EntertainmentLifestyleДэлхийЗөвлөгөөНийгэмСонирхолтой

Хэт мэдрэг, гомдомтгой байхын 5 сул тал

Хэт мэдрэг, гомдомтгой байхын 5 сул тал

1. Илүү зүйл бодож хямрахгүйг өөрөө хүссэн ч чадахгүй байх мөч – Үг, үйлдэлд гомдсон нэгэн үнэндээ тэгэхгүйг чадлаараа хичээсэн ч болж өгдөггүй. Өөрийн сэтгэлийг жижигхэн зүйлээс болж зовоохыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Гэхдээ гомдомтгой, мэдрэг хүмүүс өөрийн эрхгүй л эмзэглээд, гуниглачихсан байдаг. Энэ нь тэдний сэтгэл санааны байдалд маш хүчтэй нөлөөлдөг.

2. Хүмүүс танд уурлаж бухимдах мөч – Таныг гомдож, уйтгарласны төлөө эргээд тэр хүмүүс тань руу уурлах мөч тохионо. “Юун сүртэй юм”, “Дандаа л ингэж маяглаж байх юм” гэх мэт үгсийг сонсох мөч ирдэг. Уг нь бол зүгээр л жаахан аргадаад эсвэл уучлал гуйхад л сэтгэл онгойх байсан зүйл дээр хүмүүс “За тэгж л байхгүй юу” гэсэн хандлага гаргах нь эргээд асар хүнд байдалд оруулж орхидог.

3. Буруу ойлгогдох – Хүн болгон таныг янз бүрээр буруу ойлгодог. Олон ааштай, ууртай, “эмо”, “ядаргаатай” гэх мэт. Үнэндээ та зүгээр л хэт мэдрэг, гомдомтгой. Үгийг хүндээр хүлээж авдаг, зүгээр л нэг биеийн хэлийг өөртөө тусгаж авдаг тийм л хүн. Бас энэ мэдрэмж үүрд үргэлжлэхгүй хэдий ч тэр хэсэгхэн хугацаанд таныг маш их өвтгөдөг. Хүмүүс таныг гомдоосон гэдгээ өөрсдөө ч мэдэхгүй байх нь элбэг.

4. Өөрөө буруутан болох – Хэн нэгэнд гомдсоныхоо төлөө тэр хүний өмнө буруутан болно гэдэг хамгийн хэцүү. Та тэр хүнд тавгүй мэдрэмж төрүүлсэн байх вий гэж айсандаа, эсвэл таны хувьд туйлын эрхэм хүн учраас яаж ч гомдсон гэсэн өөрөө л “хэтрүүлээд аашилчихлаа” гэж бодоход хүрдэг. Тиймээс та түрүүлж “Уучлаарай” гэж хэлэх шаардлага олон тулгарна.

5. “Зүгээр ээ, яагаа ч үгүй” гэдэг үгээр өөрийгөө улам хүндрүүлдэг – Хүмүүст та өөрийгөө мэдрэг, гомдомтгой гэж хэлж үнэндээ чаддаггүй. Өөрийгөө тодорхойлон хэлж болох тэр олон зүйл дундаас энэ хоёр үгийг хэлэхээр л болохгүй юм шиг, тэнэг сонсогдох гээд байгаа юм шиг санагдана. Хүмүүс таныг “ямар хүүхэд биш дээ” гэх өнцгөөр хардаг учир та аль болох л тийм биш байхыг хичээдэг. Бас хүмүүсийг асуух үед асуудлаа шууд гаргаад хэлж чадалгүй “Зүгээр ээ, яагаа ч үгүй” гэж хэлээд, өөрөө шаналсаар үлддэг.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close