EntertainmentLifestyleДэлхийЗөвлөгөөНийгэмОдуудСонирхолтой

Инстаграмын модель олон нийтийн сүлжээнд шуугиан тарилаа

Инстаграмын модель олон нийтийн сүлжээнд шуугиан тарилаа

Америкийн загвар өмсөгч Деми Роуз (Demi Rose)-ын Испанийн Ибиза арал дээр авахуулсан зургууд цахим ертөнцөд шуугиан тариад байна. 23 настай модель бүсгүй инстаграм хуудсандаа 7.3 сая дагагчтай гэхээр түүнийг хэр нэр нөлөөтэй болохыг нь илтгэж буй. Деми Роузыг дараагийн Ким Кардашиан (Kim Kardashian) гэж нэрлэх хүмүүс ч цөөнгүй байгаа юм.

Түүнийг эрчүүд төдийгүй бүсгүйчүүд ч шүтэн бишрэх болжээ. Учир нь Демиг ямар ч мэс ажилбар хийлгээгүй, төрөлхийн гоо үзэсгэлэнтэй гэдгээр нь бахархдаг юм. “Биеийн галбираа хэрхэн хадгалдаг вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултанд Деми Роуз “Би үргэлж хоолны дэглэм барьж, дасгал хийдэг. Хэрвээ та бүхэн галбираа сайхан хэвээр нь хадгалахыг хүсэж байвал өдөр бүр бэлхүүсний дасгал хий. Таргалуулдаг хүнс, ялангуяа бялуунаас татгалзах хэрэгтэй” гэж хариулжээ.

Деми хэдийгээр загвар өмсөгчийн хувьд цаашид өсөх ирээдүйтэй ч кино жүжигчин болохыг хүсдэг аж. “Би Жэймс Бондын цувралд Бондын хайртай бүсгүйн дүрийг бүтээхийг хүсдэг” гэж тэрээр хэлж байжээ.

Олон томоохон брэнд Демид гэрээ хийхийг санал болгосон ч алийг нь сонгохоо тэрээр зарлаагүй байна.

Ибиза арал дээр амрангаа тэрээр ажил амжуулж явсан бололтой. Нэгэн томоохон сэтгүүлийн зураг авалтыг тэнд хийлгэсэн аж.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close