LifestyleЗөвлөгөөЗурхайСонирхолтой

Зөн совин нь үзмэрчээс дутахааргүй өндөр хөгжсөн зурхайн 3 орд

Хэн бусдын бодол санаа болон сэтгэл хөдлөлийг унших, тэдний зорилгыг урьдчилан мэдэх бие физиологийн онцгой чадвартай байхыг хүсэхгүй байх билээ?

Энэ супер хүч зарим хүмүүст зорилгодоо хүрэхэд нь тус болдог! Гэхдээ зөн совин нь өндөр хөгжсөн хүн бусдын хил хязгаарыг давах нь зөв зүйл болов уу?

Ямартай ч та бүхэнд зөн совин нь үзмэрчийнхээс дутахааргүй өндөр хөгжсөн зурхайн 3 ордыг танилцуулъя.

3-р байр Хилэнц Хилэнц бол гарцаагүй хамгийн нууцлаг зурхайн орд. Энэ ордод төрсөн хүмүүс гайхалтай авьяас чадварыг эзэмшсэн байдаг.

Тэд хүний мөн чанарыг гаднаас нь хараад л мэднэ. Үүний зэрэгцээ тэд тухайн хүний бурханлаг эсвэл чөтгөрлөг шинж чанарын аль нь илүү давамгайлж байгааг гадарлах увдистай.

Хамгийн гайхалтай нь, анх уулзахдаа л Хилэнцүүд ямар хүнтэй холбогдож байгаагаа мэдэрдэг бөгөөд энэ үедээ өөрийгөө яагаад байгааг ойлгодоггүй. Тэд хүмүүсийн дараагийн үйлдлийг бараг зөв таадаг бөгөөд заримдаа хэн нэгэн хуурах эсвэл заль мэх хэрэглэх гэж байгааг ямар ч үгийн зөрүүгүй тэр дорхноо мэдэх чадвартай!

2-р байр – Нум Нумын ордынхон хүчтэй зөн совинтой болж хорвоод мэндэлдэг. Гэхдээ энэ бэлэг нь тэднийг сул дорой болгох хандлагатай. Гэсэн хэдий ч Нумууд энэ гайхалтай авьяас чадвараа орхигдуулалгүй, хөгжүүлэх нь чухал.

Нумууд тархиндаа орж ирж байгаа тааварлахад бэрх, ойлгоход хүндрэлтэй материаллаг мэдээллүүдийг няцаах, зугтаах ямар ч боломжгүй. Ийм зүйл болоход, тэдэнд үнэхээр гэнэтийн санагддаг. Заримдаа Нумууд хэн нэгэнтэй харилцахдаа, үг хэлэх шаардлагагүйгээр ойлголцож чаддаг байна.

Энэ ордод төрсөн хүмүүс бодол санаа болон хүсэл тэмүүллээ хэн нэгний царайны хувирал болон нүдний хөдөлгөөнийг алсаас харсан ч гэсэн өөрчилж чаддаг.

1-р байр – Загас Зөн совингийнхоо хүчээр Загаснууд бусдын бодол санаа болон мэдрэмжийг мэдэж авах боломжтой байдаг. Энэ бэлэг нь найз нөхөд болон хамаатан саданд нь бүр ч их үйлчилдэг. Загаснууд ертөнцөөс бага зэрэг тасарсан хүмүүс бөгөөд эргэн тойрондоо болж буй зүйлсийг нэг дор ажиглах бүрэн чадвартай.

Тэд маш богино хугацаанд дүн шинжилгээ хийх болон хэн нэгний дотор орж, юу мэдэрч байгааг нь мэдэрдэг. Энэ ордын хүмүүстэй харилцахдаа, та тэднийг таныг нэвт харж байгаа юм шиг мэдрэмжийг мэдэрнэ – ийм л зүйл болдог.

Загаснууд хэний ч сэтгэлзүйн нөхцөл байдлыг мэдрэх чадвартай бөгөөд хүний асуудлыг өөрийнх мэтээр ойлгож, өөрийгөө өрөөлийн оронд тавьдаг байна. Гэхдээ энэ бэлэг Загаснуудад сайн зүйлс авчрахаасаа илүү, муу зүйлс дагуулах нь ч бий.

Source : http://miss.mn

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap