EntertainmentLifestyleДэлхийЗөвлөгөөЗурхайСонирхолтой

Гэрт байгаа хуучин эд юмс ямар аюул дагуулдагийг мэдэж аваарай

Гэрт байгаа хуучин эд юмс ямар аюул дагуулдагийг мэдэж аваарай

Зөн билэгч Александр Шепс аливаа хүний эрүүл мэнд, сэтгэл санаа амжилттай байх эсэх нь амьдарч буй газар орон, байр сууцнаас нь ихээхэн хамааралтай гэж үздэг. Тавилга, гал тогооны хэрэгсэл гээд бүх эд зүйл ямар нэг хэмжээгээр энерги ялгаруулан эзэндээ нөлөөлж байдаг. Өөрийнхөө гэрт атлаа сөрөг муу хүчний нөлөөнд хэрхэн яаж орохгүй байх тухай Александр Шепс ийнхүү өгүүлж байна. Ноцтой өвчин эмгэг, ажил дээрх аливаа таагүй асуудал, сэтгэл санааны хямрал, азгүй явдал, бүтэлгүй хайр зэрэг сөрөг энерги асар ихээр хуримтлагдсан өөрийнх нь гэр орноос үүдэлтэй байж болох юм. Ийм сөрөг энерги ялгууруулж буй эх үүсвэр нь хуучин хэрэггүй эд зүйл байдаг.

Жишээ нь: халцарч хуучирсан сав суулга, эвдэрч хуучирсан тавилга, аль эрт ажиллахаа больсон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл гэх мэтчилэн юу ч байж болох юм. Гэр орноо сөрөг энергээс цэвэрлэхийн тулд хэрэггүй хуучин эд зүйлээс гэр орноо чөлөөлөн тав тухтай орон зай, уур амьсгал бүрдүүлэх хэрэгтэй. Хуучин фото зураг ч сөрөг энерги ялгаруулж байж болох юм. Нас барсан төрөл төрөгсөд болон найз нөхдийнхөө зургийг ил хадгалахгүй байхыг Александр Шепс сануулж байна. Чухам ийм зурагнуудаас үхлийн энерги нойр тавгүйтүүлэх, хувийн амьдралд элдэв таагүй явдлууд гарах, өвчин үүсгэх зэрэг гэмтэй гэнэ.

Ялангуяа удам дамжсан гоёл чимэглэл онцгой аюултай энерги агуулж байдаг. Тэрээр зүүж явсан эзнийхээ энергийг хадгалж, тэр өнгөрсөн хүний сэтгэл зүрхний нэгээхэн хэсэг нь болж байдаг тул хэдий буянтай сайхан сэтгэлтэй сайн хүний эд зүйл байсан ч ялгаагүй ээлтэй биш гэж анхааруулж байна. Энэхүү гоёл чимэглэлийг зүүснээр хүн өөртөө таагүй явдал, элдэв сөрөг мууг өөртөө дуудаж байдаг. Энэ мэт өвлөж ирсэн зүйлээ гэр бүлийн нандин шүтээн хэмээн үздэг бол байнга зүүхгүй байхыг хичээх хэрэгтэй. Хуучны эд зүйлээс хуримтлагдсан мэдээллийг нь арилгаж ариусгах арга байдаг. Тухайн эд зүйлийг давстай усанд цаг хэртэй байлгах, давсаар үрж, сайтар арчих зэрэг арга хэрэглэж болох юм. Дараа нь урсгал усаар угааж цэвэрлээд лаа асааж галаар ариусгаарай. Эдгээр үйлдлийн дараа хуучин эд зүйл сөрөг энергээсээ бүрэн сална.

Александр Шепс нэг бус удаа хүмүүсийг гэр орных нь сөрөг энергээс салгаж явсан туршлагатай. Учир шалтгаан нь олон янз ч хамгийн үр дүнтэй арга бол гэр орноосоо хуучин хэрэггүй эд зүйлсийг гаргаж хаях, цэвэрлэгээ хийх явдал юм. Аль эрт хэрэг болохоо больсон, магадгүй тааламжгүй дурсамжтай эд зүйлийг хадгалах хэрэггүй. Зөвхөн ингэж л орон гэртээ сайн сайхан бүрдүүлж, халуун дулаан уур амьсгал тав тух бүрдүүлж чадна.
эх сурвалж: jirgee.mn

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close