EntertainmentLifestyleДэлхийЗөвлөгөөЗурхайНийгэмСонирхолтой

Хүүхдүүддээ хэлж болохгүй 10 үг

Хүүхдүүддээ хэлж болохгүй 10 үг

Заримдаа хэлсэн үгээ бүгдийг нь хамж аваад буцаагаад ам руугаа хийчихмээр санагддаг. Амьдралд даанч “буцаах” гэдэг товчлуур байдаггүй нь харамсалтай. Та доорх үгсийг хүүхэддээ хэлэхдээ болгоомжтой байгаарай. Учир нь эдгээр үгс таны хүүхдэд ямар нэг буруу сэтгэгдэл үлдээж болно.

“Яагаад гэвэл би том хүн”–Энэ үг нь наснаас өөр юуг ч илэрхийлдэггүй. Тиймээс бяцхан хүүхэд чинь яагаад таны хэлсэн үг зөв болохыг төдийлөгн сайн ойлгохгүй. Оронд нь “Би ч гэсэн чиний насан дээр байж үзсэн. Тиймээс би буруу гэдгийг нь мэдэж байгаа юм” гэж ойлгуулаарай.

“Чи юу ч хийсэн бай, би чиний талд зогсох болно” эсвэл “Үргэлж миний хүүгийн/охины зөв байдаг” Энэ үгийг байнга хэлэх юм бол хүүхэд айх ичихээ мэдэх больж болзошгүй. Хүүхэд таныг ингэж хэлмэгц, өөрийнхөө хийхийг хүсч байгаа бүх үйлдлийг зөв гэж зүтгэх болно. Гэхдээ хааяа өөртөө итгэх итгэл хэрэгтэй үед ингэж хэлж болно.

“Чи энэ бүхнийг ойлгоход дэндүү балчир байна” гэх юм уу “Жаахан хүүхэд ийм юм сонирхдоггүй юм!” гэж хэлэх нь хүүхдэд эсэргүүцэх бодол төрүүлж болно. Энэ үгийг сонсоод хүүхэд харин ч томчуудын хэрэгт оролцох гэж зүтгэнэ. Тиймээс асуултанд нь түүний насны хүүхэд ойлгохоор хувилбараар хялбаршуулж хариул.

“Чи намайг боль л гэсэн бол болих ёстой” – Энэ үгийг хэлснээрээ та түүний найз нь биш дарангуйлагч нь болж байгаа юм. Үүний оронд түүний хийсэн үйлдэл ямар хор уршигтайг тайлбарлаж, яагаад болих ёстойг нь хэлж өгөөрэй.

“Танай эгч чиний насан дээр наадахыг чинь хийж чаддаг байсан юм”– Хүүхдээ эгчид нь дургүй болгохыг хүсээгүй л бол энэ үгийг бүү хэл. Мөн түүнийг хөршийн хүү, найзынхаа охинтой бүү харьцуул. Учир нь энэ бүхний эцэст тэр таныг өөртөө биш, зөвхөн илүү онц сурдаг, илүү мундаг хүүхдүүдэд л хайртай юм байна гэж ойлгох болно.

“Чи лав миний хүүхэд биш байх аа”– Хэзээ ч, хэзээ ч энэ үгийг амнаасаа бүү унагаа. Таны хүүхэд заавал тань шиг 10 жилдээ толгой цохиж, их сургуулиа улаан диломтой төгсөж, бүжиг сонирхож, зураг зурдаг байх албагүй шүү дээ. Та томоотой байсан бол тэр дэггүй байж болно. Таны хүүхдэд ч бас өөрийн гэсэн онцлог байгаа учраас түүнийг таниас өөр үйлдэл хийснийх нь төлөө ийм үгээр бүү шийтгэ.
“Намайг үхсэн хойно тэгээрэй” – Та түүний саналыг дэмжихгүй байгаа бол, яагаад дэмжихгүй байгаагаа л учирлаж хэл. Энд үхлийн тухай дурдах хэрэг байхгүй.

“Аавыгаа ирэхээр л наадхаа бол” – Хариуцлагаас мултрах гэсэн оролдлого чинь бүтэхгүй л болов уу? Үргэлж ийн хэлээд байвал тэр таниас биш зөвхөн ааваасаа юм асуудаг болчихно.

“Чи надад ямар их дарамт болж байна гээч ”– Хүүхэд таны хэлсэн үг бүрийг чин сэтгэлийнх мэтээр хүлээж авдаг. Хүүхдээ өөрийгөө үзэн яддаг нэгэн болгож төлөвшүүлэхгүйн тулд энэ үгээс зайлсхий.

”Найзуудаас чинь л болж байгаа юм”– Найзтайгаа нийлж хүүхдийн үснээс зулгаасан бол тэр нь зөвхөн түүний найзын буруу биш. Түүний буруу бага ч гэсэн бий. Тиймээс түүнд ингэж хэлэх нь шударга бус байдалд сургах уршигтай. Өөрийнх нь буруутай хэсгийг эвтэйхнээр хэлж, дахиж тийм үйлдэл хийхгүй байх тал дээр анхаар.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close