EntertainmentLifestyleДэлхийЗөвлөгөөНийгэмСонирхолтой

“Краш”-аа хэрхэн эвтэйхэн найрах вэ? (Анхан шатны 10 зөвлөгөө)

"Краш"-аа хэрхэн эвтэйхэн найрах вэ? (Анхан шатны 10 зөвлөгөө)

“Crush” буюу бидний сэтгэлийн жолоогоо алдаж, харах бүрийд хацраа улайлган догдлоход хүргэдэг тэр хүмүүст хэрхэн өөрийгөө мэдүүлж, бас нэг их “weird” сэтгэгдэл төрүүлэхгүйгээр найрах вэ? Ямартай ч наашаа суугаад энэ анхан шатны аргуудыг сонирхоод үзээрэй.

1. Өөрийнхөөрөө байх – Хэн ч хууран мэхлэлтэд дургүй. Тэр тусмаа өөрөөсөө өөр байх гэж хичээсэн хүнд бүр ч дургүй. Та дараа нь эвгүй байдалд орохгүйн тулд анхнаасаа л байгаагаараа байсан нь дээр.

2. “Friendzone”-дуулахгүй байх тал дээр анхаар – Маш олон хүн тэдэнтэй ойр дотно байх гэж хичээх үедээ өөрсдийгөө “найз” гэсэн сэтгэгдэл төрүүлдэг. Үүнээс болоод таны хүссэн шиг биш энгийн нөхөрлөл болоод дуусах магадлалтай тул тэр хүний дэргэд байхдаа өөрийн мэдрэмжийг бага багаар ч болтугай мэдрүүлж байгаарай.

3. Зарим зүйлийг нууцлаг хэвээр үлдээ – Өөрийн бүх мэддэг чаддаг зүйлээ гаргаж харуулахыг хүсдэг нь мэдээж. Гэхдээ бүх зүйл нь хэтэрхий ойлгомжтой, нээлттэй байх үед цааш сонирхох сонирхол буурч мэднэ. Зарим зүйлийг нууц хэвээр, оньсого, таавар мэт байлгаж сураарай.

4. Яриа өдөх гэж хэт хичээх хэрэггүй – Тэр хүнийг хүсээгүй байхад нь ч юм уу, завгүй байх үед нь хүртэл байнга юм бичиж, яриа өдөх хэрэггүй. Залхааж мэдэх аюултай учраас аль болох тохиромжтой үеийг хүлээж байгаарай. Бас үргэлж сонин содон сэдвээр дүүрэн байхгүй бол ярих зүйл дуусч, чимээ аниргүй байдал үүсэхэд аль аль нь эвгүйцэх вий.

5. Хэт чаргууцалдах хэрэггүй – Нөгөө “сталкер” гэдэг төрлийн хүн болж харагдах хэрэггүй шүү, гуйж байна. Энэ нь бусдад туйлын эвгүй мэдрэмж төрүүлдэг. Юм болгон дээр нь дагаад, булангаас ширтээд, гэр лүү нь дагаад, амьдралынх нь нарийн ширийн болгоныг мэдээд байвал хэн ч гэсэн эвгүйцнэ.

6. Дуртай зүйлийг нь олж мэдэх – Тэр хүн чинь үнэхээр юунд дуртай болохыг нь та мэдэж авах хэрэгтэй. Магадгүй тэр кино үзэх үнэхээр дуртай байгаад, шинэхэн гарсан кино, Оскарын тухай хэн нэгэнтэй буу халахыг хүсдэг байж мэднэ шүү дээ. Тэр хүнтэй жаахан ч болтугай ойртоход тус нэмэр болох зүйл бол гарцаагүй түүний хобби юм шүү. Тэр ямар эвентэд очиж, ямар үзвэрүүдийг илүү сонирхож байгааг ч анзаарч болох юм.

7. Харц тулгарах – Тэр хүнтэй чадахаараа л харц тулгарах хэрэгтэй гэж зөвлөсөн байдаг. Тэр хүнтэй юм ярихдаа хүртэл нүд рүү нь харж ярих юм бол гүн сэтгэгдэл үлдээдэг гэдэг үнэн шүү.

8. Урд нь утсаа оролдох хэрэггүй – Сошиал медиад хэт автсан хүн шиг байж болохгүй. Тэр хүний хажууд байхдаа утсаа оролдоод, өөр зүйлд анхаарлаа хандуулаад байж болохгүй.

9. Тэр хүнд сэтгэлээ илчлэхээс айх хэрэггүй – Мэдээж тийм хурдан биш. Гэхдээ та дараа нь харамсахгүйн тулд ямар нэг алхам заавал хийх хэрэгтэй. Хүмүүс хоцрогдсон гэж ярьдаг хэдий ч захиа өгөх нь байж болох л сонголт. Магадгүй та түүнд кофе авч өгдөг ч юм уу кино, тоглолт үзэхээр уриад үз. Ямар нэг алхам хийхгүй л бол та эцэст нь юу ч хийгээгүйдээ харамсаж мэднэ.

10. Өөрийн үнэ цэнийг хэзээ ч бүү алд – Зарим хүмүүс хэн нэгний сэтгэлийг татахын тулд хэтэрхий хол явж, өөрийгөө мартахад хүрдэг тийм л түүхүүд бий. Гэхдээ та хэн нэгний төлөө өөрийгөө гаргуунд нь гаргаж болохгүй гэдгээ ойлгож, нуруу цэх яваарай. Хэн нэгэнд сайн боллоо гээд та тэр хүний өмнө хэн ч биш байж болохгүй шүү дээ. Харин ч өөрийнхөөрөө байж, өөрийн үнэ цэнийг ч мөн түүнд мэдрүүлэх хэрэгтэй.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close