EntertainmentLifestyleБизнесДэлхийЗөвлөгөөНийгэмСонирхолтой

Жирэмсэн үедээ мөнгөөр тасрахгүй байх шилдэг аргууд

Жирэмсэн үедээ мөнгөөр тасрахгүй байх шилдэг аргууд

Жирэмслэлт нь эмэгтэйчүүдэд олон асуудлыг дагуулдаг. Ялангуяа жирэмснийхээ амралтыг аваад гэртээ суугаа бүсгүйчүүд маань уйдаж ганцаардахаас эхлээд санхүүгийн асуудлуудтай ч тулгарах нь бий. Тийм учраас жирэмсэн үеийн хугацаагаа хэрхэн үр ашигтай өнгөрөөх тухай зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.

Гараараа урласан бүтээгдэхүүнээ зарах – Оёх, нэхэх, хатгамал хийх авьяастай бүсгүйчүүд төрөл бүрийн зүйлс хийгээд ойр хавийнхандаа төдийгүй интернетээр борлуулж мөнгө олох боломжтой. Үүнээс гадна сайхан хоол хийж ч зарж болох юм

Гэртээ үйлчилгээ үзүүлэх – Гэртээ үс засах, маникюр хийх, нүүр будах гэх мэт үйлчилгээг үнэ төлбөртэйгөөр үзүүлж болно.

Онлайнаар хичээл заах – Хэрвээ та багш мэргэжилтэй бол онлайнаар хичээл зааж, оюутнуудад дипломын ажил хийх зөвлөмж өгч болно.

Зөвлөгөө өгөх ба аутсорсинг хийх – Нягтлан бодогч, хуульч, инженер, санхүүч нарт энэ ажил хамгийн тохиромжтой.

Програмчлал, SEO болон SMM сурталчилгаа, веб дизайн хийх – Өнөөгийн нийгэмд хамгийн эрэлттэй ажил учир та сургалтад хамрагдаад энэ төрлийн ажлыг гэрээсээ хийж болох юм.

Нийтлэл, эссэ бичих – Та чөлөөт биржүүдээс захиалга авах боломжтой.

Шүүмж бичих, санал асуулгад оролцох, эсвэл сэтгэгдэл үлдээх – Компаниуд энэ бүхнийг хийсний төлөө мөнгө төлдөг юм.

Бүх төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах – Хурим, төрсөн өдөр гэх мэт тэмдэглэлт өдрүүд олон байдаг. Тиймээс та тэр бүхэнд тохирсон гайхалтай үйлчилгээг зохион байгуулж болно.

Блог, вебсайт ажиллуулах

Сургуулийн хүүхдүүдэд зориулсан дугуйлан, сургалт явуулах

Жирэмсний амралтаар нь ээжүүдийг ажилд авдаг хүүхдийн дэлгүүрт ажиллах

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close