EntertainmentLifestyleДэлхийЗөвлөгөөНийгэмСонирхолтойЭрүүл мэнд

Өвлийн гутал сонгохдоо анхаарах чухал зүйлс

Өвлийн гутал сонгохдоо анхаарах чухал зүйлс

Цас хаялж, хүйтний эрч чангарсан өвлийн улиралд таныг дулаахан байлгах хамгийн чухал зүйлсийн нэг бол яах аргагүй хөлд эвтэйхэн, дулаахан гутал билээ. Гэхдээ бид гутал сонгохдоо харагдах байдалд нь хууртах нь бий. Иймээс та бүхэнд өвлийн гутал сонгохдоо анхаарах зүйлсийг танилцуулж байна.

Гутал хөл барих ёсгүй – Хэдийгээр чухал биш мэт санагдаж байгаа ч өвлийн улиралд гутал сонгохдоо та размерт нь анхаарал хандуулах хэрэгтэй. Таны сонгосон гутал хэт бариу, эсвэл хэт сул байх ёсгүй. Учир нь гутал агаарын солилцоо явагдах зайтай байх хэрэгтэй юм. Энэ нь таны хөлийн дулааныг хадгалахад тусалдаг.

Зузаан улавч сонгох – Өвлийн гуталдаа улавч хийх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр та гутлынхаа стандарт улавчийг илүү зузаан улавчаар солих нь зөв юм.

Зузаан ултай байх шаардлагатай – Өвлийн гутлын ул нь нягт сайтай, зузаан байх хэрэгтэй байдаг учраас та нимгэн ултай гутал худалдаж авах гэсний хэрэггүй. Ихэнх хүмүүс өвлийн гутал сонгохдоо доторх үсийг нь л ажиглаж хардаг. Гэхдээ энэ нь өвлийн гутал сонгоход гаргадаг томоохон алдаануудын нэг юм.

Усны хамгаалалттай гутал сонгох – Өвлийн гутал нь ус нэвтрүүлдэггүй байх ёстой. Учир нь бид өдөр бүр цасан дээгүүр алхана шүү дээ. Улмаар гутал дээр тогтсон цас хайлж, ус болж хувирна. Тэгэхээр усны хамгаалалтгүй гутал нь амархан норж, таны хөлийг дааруулах болно.

Материалд нь анхаарах – Хэдийгээр орчин үед гутлыг хиймэл, сайжруулсан материалаар хийдэг болсон ч та аль болох үүнээс татгалзах хэрэгтэй юм. Учир нь цэвэр материалаар хийгдсэн гутал таны хөлийг даарахаас хамгаалахаас гадна эдэлгээ сайтай байдаг. Мөн чийг татаж, таны хөлийг хөлөргөхөөс сэргийлдэг юм.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close