EntertainmentLifestyleДэлхийЗөвлөгөөЗурхайСонирхолтой

Эрчүүд нас ахих тусам энхий ялдам үгэнд дурладаг

Эрчүүд нас ахих тусам энхий ялдам үгэнд дурладаг

• Тааламжтай, сэрэл хөдөлгөж буй зүйлээ хэлэхээс бүү ич. Гэхдээ хором тутамд зааварчилгаа маягийн ном хэлэх хэрэггүй. Эрчүүд их төлөв шулуухан зантай тул тэдний үйлдлийн зорилго нь өөрийн ханамж, дур тавих асуудал юм.

• Эмэгтэй ханамжгүй үлдэхгүйн тулд түүнд яаравчлах хэрэггүй, оршлын өмнөх энхрийлэлд цаг гаргахыг сануулах нь зүй. Гэхдээ ямар энхрийлэл, шүргэлцэл танд таашаал өгдгийг тодруулж хэлээрэй.

• Нас ахих тусам энхрий, зөөлөн үгийн хэрэгцээ гардаг. Ялангуяа сексийн үед харилцан тааламжтай үгс, халуун дотно байдал амин чухал болдгийг санаарай.

• Эмэгтэй хүний нүцгэн биеийг хармагц л сэрэл хөдөлдөг байдал дундаж насны эрчүүдэд буурдаг. Дөчин настай эр хүний бие организм залуу цагийнх шиг тийм их тестостерон ялгаруулдаггүй. Иймд тэдний хувьд зөвхөн “Нүдээр дурлахаас” гадна хайр энхрийллийн нэмэлт хүчин зүйл (магтаж сайшаах, урам зоригийг сэргээх аятай үгс, халуун дотно сэтгэл гэх мэт) шаардлагатай болдог.

• Эрчүүд мөн эмэгтэйчүүдийн адил цэвэршдэгийг санаарай. Гэхдээ эмэгтэйчүүдтэй харьцуулахад тэд энэ үед сэтгэлзүйн хүчтэй цохилтонд ордог. Урьдных шиг биш болсондоо сандарч тэвдэх нь эр хүний сексийн чадавхид сөргөөр нөлөөлнө. Тиймээс “Цэвэршилт”-ийн дараах ор хөнжлийн харьцаанд энхрий, ялдам үгс хэлэх нь эр хүнд таатай сэтгэгдэл төрүүлж, сексийн идэвхжилтэд түлхэц болох юм.

• Халуун дулаан, гоё үгийг бүү харамла. “Чи хамгийн сайхан эр. Би чамтай сексдэхээс хэзээ ч залхдаггүй” гээд хэлчих. Ямар ч эротик зурагнаас илүү энэ үг хүчтэй тусна гэдэгт бүү эргэлзээрэй.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close