EntertainmentLifestyleДэлхийЗөвлөгөөНийгэмСонирхолтой

Бүх зүйл дааж давшгүй мэт санагдах үед өөрөөсөө асуух 5 асуулт

Бүх зүйл дааж давшгүй мэт санагдах үед өөрөөсөө асуух 5 асуулт

Амьдрал гэнэтхэн л хүнд болчихсон мэт, бүх асуудал нэг дор хуримтлагдсан аятай санагдах үед өөртэйгөө ярилцах нь хамгийн чухал байдаг. Гэхдээ хүмүүс хэрхэн өөртэйгөө ярилцаж эхлэхээ тэр болгон мэддэггүй шүү дээ. Тиймээс та бүхэнд хүнд хэцүү мэдрэмж авах үедээ өөрөөсөө асуух 5 асуултыг сонирхуулж байна.

1. Ямар үед би огт санаа зовох зүйлгүй, амар тайван байдаг юм бэ? – Эхний энэ асуулт таныг яг ямар нөхцөл байдлыг сайхан хэмээн тодорхойлдог болохыг олж мэдэхэд туслах болно. Хэзээ, юунаас хамгийн сүүлд таатай мэдрэмжийг авав, яг яагаад тэр үе таатай байсан бэ гэдгээс та энгийн тайван байдал одоогоос хэр зөрүүтэй байгааг олж мэдэх боломжтой.

2. Бүх зүйл яагаад хэцүү юм шиг санагдаад байна аа? – Одоо төрж буй мэдрэмжийнхээ эх үндсийг олж мэдэх үе. Яагаад бүх зүйл хэцүү санагдаж эхэлсэн бэ гэдгээ эхнээс нь сайтар хөөж үзэх хэрэгтэй. Магадгүй та шалтгааныг нь мэдэж байгаа бол тэр асуудлаа шийдэхэд бүр ч амар.

3. Би юу хүсэж байна вэ? – Танд мэдрэгдэж буй зүйл урт хугацааных уу, хоромхон зуурынх уу гэдгийг олж мэдэх шаардлагатай. Тэр асуудлыг шийдвэл, мартчихвал болох асуудал уу эсвэл энэ маш удаан хугацаанд хуралдсаар байгаад үүссэн зүйл үү? Энэ ялгааг мэдэрсэн цагтаа та яг юу хийхийг хүсээд байгаагаа ойлгоно. Зүгээр л тэр мэдрэмжийг аль болох хурдхан мартаж, сатаарах эсвэл ирээдүйдээ томоохон зүйл хийж, амьдралаа өөрчлөх гээд л. Та яг юу хүсээд, юутай зөрчилдөөд байгаагаа олж мэдээрэй.

4. Хамгийн түрүүнд хийж болох зүйл юу вэ? – Зүгээр л сайхан агаар салхинд гарахаас авахуулаад хийж болох зүйл асар их. Ажил төрөлтэй холбоотой байсан бол хэрхэн засч залруулж болох вэ гэдэг арга замыг хайх хэрэгтэй. Бас төрж буй хүнд хэцүү мэдрэмжүүдээ үгүй хийхийг хүсвэл өөрөө өөртөө цаг зав зарцуулахаас эхлээд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ямар нэгэн зүйл хийх гээд олон санаа орж ирэх болно.

5. Би үнэхээр хичээж байна уу? – Энэ бол сүүлийн, их чухал асуулт юм. Та асуудлаа олоод харчихсан, бүх зүйлийн учрыг анзаарсан байлаа ч яг үнэндээ энэ мэдрэмжээс гарах гэж үнэхээр хичээж байгаа юу? Та асуудлыг шийдэх гэж чадлаараа зүтгэсэн үү? Энэ мэдрэмж арилах боломж байтал та яг тэр мөчүүдийг ашиглаж чадсан уу? Энэ асуултуудыг өөрөөсөө асуугаад л зогсох хэрэггүй. Та өөртэйгөө шинэ, содон сэдвээр хүртэл ярилцаж, өөрийгөө илүү мэдэж авч байгаарай.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close