EntertainmentLifestyleГоо сайханДэлхийЗөвлөгөөСонирхолтойЭрүүл мэнд

Нулимс нүдэнд тустай шиг чихний хулхи ч чихэнд тустай

Нулимс нүдэнд тустай шиг чихний хулхи ч чихэнд тустай

Хүн болгон чихээ загатнавал гарт тааралдсан зүйлээрээ ухаж, оролдож байдаг. Чихээ ухахаас нааш санаа нь амардаггүй хүмүүс ч бий. Анагаах ухаанд “Cerumen” хэмээн нэрлэгддэг чихний хулхи нь чихний сувагт байрладаг. Хэрвээ та яг одоо хөвөн аваад чихээ ухах гэж байгаа бол түр азнаарай. Үнэн хэрэгтээ чихний хулхи хүний биед ашигтай гэнэ. Чихний хулхи болон чих ухахтай холбоотой 6 баримтыг хүргэе.

Чихний хулхи бохирдол биш – Чихний хулхи бол хүний гадна чихэнд үүссэн тос, хөлс болон үхэжсэн арьсны эс, үс, зарим шорооны нийлэмж юм. Гэхдээ санаа бүү зов. Хулхинд ямар ч бохирдол байдаггүй.

Чихэнд 2 төрлийн хулхи бий – Хүний биеийн генетикээс хамаарч хулхи нь хуурай, саарал болон чийглэг, бор гэсэн 2 төрөлтэй.

Чихний хулхи чихийг хамгаалдаг – Чихий хулхи бидний чихний сувагт шороо, шавж, бактери, ус гэх гадны зүйлс орохоос хамгаалж, чихэнд өвчин үүсч, үрэвслүүлэхээс сэргийлдэг байна.

Чихний хулхи чихийг загатнуулахаас сэргийлнэ – Нулимс нүдэнд тустай шиг чихний хулхи ч чихэнд тустай. Чихэн доторх хулхи чихийг хуурайшуулж, загатнуулахаас хамгаалж, чийглэж өгдөг гэнэ.

Чихний хөвөн, ухагчаас татгалз – Чих ухагч, хөвөнгөөр чихээ ухах нь чихний сувгийг гэмтээж, үрэвслүүлэн, идээт булаг гоожуулж, цаашлаад сонсголын бэрхшээлд хүргэх аюултай. Хэрэв үнэхээр л чихээ цэвэрлэмээр байгаа бол  бүлээн усанд зөөлөн даавуу норгоод чихнийхээ гадна талыг алгуур арчиж байгаарай.

Чихний бөглөрөл сонсгол муутгах аюултай – Үргэлж чих тань шуугиж, нэг юм дуулдаад, зарим үед хий юм сонсогдоод эсвэл хэн нэгний яриаг сайн сонсож чадахгүй байвал чихээ ухах гээд байлгүй заавал эмчид хандаарай. Эмч нар л хамгийн сайн эмчилгээг хүргэж чадна.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close