LifestyleДэлхийОдуудСонирхолтойФото мэдээ

The Hu хамтлаг Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртлээ

The Hu хамтлаг Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртлээ

The HU хамтлаг хүннү рок урсгалаар бүтээлээ туурвидаг бөгөөд 11 хүний бүрэлдэхүүнтэй.

МУГЖ Б.Дашдондог – Үүсгэн байгуулагч, продюсер,

Ц.Надмидтулга – Менежер,

Брэндон Фрайзен – Менежер,

Ц.Галбадрах – Хамтлагийн ахлагч, аянга морин хуур, хархираа хөөмэй,

Г.Нямжанцан – Төмөр хуур, цуур, хөөмэй,

Б.Энхсайхан – Гал морин хуур, хөөмэй,

Н.Тэмүүлэн – Товшуур,

Г.Одбаяр – Бөмбөр,

А.Жамбалдорж – Соло гитар,

Б.Батхүү – Басс гитар,

М.Өнөмөнх – Хэнгэрэг

Хүрэлцэн ирсэн зочид Монгол Улсын Төрийн дууллыг дуулснаар Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулах хүндэтгэл ёслолын ажиллагаа албан ёсоор эхэллээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын иргэд, дэлхий даяар тархан суурьшсан Монголчууддаа Их хүмүүний мэлмий гийсний 857 жилийн ой – Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе. Гэм буруутанд зохих шийтгэлийг, гавьяатнууддаа шагнаж урамшуулах нь их хааны маань барьж ирсэн зарчим билээ. Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж байгаа хүннү рок хэмээх шинэ урсгалыг үүсгэн бий болгосон The Hu хамтлагт “Чингис хаан” одонг хүртээхээр боллоо” гэсэн юм.

Ерөнхийлөгч үг хэлсний дараа төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одонг The Hu хамтлагийг үүсгэн байгуулагч, продюсер МУГЖ Б.Дашдондогт гардуулан өгч, дурсгалын зураг татууллаа.

The HU хамтлаг уран бүтээлээ анх 2018 оны сүүлээр нийтийн хүртээл болгосон цагаас асар богино хугацаанд маш өргөн хүрээнд түгж, дэлхийн хөгжмийн ертөнцөд монгол агуулгатай нэгэн шинэ өнгө төрх, уур амьсгалыг бий болгож байна.

Анхны уран бүтээл “Юу вэ, юу вэ, юу?” дууг “Youtube” сувгаар нэг жилийн дотор 26 сая, “Чонон сүлд” дууг 20 сая удаа үзэж, “Хүннү рок” урсгалыг дэлхийн сонорт чангаар тунхаглажээ. 2019 оны 6 дугаар сараас эхлэн Европын нийт 13 орноор 23 фестиваль тоглолтод оролцож, эхнийхээ аялан тоглолтыг амжилттай хийгээд одоо Америк, Канад улсаар аялж, бие даасан болон фестивалийн нийт 60 тоглолтыг хийж явна. Англид болдог алдартай рок фестивальд анх тоглосон хамтлаг дүүрэн үзэгчтэй тоглосон тохиолдол 10 жилийн дараа гарсан нь “The HU” хамтлаг болсон байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, The Hu хамтлагийг үүсгэн байгуулагч, продюсер МУГЖ Б.Дашдондог нар Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртээх ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирлээ.

“Чингис хаан” одонг хүртэж байсан эрхмүүд:

2005 онд Монгол Улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн ОЧИРБАТ

2006 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав

2009 онд Монгол улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн

2010 онд УИХ-ын дэд дарга асан Р.Гончигдорж

2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди

2012 онд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл

2013 онд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном

2014 онд Нэрт эрдэмтэн, академич Х.Намсрай

2015 онд Нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёо

2016 онд МУГЖ, дуурийн дуулаач Г.Ариунбаатар

2017 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар МУГТ Н.Түвшинбаяр

Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг The Hu хамтлагт Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг олгох гэж байна.

The Hu хамтлагт Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртээж байна

Posted by gogo.mn on Tuesday, November 26, 2019

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал тогтсон.

Харин энэ удаад нэг иргэн бус 11 хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг тэргүүн дээд зэргийн одонг хүртэнэ. Учир нь үндэсний урлагийн гайхамшгийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, хүн төрөлхтөний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө, төрхийг бий болгож байгаа тул Ерөнхийлөгчийн зарлигаар The HU хамтлагт тус одонг хүртээхээр болоод байгаа юм.

Source : gogo.mn

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close