээ хагас боловсруулаад Хятад уруу гаргадаг байна. Ингэхдээ аль болох урт үс авахын тулд хүмүүсийн үсийг шууд хусч авдаг байна. Харин Хятадад тэдгээр үснүүдийг шар, улаан, бор гэх мэт өнгөнд оруулах зэргээр эцсийн бүтээгдэхүүн болгож эргээд дэлхий нийтээр худалдаалдаг байна.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close